Сэжигтэй тохиолдол: Тарвага өвчихдөө гараа эсгэсэн малчны шинжилгээний хариу өнөөдөр гарна
Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, 2022.08.22-ны 18:00 цагаас 23-ны 18:00 цаг хүртэл тус аймгаас гарах иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад буй.
Сэжигтэй тохиолдлын сорьцын хариу гарсан эсэхийг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахтай холбогдож тодрууллаа.
Ингэхэд "Сорьц Улаанбаатар руу ирж яваа. Хариу нь 12 цагийн дараа гарна. Өнөөдөр оройдоо гарчих байх. Сэжигтэй тохиолдол болох 26 настай эрэгтэй нь тарвага агнасан, гараа эсгэсэн гэсэн. Суганы булчирхай нь цочсон, халуурсан гэх шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй тохиолдол гэж үзсэн. Одоо халуун нь буурчихсан байгаа гэсэн. Тусад нь тусгаарлаад буй.
Мөн ойрын хавьтал болох 18 хүнийг тусгаарлаж, тухайн аймгийн ЗӨСТ голомтын халдваргүйжүүлэлт хийсэн. Сэжигтэй тохиолдол болох малчин Цээл сумынх" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайгүй л байгааасай даа бурхан минь гэж
Ymiiiig yaj medehuuu sesremjtei l baimaaar ym bna
АМНЫ БИЛЭГЭЭС АШДЫН БИЛЭГЭЭ ГЭЖ СЙХАН ЮМ БОД
Тавжи ч гоё л доо. Зарим хүмүүс бүр хорхойсоод л зооглодог. Даан ч өвчин тах�##� нь аюултай л доо
ХЭРВЭЭ ЭНЭ ТАХАЛ МӨН БОЛ ТЭНД НЬ БҮГДИЙГ НЬ УСТГААД ШАТААСАН НЬ ДЭЭР ШҮҮ МАНАЙХААН ЯМАР Ч АЙМААР ЕН БҮҮРЭГ ТЭР ХӨӨРХИЙ ЗАЛУУГ ХАЗСАН БОЛОВ УУ? БООДОГ ИДЭЖ ХАЛУУН ШӨЛ ООЧИХ ЮМСААН НЭГ АРГА ЧАРГА БОДООЧЭЭ