УЛС ТӨР

"350 мянгаас доош төлбөртэй цэцэрлэг хувьсах зардлаа төрөөс авч, ТӨЛБӨРГҮЙ болох боломжтой"

Төрийн ордонд өнөөдөр /2022.08.23/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаж байна. Хуралдаанаар Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд асуулт асууж, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: “Хувийн цэцэрлэгийн төлбөрүүдээс шалтгаалж хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгөх  эс өгөхөө шийдэх юм уу.” хэмээн асуув.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: “Ачлаалал өндөртэй байрлалд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд тухайн хамран сургах тойргынхоо хүүхдүүдийг авах юм бол хувьсах зардлыг нь хоёр дахин үржүүлээд өгнө. Мөн хоолны зардлыг нь өгнө гэсэн зохицуулалттай тогтоол  гарсан. 350 мянга хүртэлх төлбөртэй цэцэрлэгүүд төлбөрөө авахгүйгээр улсаас хоолны зардал болон  хувьсах зардлаа хоёр дахин үржүүлж авах боломжтой гэж харж байгаа юм билээ. Өндөр төлбөртэй цэцэрлэгүүд энэ зохицуулалтыг сонирхохгүй юм билээ. Өөрсдөө өндөр төлбөр авчихдаг учраас. Тэгэхээр Хан-Уул, Баянзүрх гээд “асуудалтай” дүүргүүдийн хувийн  цэцэрлэгт багтаамж байх юм бол хамран сургах тойргийнх нь хүүхэд өгөөд, хувьсах зардлыг нь өгнө. Түүнээс өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгүүдэд нэмж хувьсах зардал өгнө гэсэн ойлголт байхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хувийн цэцэрлэг, хувийн сургуулиуд Хувьсах зардал Улсаас авч байгаа байж Хүүхдүүдээс сургалтын, цэцэрлэгийн хоолны мөнгөа багасгах хэрэгтэй, Хувийн цэцэрлэг багадаа 550.000 төг бнашдээ. Эсрэгээрээ Улсын цэцэрлэг огт Үнэгүй байж таарахгүй . Тохирсон Хоолны Мөнгө авдаг баймаар бна.

Зочин
Зочин

ХУД 18 хороо руу залгахад цэцэрлэгийн асуудал 12 сараас нааш шийдэгдэхгүй гэж байна лээ. Байраа олно, засвар тохижилт хийнэ гээд мөдгүй. Бас байр олдохгүй байгаа. Ингэхээр төрөөс төсвөө эхний улиралдаа хэмнэчих юм байна. Он гараад хавар болно тэгэсгээд л дуусах байх даа. Хаалганы цаана бяцханууд маань байсаар, хөөрхий асран хамгаалагчид ажил ч үгүй цэцэрлэг ч үгүй хэвээр үлдэх нь ээ. Сайд маань ажиллаад байдаг 9.1 болох нь тодорхой байхад яагаад 7 сараас бүртгэлээ хийж байр саваа бэлдсэнгүй бэ. Багш нараас бусад нь энгийн амралт эдэлдэг биз дээ.

Зочин
Зочин

яг шийдвэр нь гарсан юмуу даа

Зочин
Зочин

Бүгд л боловсорлын сайд шиг ажилвал ёстой монгол утгаараа хөгжинө

Зочин
Зочин

Төрийн цэцэрлэг хоолны мөнгөө эцэг эхчүүдээс нь авдаг байх нь өнөөгийн нийгэмд нийцнэ. Амт чанар сайтай хоол нэхэх боломжтой . Бас эцэг эхчүүдийн оролцоог хангах хэрэгтэй. Нөгөө талаас төсөвт том дэмжлэг болно

Зочин
Зочин

mundag. said. bn shdee

Холбоотой мэдээ

Back to top button