УЛС ТӨР

ТАНИЛЦ: МАН-ын "томчууд" сайд нараа хэрхэн хувааж авсан бэ

Түмний биш төрийн ажил хачин хурдтай, урагштай байна. Эрх баригч намынхан сайдын сандал суудлын төлөө хууль батлах хурдны гайхамшгийг үзүүлэв. Өчигдөр /2022.08.29/ гэхэд өдөржин МАН-ын бүлэг, УЗ-өө хуралдуулж, хоорондоо нэрс шивнэлдэн гүйлдсээр сайд нараа тодруулж, шөнө дөлөөр УИХ-ын нэгдсэн чуулганаа хуралдуулцгаав.

УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, Байнгын хороо ахалж үзсэн гишүүн гэх шалгуураар шинэ сайд нараа сонгосон.

Шинээр томилогдсон давхар дээлтэй АРВАН сайд нарын ХЭН НЬ ХЭН БЭ, хэний хүмүүс вэ гэдгийг дор өгүүлье.


-У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГЫНХАН-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхнаасаа таван сайдын суудал хүссэн. Тэр тусмаа Гадаад харилцаа, Батлан хамгаалахыг заавал авна гэж гүрийсэн. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн сайдын суудал Ерөнхийлөгчийн нөлөөгөөр хадгалагдсан. Үүн дээр Г.Занданшатар ч хүч нэмсэн.

Эдгээр сайдууд дээр нэмээд Ерөнхийлөгч ХНХ-ын сайдаар Д.Сарангэрэлийг оруулж ирсэн.

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад хоёр яамны сайдаар сэлгэн ажилласан. Эхлээд “ковид-19”-ийн ид цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан, түүнээсээ шууд шилжин БОАЖ-ын сайд болж байв. Сайдын одонд төрсөн гэмээр эл эмэгтэй гурав дахь яамаа толгойлох гэж байгаа нь энэ. Ямар сайндаа л Монголын төр биш У.Хүрэлсүх түүнд өртэйдээ ийн сайдаар дахин илгээлээ гэх шуум өрнөх вэ дээ.

-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХҮМҮҮС-

УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хавсарч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг авч үлдэхэд нөлөөлсөн. Б.Батцэцэгтэй нэг нутаг буюу Баянхонгор аймгийнх. Тэдэн дээр нэмээд Ж.Сүхбаатарыг оруулж ирсэн.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар: Шинэ маягийн хотын фракцаас хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар гишүүн тодров. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд дөрвөн "давхар дээл"-ийг хуульчлахад зүтгэж байв. Түүнийгээ энэ парламентаар хасуулаад өөрөө сайд болж буй нь энэ.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТААЛАЛД НИЙЦЭГСЭД-

Өмнөх танхимдаа Л.Оюун-Эрдэнэ сайд Ч.Номин, С.Энхболд нарыг л толгой мэдэж томилсон байдаг. Энэ удаад тэр хоёр дээрээ нэмээд нэлээн олон хүнийг оруулж ирсэн.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, сайд Б.Бат-Эрдэнэ: “Давхар дээл”-ийн асуудал сөхөгдөж байхад эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг тэр. ҮХЦ-ийн дүгнэлт УИХ-ын чуулганаар орж ирэхэд ч эсрэг үг чулуудан уурсаж суусан билээ. Гэвч ҮХНӨ-ийг эсэргүүцэж байсан хүмүүст сайдын суудлаар амыг нь хаана гэж байсан таамгийн дагуу орж ирэв. Ямар сайндаа л яамгүй сайдын суудад гаргаж өгч байх вэ. Ерөнхий сайдын нутгийн ах.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Ажил хэрэгч залуу үеийнхэн дундаасаа нэрлэгдэхэд гэмгүй дүр гэгддэг билээ. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн гуйлга гэхээсээ илүү Л.Оюун-Эрдэнийн таалалд нийцэж орж ирж байгаа гэхэд холуур зөрөхгүй.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар түүнд тийм ч таатай биш байв. Гэсэн хэдий ч У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайдаар ажилласан. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн тааллаар шинэ яам толгойлохоор орж ирэв.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Попуудын төлөөллөөс орж ирж байна. УИХ-д хоёр дахиа сууж байгаа ч гавьтай хийж гийгүүлсэн юмгүй нэгэн. УИХ-д долоон жил сууж байгаа гэхэд нэг олигтой санаачилсан хууль байхгүй. Ярьдаг юм нь Оюутолгойн гэрээ буруу болсон, том уул уурхайн компаниуд Монголыг идэж сөнөөлөө хэмээн попордог билээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Удаан хүсэн хүлээж, хөөцөлдөж байж сайдын суудалд суусан.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Ховдын Засаг даргын будлианы холион багтанг хутгаж, түүгээр наймаалцаж байж сайдын суудалд орж ирсэн гэх шуум хөшигний ард хамгийн хүчтэй яригдав. Зам тээврийн компанитай түүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэж байгаа билээ.

