Нийгмийн

ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Хүүхдүүдэд шүд, нүдний өвчлөл, томчуудад хоол боловсруулах тогтолцооны эмгэг өндөр байна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэгт хэчнээн хүн хамрагдаад буй, ямар өвчлөлүүд бүртгэгдэж буйг танилцууллаа.

Тэрбээр "2022.08.24-ний байдлаар урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд 272,434 иргэн хамрагдаад байна. Үүний 55.3 нь эмэгтэйчүүд, 44.6 хувь эрэгтэйчүүд.

Нийт хамрагдсан иргэдийн 170 мянга орчим нь хүүхэд. Хүүхдэд хамгийн их бүртгэгдсэн нь амны хөндийн өвчлөл. Ялангуяа шүд цооролт, шүдний гаж хөгжлүүд, нүдний харааны өөрчлөлтүүд илэрсэн.

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн:

  • 51.4 хувь нь Улаанбаатар хотынх
  • 48.5 хувь нь орон нутгийнх.

Дараах дүүргийн иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдаж байна.

  • Баянзүрх
  • Баянгол
  • Сонгинохайрхан.

Дараах аймагт урьдчилсан сэргийлэх үзлэгийн идэвх өндөр байна.

  • Төв
  • Хөвсгөл
  • Дархан-Уул аймаг.

Эрт илрүүлэгт хамрагдаад буй 272,434 иргэнээс давхардсан тоогоор 136141 өвчлөлт бүртгэгдсэн. Энэ нь нийт хамрагдсан тохиолдлын 57.2 хувь гэсэн үг.

Давхардсан тоогоор бүртгэгдсэн өвчлөлийн дийлэнх буюу 66.4 нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна. Харин дотоод шүүрэл, шээс, бэлгийн зам, амьсгал зэрэг удаах байруудыг эзэлж байна.

Урьдчилсан сэргийлэх үзлэгээр хортой болон хоргүй хавдрын сэжигтэй 844 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 201 нь хортой байх магадлалтай гэдэг нь эхний шинжилгээгээр тогтоогдсон. Уг иргэд дараагийн шатлалын эмнэлгүүд дээрээ очиж, өндөр өртөгтэй шинжилгээ өгч, оношоо баталгаажуулдаг.

Мөн урьдчилсан сэргийлэх үзлэгээр бэлгийн замын өвчлөлүүд нэлээн илэрч байна. Хариу, тандалтын арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулж байгаа.

Урьдчилсан сэргийлэх үзлэгийг зургаан насны багцаар зохион байгуулж буй. Төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж байгаа. Хамгийн дээд талын багц 150 мянгынх. Эмнэлгүүдийн хүчин чадал, боловсон хүчинд тулгуурлаж эмнэлгүүдийг сонгон шалгаруулж явсан. Төр болон хувийн хэвшлийн 118 эмнэлэг дээр улсын хэмжээнд урьдчилсан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж буй. Хүний нөөцтэй нь уялдуулж, өдөрт 40-60 хүнийг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт очоод урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. 0-17 насны хүүхдүүд анхан буюу өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв дээрээ хамрагдана. Урьдчилсан сэргийлэх үзлэг эхнээсээ үр дүнгээ өгч буй тул үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 24, 2022 14:39

Монголчууд минь ходоодоо сайн хайрлахгүй бол хэцүүхэн бна шүү

Зочин
Зочин
8 сар 24, 2022 14:51

эрт илрүүлэгэндэээ орооорой та бүхэн минь

Зочин
Зочин
8 сар 24, 2022 15:19

Энхболд ковидоор д�##�имдуулж мөнгө завшсан гэдэг аудитын дүгнэлт гарсан байна лээ. Болохгүй шүү

Зочин
Зочин
8 сар 24, 2022 15:41

Маш сайн ажиллаж байгаа сайддаа баяр хүргэе амжил

Холбоотой мэдээ

Back to top button