НийгмийнУЛС ТӨР

"Төмөртэй уурхай"-г эдийн засгийн эргэлтэд оруулах "Кью Эс Си"-гийн босгосон ДЭД БҮТЦҮҮД

Дээрх зурган дээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг "Хандгайт өртөө" гэх газарт төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам гурав огтлолцдог цэг бий. Эл гурван том дэд бүтцийг “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээний хүрээнд "Кью Эс Си" компани хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр дэд бүтцүүд нь Хүдэр суманд байрлах "Төмөртэй уурхай"-г эдийн засгийн эргэлтэд оруулахад асар чухал. Тэдгээрийг дор дурдвал:

Нэгт: Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших "Төмөртэй уурхай"-гаас Ерөө суманд байрлаж буй төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 36.7 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барьсан. Эл төмөр замын ажлыг 2014-2016 онд "барих, ашиглах, шилжүүлэх" концессын гэрээний хүрээнд хийж гүйцэтгэжээ.

Улмаар "барих, шилжүүлэх" болгож Монголын төмөр зам компанид хүлээлгэн өгсөн байна. Эл замыг "Кью Эс Си" компани 2.9 сая ам.доллараар хийж улсад хүлээлгэж өгчээ. Гэрээнд зааснаар 80 хувийг нь төт эхлээд төлж, 20 хувийг нь "дараагийн дөрвөн жил төсөвт суулгаж эргэн төлнө" гэсэн ч өгөөгүй байгаа аж. Учир нь "Барих, ашиглах, шилжүүлэх" концессийн гэрээг "барих, шилжүүлэх" болгосноор маргаантай, тодорхой бус байдлууд одоо хүртэл үргэлжилж байгаа аж.


Хоёрт: Төмөртэйн уурхайг Дархан-Сэлэнгэ чиглэлийн улсын чанартай авто замтай холбох “Дулаанхааны дөрвөн замын уулзвар-Ерөө сум-Хүдэр сум чиглэлийн 95 км хатуу хучилттай авто замын ажлыг концессийн гэрээгээр хийж дуусгажээ.

Эл замыг 2015 онд жил гаруй хугацаанд өөрийн 95 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьжээ. Төлбөрийн 60 хувийг авч, үлдсэн 40 хувийг нь 4-5 жилд улсын төсвөөс хувааж авахаар гэрээлжээ. Гэтэл дээрх төмөр замтай адилхан "Барих, ашиглах, шилжүүлэх" концессийн гэрээг "барих, шилжүүлэх" болгосноор мөн л төлбөрийн эргэн төлөлт дээр асуудал үүссэн байна.

Тус чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор уул уурхай, металлургийн төсөлд дэмжлэг болохоос гадна Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын ард иргэдийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой зам болжээ.


Гуравт: Дээрх хоёр замтай огтлолцон Төмөртэй уурхай руу чиглэсэн 50 орчим км цахилгаан дамжуулах агаарын шугамыг мөн барьжээ. 2014 он гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад өгсөн байна. Ингэхдээ зөвхөн "Төмөртэй уурхай"-г эрчим хүчээр хангаад зогсохгүй орон нутагт ч хэрэгтэй байдлаар бүтээн босгожээ.

Үүний төлбөрийг төр "Кью Эс Си" компанид 2015 онд векселээр бүрэн төлж дууссан байна.


Эндээс харагдаж буй логикууд:

Нэгт: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхлээд төрийн өмчүүдийг "Кью Эс Си" компани хувьчлаагүй. 30 жилийн дараа төрд буцааж өгөх гэрээтэй. Гэрээний хүрээнд зохих хөрөнгө оруулалтуудыг хийж, үйл ажиллагааг нь хэвийн авч явж байв.

Хоёрт: Төр тус компанийг ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ хэмээн чичилдэг. Өмнөх нийтлэлээрээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гангийн үйлдвэр барихаас эхлээд том төслийг хөдөлгөж эхлээд байсныг дурдсан. Үүн дээр нэмээд өнөөдрийн нийтлэл дээрх Төмөртэй уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах гурван том дэд бүтцийг хувийн хэвшил ганц хоёрхон жилийн дотор гүйцэтгэчихсэн байгаа юм. Бодит байдал маш товчхондоо ийм.

