Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: "Давхар дээл"-тэй дөрвөө авч үлдэн, О.Цогтгэрэл, Н.Ганибал нарыг урих хувилбар

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа 100 хувь намаасаа, "давхар дээл"-тэй сайдаар бүрдүүлэхээр тооцож байсан. Гэвч баасан гарагт гэнэт АН, ХҮН-ыг нэмэх саналаа намын удирдлагууд болон төрийн өндөрлөгүүдэд танилцуулсан. Гэхдээ хамтрах эсэхээ энэ өнгөрөгч амралтын өдрүүдэд "бясалгана" гэдгээ ч хэлсэн байдаг.


АН-аас О.Цогтгэрэл, Н.Ганибал нарт сайдын суудал санал болгох уу

Хамгийн хошин нь түүнийг "бясалгаж" байх зуур АН-аас сайдад яригдсан С.Одонтуяа, О.Цогтгэрэл тэргүүтнээ С.Эрдэнийн талынхан намаасаа хөөж буйгаа мэдэгдэв. ХҮН-аас Д.Доржханд сайдын суудал авахгүй гэдгээ өмнө нь илэрхийлчихсэн байв.

Ийм нөхцөлд Л.Оюун-Эрдэнэ бусад намдаас ганц нэг хүн нэрлэж, намынхаа Удирдах зөвлөлөөр оруулах сонголт үлдэв.

Мэдээж "АН ба ХҮН-д сайдын санал тавина" гэх мэдээ МАН-ын 62-ын бүлэгт таалагдаагүй. Гишүүд үүнд ихээхэн дургүй байгаа хэдий ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар энэ амралтын өдрүүдэд сайд болох мөрөөдөлтэй намынхаа гишүүдийг огт дуудаж уулзаагүй байна. Тэд дэмий л бачимдсаар өнгөрөөсөн гэх.

Өнөөх хоёрын хувьд хамтарсан гэхээс илүүтэй зарим сайн толгойг сөрөг хүчнээс засагт оруулж ирэх, Эрдэнэбүрэнгийн УЦС ба барууныханд "хөөрхөн" харагдах, 2024 оны сонгуулийн цаадах өдөр зэргийг бодолцож буй. Тэд,

  1. О.Цогтгэрэл
  2. Н.Ганибал нарт санал тавих агуулга хүчтэй яригджээ.

Тэдний хувьд ч сайдын суудлын амбицаа хөшигний ард тодорхой илэрхийлсэн гэгдэж буй.


Нам дотроосоо Удирдах зөвлөл рүү орох хамгийн өндөр магадлалтай гишүүд

Бид өмнөх прогноздоо УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, Байнгын хороо ахалсан гишүүдээс "давхар дээл"-тэй сайд сонгох талаар бичиж байна. Энэ товьёог ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. Гэхдээ эдгээр нь ЖДҮХС, Хөгжлийн банкны зээлд нэр холбогдоогүй байх шаардлага тавигдах аж.

  1. Н.Учрал
  2. Ж.Мөнхбат
  3. Ч.Хүрэлбаатар
  4. Б.Чойжилсүрэн
  5. Ж.Ганбаатар
  6. Х.Болорчулуун
  7. Б.Саранчимэг
  8. Д.Тогтохсүрэн.

Эдгээр нэр өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар орох хамгийн өндөр магадлалтай байна.


Дөрвөн "давхар дээл"-тэй сайдаа үлдээх шийдэлд "хүрчээ"

  1. Х.Нямбаатар
  2. Б.Жавхлан
  3. С.Амарсайхан
  4. Л.Энх-Амгалан.

Учир нь, Шинэ Засгийн газрын анхны зурагт Х.Нямбаатар, Б.Жавхлан нар багтаж байсан. Үүн дээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зүгээс өөрийнх нь өмнөх сайд нараас ганцхан С.Амарсайханыг үлдээх гуйлт тавьсан.

Л.Энх-Амгалан бизнес хүнийхээ хувиар яг ажлаа өгдгийн даваан дээр салбарынхаа реформыг утгаар нь хийсэн учраас олон нийтийн хандлагаа бодсон ч үлдээсэн нь зөв гэх шийдэлд хүрсэн гэж харагдаж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал

  1. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  2. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар үлдэх тохироо үндсэндээ хийгдсэн гэж ойлгогдов.

