УЛС ТӨР
МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагт Төрийн ордонд хуралдана

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2022.08.29/ 14.00 цагт Төрийн ордонд болох тов гарлаа.
Тус хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тухай хуульд оруулж буй бүтцийн өөрчлөлтөө танилцуулж, улмаар шинээр томилох сайд нарын нэрсээ оруулж, санал хураалтаар шийдвэрлэх юм.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг дэмжих эсэх талаар хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.