"Рио Тинто" групп "TRQ"-ийг 100 хувь эзэмших саналаа дахин тавьж, үнэлгээгээ өсгөжээ
"Рио Тинто" группээс "Туркоиз Хилл Ресурсес" компанийн 49 хувийг худалдаж авах саналаа дахин тавьжээ. Ингэхдээ үнэлгээгээ сайжруулсан байна.
Өмнө нь тус групп 2.7 тэрбум ам.долларын санал тавьсан ч "Туркоиз Хилл Ресурсес" тал хэлэлцэж үзсэний эцэст зөвшөөрөөгүй. Тэгвэл өдгөө 2.7-г 3.1 тэрбум ам.доллар болгож өсгөсөн байна.
Мэдээлэл: “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг манай улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” ХХК эзэмшдэг. Харин үлдсэн 66 хувийг Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркоиз Хилл Ресурес” компани эзэмшдэг билээ.
Харин Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп нь одоогоор тус компанийн 51 орчим хувийг эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл эзэмшдэггүй 49 хувиа нэг мөр худалдан авах санал тавиад байсан гэсэн үг.
Өмнөх 2.7 тэрбум ам.долларын саналыг "Туркоиз Хилл Ресурсес" талаас байгуулсан Тусгай хороо болон жижиг хувьцаа эзэмшигчид нь доогуур үнэлгээ гэж үзсэн байдаг. Мөн "Оюу толгой" төслөөс хүртэх ирээдүйн ашиг, үнэ цэнийг бүрэн үнэлээгүй явдал гэж харснаа илэрхийлсэн юм.
3.1 тэрбум ам.долларын шинэ санал нь нэгж хувьцааг 30.79 ам.доллараар үнэлж буй хэрэг. "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм өчигдөр уг саналыг "Төсөлд оролцогч талуудын ашиг сонирхлыг хангасан, бодит үнэ цэн" гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
"Турзоиз Хилл Ресурсес" компани шинэ саналыг хэрхэн хүлээн авч буй нь одоогоор мэдээлэгдээгүй байна.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манайд яаж тусаж байыгаа бол, гүний уурхай маань үнэхээр баячн байж дээ
Ус үзээгүй байж хормой шууна гэдэг шиг манайхан нийтээрээ шуурч гүйцэт болоогүй ажлыг унагадаг тохиолдол байдаг шүү.