Цэцэрлэгийн асуудал: Гэрээсээ хол хуваарилагдсан бол ирэх сарын 27 хүртэл хүлээнэ

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл энэ сарын 10-24-ний өдрүүдэд болсон. Элсэлтийн бүртгэлийг анх удаа e-mongolia.mn цахим системээр зохион байгуулж, эл системийн тусламжтайгаар бүртгүүлсэн хүүхдүүдийг цэцэрлэгт хуваарилж дуусжээ.
Гэсэн ч
- Гэрээс нь хол байрлах цэцэрлэгт хуваарилсан
- Нэг айлын хүүхдүүдийг өөр, өөр цэцэрлэгт хуваарилсан зэрэг зөрчлүүд гарчээ.
Үүнд яамнаас "Гэрт ойр цэцэрлэгийн багтаамж дүүрсэн тохиолдолд үлдсэн хүүхдүүдийг ойролцоох бусад цэцэрлэгт гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа хэрэв нэмэлтээр хүүхэд хүлээн авах багтаамж гарвал хоёрдугаар шатны бүртгэлийн үеэр зохицуулалт хийнэ" гэх тайлбарыг өгчээ.
Хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд болно. Улмаар бүртгүүлсэн хүүхдүүдийг 26-27-ны өдрүүдэд тойргийнх нь цэцэрлэгүүдэд хуваарилах юм.
Харин нэг айлын хүүхдийг өөр цэцэрлэгүүдэд хуваарилагдсан бол хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэг рүүгээ өргөдөл бичиж, шийдвэрлүүлэх нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.