ЯРИЛЦЛАГА

Сагсчин Т.Санчирын ээж C.Тунгалаг: Ганц үртэйгээ хэдэн жил хамт байхын тулд хандив гуйж байна

Түүнийг Самбуугийн Тунгалаг гэхээсээ илүүтэй "Хос багана"-ын Тунгаа гэх нь олонтаа. МҮОНРТ-ийн "Хос багана", "Монгол брэнд", "Нээлттэй хором", "Олон нийтийн цаг", "Эх сурвалж" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор, "Өдөр өдрийн нар" ОАК-ны продюсер. Мөн сагсчин Т.Санчирын ээж.

ВИДЕО:

МҮОНРТ-ийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр гурван жил шалгарч байсан "Хос багана" нэвтрүүлгийг С.Тунгалаг 2009 он хүртэл хийж, Монголын үе үеийн үлгэр жишээ алдартнуудын гэр бүлийн амьдралаар дамжуулан олон нийтэд зөв сайхан амьдралын мессежийг түгээж байв. Харин 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл МҮОНРТ-ийн нийгэм, эдийн засгийн бодлогын нэвтрүүлгийн албанд редактороор ажиллаж байна.

С.Тунгалагт 2017 онд хөхний хортой хавдар оношлогдож, ХСҮТ болон Тайвань улсад хоёр сар эмчлүүлсэн. 2019 оноос хавдар тунгалгийн булчирхайд нөлөөлснийг БНХАУ-д очиж, оношлуулан, ХСҮТ, Хөх хотод тасралтгүй эмчлүүлсээр өнөөдрийг хүрчээ. Гэвч одоо С.Тунгалагт Монголд эмчлүүлэх сонголт үлдсэнгүй. Тодруулбал, тухайн хавдрын онцлогт тохирсон тариа манай улсад байдаггүй учраас өндөр хөгжилтэй улс орныг зорьж эмчлүүлэх шаардлагатай болж, ард түмнээсээ тусламж хүсээд байгаа юм. Бид түүний хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийг зорин очиж, ярилцлаа.


-Биеийн байдал тань хэр байна даа. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын тухайд?
-2017 онд хөхний хорт хавдар оношлогдож эмчлүүлчхээд, бусад эрхтэнд үсэрхийлээгүй эдгэсэн гэж найдсан. Гэтэл 2019 онд хавдрын маркер өсөөд байхаар нь БНХАУ-д очиж шинжилгээ хийлгэхэд тунгалгийн олон булчирхайд нөлөөлсөн байсан учир Монголдоо, Хөх хотод тасралтгүй эмчилгээ хийлгэсэн. Харин одоо бол Монголд эмчлүүлэх хими эмчилгээний сонголт, тохирох эм тариа нь байхгүй болчихлоо гэдгийг ХСҮТ-ийн эмч нар маань хэлсэн. Миний энэ онош гормоны хамааралгүй учраас Монголд байгаа тарианууд таардаггүй, ганцхан тариа байдаг нь Монголд орж ирээгүй. Өндөр хөгжилтэй орнуудад бол тариа нь ч байдаг, өөр бусад эмчилгээний сонголт ч байж талтай гэсэн. Би тэр тариаг л хийлгэхийн тулд ард түмэндээ хандаж, хандив хүсээд байгаа юм. Өмнө нь миний хүү Тайландад эмчлүүлэхдээ найз ах нараасаа тусламж авч, тэрний хүчинд бид хоёр эхний үеийг давж гарсан. Одоо бол үнэхээр өртөг өндөртэй, хэдэн зуун саяар яригдах учраас яалт ч үгүй ард түмэндээ хандахаас өөр аргагүй болчихлоо. Сүүлийн үед монголчууд хавдраар их өвдөж, тэр чинээгээрээ хандив тусламж ч их гуйх болж. Үнэхээр өр нимгэн ард түмэн учраас ойлгодог юм байна. Аргагүй эрхэнд л Фэйсбүүк дээр дансаа тавиад сууж байна шүү дээ. Эндээ эмчилгээ авах боломжтой бол өөрсдөө гайгүй болгочих л байсан юм.
-Хаашаа явж эмчлүүлэхээр болсон бэ?
-Ер нь бол ОХУ, БНСУ, Турк гэсэн сонголт байсан. Энэ дундаасаа хүү маань Туркийн нэг эмнэлэгтэй холбоо тогтоосон. Би өөрөө таньдаг хүнээрээ дамжуулж бас нэг эмнэлэг олсон. Ингээд Туркийн хоёр, БНСУ-ын нэг эмнэлэг рүү өнөөдөр материалаа явууллаа. Хүү бид хоёр Турк визгүй болохоор хугацаа хожино гэж тооцоолсон. Санчир маань гадаадад яваа болохоор Туркт уулзья гэж тохирсон.
-Та ганц л хүүтэй юу?
-Тийм ээ. Ганц хүүтэй. Бие өвдөхөөр үнэхээр хэцүү юм. Хэдийгээр миний хүү насанд хүрч, эхнэр хүүхэдтэй өрх гэрийн эзэн болсон ч өвдөөд үхэхийн тухай ойлголт ороод ирэхээр эр ганц үрээ яаж ганцааранг нь орхиод үхнэ дээ гээд өр өмөрч сууна. Хүмүүс бодох л байх, нас биед хүрчихсэн хүнд юунд нь санаа зовох вэ гэж. Гэвч мөнх бусын үнэнтэй нүүр тулаад ирэхээр үхтэл үр харам гэгчээр үнэхээр хэцүү юм байна. Миний хүүд зовлон, жаргалыг нь хуваалцах төрсөн ах, эгч, дүү байхгүй. Хэцүү л байна. Арай ч шууд үхчихгүй байх, өндөр хөгжилтэй орон очоод эмчилгээ авчих болов уу гэж найдсандаа хандив, тусламж гуйж байгаа юм.