-Д.АМАРБАЯСГАЛАН БА ТҮҮНИЙ НӨХӨД-

Өмнөх Засгийн газарт МАН-ын генсекийн сайд нараар Л.Оюун-Эрдэнийн танхимд А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар, С.Амарсайхан нар багтан ажиллаж байв.

Харин энэ удаад Д.Амарбаясгалан хууччуудаасаа С.Амарсайхан, Л.Мөнхбаатар нарыг авч үлдэв. Түүн дээр нэмээд Ж.Ганбаатарыг авч үлдсэн байх магадлалтай.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Чихрийн худалдаа эрхэлдэг хүн УУХҮ-ийн сайд болчихлоо гэх шүүмжлэл хөврөв.

Мөн МАН-ын гал тогоог зургаан жил барьсан түүний цаг нь болсон гэж үзэж Засгийн газрын гал тогоо бариулахаар өөрийг нь оруулж ирсэн гэж хэлж болно. Түүний хувьд орж ирсэн нь прогнозод багтаж байгаагүй гэнэтийн шийдэл байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгогдоод л маргааш нь ард түмний "ТӨЛӨӨЛӨЛ" гэдгээ мартчихдаг хүмүүс шдэ!!!!! ЧИ ч адилхан "ШУДАРГА 5" гэж гарч ирээд л ШУДАРЧИХСАН л нэг ОРК шдэ.

Зочин
Зочин

Бэрхэсийн галч луйврын баг бүрдүүлсэн байгааг хүлцэнгүй хараад суудаг, ухаанүй түмэнд урагшгүй албад гэж үнэн юм даа!!!!

Зочин
Зочин

нэг л онол ярьсан бусдаас буруугаа хайсан хулгайчууд улс орон удирдаж чадахгүй бол үнэнгээ хэлээд зайлах хэрэгтэй шдээ

Зочин
Зочин

Үгийн баялаг ихтэй үйлнь хумигдмал амьтан....
Олон монгол хүний амь насыг үгүй хийж өөрийн жаргалдаа хүрсэн хүрэлсүх оюунэрдэнэ Нөхөд.... Зайл Төрөөс

Зочин
Зочин

Гишүүний тоо нэмэхийг эрс эсэргүүцнэ 30жилийн хугацаанд 500 гаран хүн УИХ гишүүн болсон гэж уншсан энэ бол гамшиг ийм их тэрбумтангууд төрж байхад улс орон бахь байдгаараа модон жорлонгоосоо салаагүй, хийж бүтээсэн зүйл нь цементэн шугуй. үнэхээр 30 жилийн хугацаанд жижиг дунд бизнес эрхлэгч компаниуд л багахан хөлсөөр ард иргэдээ чирч авч явсан байна. төрд улс эх орныхоо хөгжлийн төлөө хийсэн олигтой зүйл би л лав олж харахгүй байна. хэдэн арван станц. цэвэрлэх байгууламж, хэдэн арван зам гүүр. хэдэн зуун сургууль цэцэрлэг барих тийм их мөнгийг тэзү, тендер нэрээр устгаж үгүй хийсэн та нарт гишүүний тоо нэмэх тухай бодох ч эрхгүй харин ч тоогыг нь багасаагүйд баярла!!!!!!!!