Гуравт: Концессийн гэрээ гүйцэтгэж байхдаа тус компани өнөөдрийн байдлаар 700-800 тэрбум төгрөгийн хөрөнгө зарчихсан. Төр нь "юм"-аа мэдээд хураагаад авчихсан бол хувийн хэвшлийн олон зуун хүний амь амьдралыг тэтгэж, төрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр босгосон бүхэнд нь нөхөн олговор олгох ёстой баймаар юм.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

түүхийгээр нь гаргахгүй хууль гаргаасай 76 малнууд хувьдаа хүдрийн уурхайтай томчуул зөндөө бгаадаа

Зочин
Зочин

naanadaj ochnoon sanhuu mongo tonog tohooromj huch hols geeed mash ih ymaaar shataj bgaa daaa hoorhii tal taldaaa l bodlogotoi bhgvi bol hetsvv l deeeeeee

Дургүй
Дургүй

Хурдан төр нь аваад үйл ажиллагааг нь жигдрүүлэх хэрэгтэй байна. Наад хувийн компани байхад лав нэг танил ажилчид нь бага цалинтай хэр нь Үйлдвэрийн машин эвдрэхэд ажилчдаас хууль бусаар мөнгө татаж засуулж байсан. тэр нь маш үнэтэй тул манай танил надаас мөнгө зээлээч гэж гуйж байсан. Би бүр гайхаад хэзээ ч үйлдвэр тэгж ажиллаж байхыг хараагүй тул эсэргүүцээд шүүхэд гэхэд юм хэлээгүй. Хүмүүсийг бодсоноос хэт багаар цалинжуулж байсан. Хөдөлмөрийн яам хэр их хууль зөрчсөнийг шалгаж болно.

Дургүй
Дургүй
Reply to  Дургүй

Төр байхад хөдөлмөрийн хөлс хуулийн дагуу төлөгддөг, танадаггүй байсан гэсэн. Ажилчдынх нь хувьд тэгэхээр төр авсан нь ашигтай. Мөнгө цуслахын хувьд адилхан хоюулаа иднэ.

Дургүй
Дургүй
Reply to  Дургүй

Мөн ажилчдын хууль ёсоор олгодог зарим нэмэлтийг хассан гэж байсан. ОЛон жил ажилласан үйлдвэр гэхэд үнэмшилгүй. Ямар дөнгөж эхэлж буй стартап компанийн ажилчид биш үйлдвэрийнхэн гэхэд та бидний бодож байгаагаас бүр хэт бага цалинждаг. Ихэнх баялгаа урагш зөөгөөд Эрдэнэбилгиин компаний томчууд идсэн байх. Боолчлолын бэлэн мөнгөний машинаасаа салахгүй гээд их хичээж байна.

Зочин
Зочин

Лйварчингууд улсын хөрөнгөөр хэдэн ажил хийсэн болчихоод олон юм донгосох хэрэггүй

Зочин
Зочин

ТӨР луйварчин талдаа болжээ дээ.Коммунизмээ байгуулах гээд байгаа юм болов уу.Сэжгийн МАН.

Зочин
Зочин

Ene vildweriig 2010 ond bvren ashiglaltand oryylj amsan bol oiroltsoogoor 50 say dollor Mongold vldeh blaa bid demjih heregtei vvniig hugjil dewshil gaihamshig gedeg yum

Зочин
Зочин

Угнь олон хүний аж амьдралыг залгуулж байсан уурхай даа. Даанч төр юу ч хийгээгүй гэж чичэлдэг л болохоос биш

Харх
Харх

Үе үеиин эрх мэдэл бүхии улс төрчид томчуудтай хүзүү сээрээрээ холбогдон төриин өнгтэй өөдтэй болгоныг үнгүйдүүлж завшсан луйварчидаар дүүрсэн Сахал. Эрдэнэбилэгиин вант улсын савараас төр өмчөө салгаж авсан ньбуруу юмуу Наад шуналын туламнууд чинь олон юм руу зэрэг дайрч даахгүй нохой булуу хураав гэгчээр хугцаа алдаж гэрээгээ зөрчиж улсын хөгжил дэвшилээс хойш нь чангааж ирсэн нь хөдөлшгүй үнэн Жаахан барижаатай бичээч

Зочин
Зочин

Төр гэж муулах нь ч хаашаа юм ийм үйлдвэрлэгүүддээ аль болохооор дэмжиж бгмөөр бгаа юмдааа

зочин
зочин

Наадах чинь дэд бүтэц биш шүү дээ. Зүгээр л Төмөртэйн ордоос төмрийн хүдрийг ачиж, урагш нь зөөдөг зам, төмөр зам шүү дээ. Энд ямар үйлдвэрлэл байхгүй. Ухаад л ачаад урагш зөөнө. Орлого нь Эби, сахал нарын хармаанд орно.

Back to top button