УЛС ТӨР

ҮХНӨ-ийг Ерөнхийлөгч ёсчилж, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэх үлдлээ

Өчигдөр /2022.08.25/ УИХ-ын чуулганы хуралдаанаар цэцийн тогтоолтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэхь хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэх заалтыг хүчингүй болгосон билээ. 

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуульд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн хүргэж танилцуулжээ.

Ингэснээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын тамгын газрын дарга Л.Өлзийсайхан нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эх хувьд оруулж, тамга дарах ажиллагааг зохион байгуулжээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ:

18.11. Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна.

18.12. Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор “….оны..дугаар сарын..-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч…..” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.

18.13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Монгол Улсын Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно.

Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдах Засгийн газрын тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон гэсэн үг. Засгийн газрын тухай хуулийг өнөөдөр 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор, 16:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэ цэс ямар ч цэвэрлэгээ хийгдээгүй,хэнд ч хариуцлага тооцоогүй..зүгээр л өөрсдийн ядмагхан,өөртэйгээ таарсан хүмүүсээ л хоолонд оруулах юм бишүү

Зочин
Зочин

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намын жагсаалтаар хулгайч нарыг сонгох ийм заалт орвол юун төр цэвэрших биш болно л доо
гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол туйлын буруу улсын төсөв тэлнэ гэсэн үг одоо их хурлын гишүүдийн зардал төсөвийг яая даа гэж байхад ингэж нэмэх ямар ч шаардлага байхгүй ажил хийх хүн олдохгүй баахан дэмий тэнэсэн гадаад дотоодоор аяласан хүн л би болно шүү

Зочин
Зочин

ҮХНӨ оруулаад сайжирсан юу бна дор хаяхад л малчид малын бэлчээр үгүй нутаг орон чинь гадных болж бна лицинз нэрээр

Зочин
Зочин

Дараагийн ээлж тавагаа бариад оочерлоод байж байгаам бна дөө хөөрхий

Зочин
Зочин

Хууль - жинхэнээсээ ГУУЛЬ боллоо доо - ядаж " монголын хууль гурав хоног " ч үгүй боллоо . Одоо яг СОЦ . үе шиг ёс төдий хуультай - НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ бүхнийг шийддэг , түүний ИХ , эсвэл Е ёсчилдог улс болсон ...

Зочин
Зочин

Аргагүй л нэг МАН төрийн бүх өндөрлөгийг барьж удирдаж захирч байгаа нь яруу тодоор харагдаж бна даа бүгд процес захиалгаар л дардан замаар гулсан урсаар ард түмний амьдрал уруудсаар эрхэм гишүүдийн шунал дээд цэгээсээ хальсаар хууль ёс алдагсаар ЗГ нь хайшаа урсах юм болдоо бурхан өршөөх болтугай

문재인
문재인

나는 추측된다

Зочин
Зочин

Мангаруудаа хуулиа бариарай

Зочин
Зочин

Ямар цэвэрлэгээ хийсэн гээд байгаа юм болдоо.Иддэг.авилга авдаг.завшдаг хүмүүс засаг төрд байхгүй болсон юм болвуу.Тийм хүмүүсээ цэвэр гэж үзээд бусад эгэл жирийн мөрөөрөө яваа хүмүүсээ бохир гэж хараад байна уу.бүү мэд.

Холбоотой мэдээ

Back to top button