Үүн дээр нэмээд "дан дээл"-тэй хоёр сайд үлдэнэ гэх мэдээлэл байна.

Нэмэгдэх магадлалтай сайд нарын нэршил:

  1. Боомтын асуудал хариуцсан сайд
  2. Хотын асуудал хариуцсан сайд
  3. Тэргүүн дэд Шадар сайд

Тайлбарламж: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг хотын асуудлаар сайдын статустай болгоно гэгдэж буй. Боомт дээр жинхэнэ хоёр хөрштэй координат үүсгэж чадах хүн тооцож байгаа аж.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-29 08:16

за бол ио баяр аятай

Зочин
Зочин
2022-08-29 08:22

Одоо нэг болж байна.дэмжиж байна

Зочин
Зочин
2022-08-29 08:23

Овоо доо.Засгийн газрыг дэмжиж байна

Баатар
Баатар
2022-08-29 08:32

Тайлбарламж гэж монгол үг хаана ч байхгүй, суганы сайтууд монгол хэлийг �##�ж байна даа

Зочин
Зочин
2022-08-29 08:44

Учр�##� ждүчин

Зочин
Зочин
2022-08-29 09:11

Төр засаг маань бужигнасаар дараагийн сонгуультай хийсэн бүтээсэн ажилгүй угтах ви дээ. Тэнгэр бурхан түмэн олонд та�##�агдахгүй гишүүд томилогдох гээд бх юм даа

Зочин
Зочин
2022-08-29 09:12

Засгийн газрыг дэмжиж байна

Үнэн үгт
Үнэн үгт
2022-08-29 09:14

Соёлын сайдыг сольсон нь дээр шдээ.юу ч мэдэхгүй эргүү хүүхэн.

zochin
zochin
2022-08-29 09:23

Hurelbaatar odoo bolno shdeee

Зочин
Зочин
2022-08-29 09:27

davhar deeltei humuuser yah geed bdg bainaa

Зочин
Зочин
2022-08-29 09:27

yadgiin zugeer chadaj baigaa yumiig ni hiilgeh l heregtei

Зочин
Зочин
2022-08-29 09:27

thh chadaj baigaa yumand odoo yaay gehev dee

Зочин
Зочин
2022-08-29 09:29

mongolchuud ene tamiig togoon ulger shig yumaa boliosoi chadaj baigaa humuusiin ajliig zugeer hiilgeechee uur hun baihgui l baiga bizdee ajlaa medej baigaa

Зочин
Зочин
2022-08-29 09:32

ene shine zasag unheer sain chadvarlag zaluusaaar burduuleesei

багш
багш
2022-08-29 10:35

За ёстой Энх- Амг�##�ан л үлдэж байв�##� боллоо.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-08-29 10:38

Тохироо гэж юу вэ сайн ажилтайг нь дэмжиж аэиллуулаачээ боаж батэрдэнииг ажиллуул

Зочин
Зочин
2022-08-29 10:57

Бат-Эрдэнэ бол арай2 сайд шүү.Битгий үлдээгээрэй

zochin
zochin
2022-08-29 11:08

ЖДҮ-д нэр холбогдсон бол цаашаа.Ард олон харж байгаа шүү. Хэрвээ эдгээр сайд болбол 2024 онд МАН цаашаа болно. Үүнийгээ МАН-ын дарга, генесэк нар мэдэлгүй дээ. Сайд болохоор зүтгэнэ үү гэхээс МАН-ынхаа ирээдүйг улс орныхоо хөгжлийг бодсон нэг ч нөхөр �##�га. Болно, болчихлоо гээд л захи�##�гат мэдээллийг давтамжтайгаар сайтуудаар явуулах юм. Энэ мөнгөө тойрогийнхоо сургуулийн хүүхдэд цүнх дэвтэрийг аваад өгчихвөл өөрт нь ч тэр өгсөн хүнд ч тэр буян болно доо.

Сүхбаатар аймгийн иргэн
Сүхбаатар аймгийн иргэн
2022-08-29 11:10

Н.Ганиб�##� гишүүн бол м�##� аж ахуйн чиглэлд жинхэнэ реформ авчирч чадах ганц гишүүн шүү

Холбоотой мэдээ

Back to top button