Зочин
Зочин

Хүн ам ихтэй улсуудад зүгээр л нэг тосгон 3 сая хүнтэй. Тэгээд ийм их хүн удирдаад явах уу. Тэнд 21 яам байх уу гэдгийг бас бодолцмоор байна. Хэдий газар нутаг том тарж байрладаг ч гэсэн бодмоор л асуудал

Зочин
Зочин

Одоо энэ даварсан данхан толгойтыг зайлуулах нэн шаардлага гарчээ. Төр болж тоглож байгаа хэдэн нөхдүүдээр удахгүй улс минь харийн өмнө өвдөг сөхрөх вий дээ

Зочин
Зочин

Татвар төлөгч нар нуруугаа авахуулж зовж олсон мөнгө хэдэн сайд дарга гишүүд нарт өгөх албагүй шүү !!!! Угаасаа 1байгаад 1000 сайд байлаа ч хөгжүүлэх сэтгэлгүй МАНгас тэжээмээргүй !!!! #УлсорноохөгжүүлэхчадварсэтгэлгүйАЦнуудзайлцгаа!!!!!!!

Ккк
Ккк

fuck

Зочин
Зочин

Оюунэрдэнэ ерөнхий сайдын бодлогыг өнөө хүртэл дэмжиж бүр өмөөрч явлаа Харин өчигдрийн шинэ томилгоонуудыг нь хараад ёстой бодол урвалаа Нэгэнт үeэ өнгөрөөсөн энэ олон матарнуудаас юү хүлээнэ вэ Боловсрлолтой мундаг мундаг залуучууд зөндөө бн ш дээ Овоо дэвшилтэт үзэлтэй нтр гэж бодсон чинь биш юмаа Өөртөө засагт ч өөртөө ч лай хураа лаа даа

Зочин
Зочин

21 сайд яаж ажил хийхийг нь л харах үлдлээ. Энэ олон сайдын хүчинд сайхан өвөлжих байх даа. Удахгүй бинзен, гурил будаа, мах, ногоо, барааны үнэ буух байх. Цахилгаан, дулаан гольдорлоороо хэвийн явах байх. Бас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ биз. Шинэ сайд нарт амжилт хүсье.

Зочин
Зочин

УЛСЫН ТҮҮХЭН ДЭХ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО НЭРТЭЙ ШИНЭ ИДЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ НЬ

Зочин
Зочин

Энэ засаг яг 1 жилийн настай бөлгөө

Зочин
Зочин

Наймаачид бол монголыг хөгжүүлэхгүй ээ.32 жил монголыг хэдэн хүн наймаацалж тэрбумтан боллоо.Одоо болимоор юм.Ийм бхад монгол улс хөгжинө гэж үү.Бүгдээрээ монголоос явцгааяа.Энэ шуналын дэүүдийг тэжээсээр бтаад тэрбумтан болгосон ард түмэн сөхөрлөө.Одоо гарц бхгүй

ЖамбааЖамбаааа
ЖамбааЖамбаааа

Энэ давхар дээлтэй нь дан дээлтэйгээ дээрэлхдэг байхдаа бодвол

Зочин
Зочин

МАН ын луйварчид ард иргэдийг ч харин гөлөг ч гэж үзэхгүй үнэн дураараа байна.цаг нь ирэх байлгүй

Зочин
Зочин

Хөрөнө орлогын мэдүүлгээс нь харахад хамгийн ядуу нь Чойжилсүрэн байх бөгөөд ямар ч хамаагүй сайд болж, зайлуул хэдэн юм олох гэж үхэн хатан зүтгэсэн дээ. Хүсэл нь биелэв.

Холбоотой мэдээ

Back to top button