УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Цаашид манай бүлэг эв нэгдэлтэй ажиллана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр шинэ даргатайгаар анх удаа хуралдлаа. Хуралдааны талдаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: “Өнөөдөр Ардчилсан нам шинэ даргатайгаар анхны бүлгийн хурлаа хийлээ. Ардчилсан намын хувьд хүнд хэцүү цаг үе дээр явж байна. Цаашид хасдаг хуваадаг, хэрчдэг биш аль болох олуулаа үзэл бодлоо хуваалцаж, хүчтэй болж ажиллана.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар яригдаж, батлагдсан шинэ хуулийн талаар мэдээлэл сонслоо.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та намын эв нэгдлийг хэрхэн хангаж ажиллах вэ. Намын даргаар Ц.Баярцогтыг томилно гэсэн мэдээлэл бий?

-Ардчилсан намын зөрчилдөөн үл ойлголцол удаан үргэлжилж байна. Намын хуваагдал бүлэг дээр ирсэн. Аль нэг талд туйлшрахгүйгээр төвийн бодлого баримталж ажиллана. Ийм бодолтой гишүүд ч манайд олон байна.

-Таныг бүлгийн зарим гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа хандлага харагдсан. Д.Ганбат тэргүүтэй гишүүд ярьж байгаа?

-Нийт гишүүдийн, оролцсон гишүүдийн олонх гэдэг хоёр ойлголт бий. Хуралд оролцсон гишүүдийн олонхоор хууль зааснаар хүчин төгөлдөршинө. Хуулийг гуйвуулж тайлбарлах боломжгүй.

-Таныг С.Ганбаатар, С.Одонтуяа гишүүд хүлээн зөвшөөрч байгаа юу?

-УИХ дахь манай бүлгийн олонх гишүүд шийдвэрлэсэн.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харин л дээ

Зочин
Зочин

Санасан санаагаа гүйцээгээд л яваа хүн дээ.., агуу их хүсэл мөрөөдөл байгаа...,

Зочин
Зочин

Atgasan gar shig ew nairamdaltai ajil hodolmoriin manlailal ni baigaarai

Холбоотой мэдээ

Back to top button