-Санчир гадаадад яваа юм байна. Байнга холбоотой байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Миний хүүд хэцүү л байгаа байх. Санчир их дотогшоо, нээлттэй биш, хүнд тэр бүр өөрийгөө илэрхийлээд байдаггүй хүн. Яг ийм зүйл тохиолдохоор хэдийгээр хоёр дахь удаагаа ч сэтгэл зүйн цохилтод ордог юм байна. Тэгэхээрээ шийдвэр гаргахдаа уймарч, эргэж буцаад л ОХУ, БНСУ руу ч явна гэх жишээний. Энэ үед эр хүнийхээ хувьд миний хүү л ээждээ их зөвлөж, чиглүүлж байна. Хажууд хань ижил гэж байхгүй, аав ээж минь бурхан болсон. Тэгэхээр миний амьдралын тулж түших ганц эр хүн гэвэл миний ганц хүү л байна.
-Таныг "Хос багана"-ын Тунгаа л гэдэг. Ажлаараа овоглож, олонд танигдаж. Үндэсний телевизэд олон жил ажиллаж байна уу?
-Сургуулиа төгсөөд л МҮОНТ-д орсон. 32 жил болчхож байгаа байх шүү. "Хос багана" гэр бүлийн сүлжээ нэвтрүүлгийг олон жил хийсэн. Нөгөө талаас манай телевиз олон Тунгаатай болохоор "Хос багана"-аар ялгаж дууддаг. Би "Хос багана" нэвтрүүлгээ 2009 он хүртэл хийгээд, түүнээс хойш Нийгэм, эдийн засаг бодлогын нэвтрүүлгийн албанд өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Тэтгэврээ тогтоолгосон ч дарга нараасаа гуйгаад гэрээт редактороор ажиллаж байна. Миний амьдралын бүх л он жилүүд тэр байшинд өнгөрч дээ.
-Та аав, ээжээсээ хэдүүлээ вэ?
-Ээж, аав маань Завхан аймгийн харьяат хүмүүс байсан. Ганц эмэгтэй дүүтэй. Өвчин тусаад үнэн мөнтэй нүүр тулаад ирэхээр залуу эмэгтэйчүүдэд хүүхэд сайн гаргаж байгаарай гэж захимаар санагдаг юм. Цөөхүүлээ хүмүүс өвчин зовлон л тал алддаг юм байна. Би чинь одоо хордлоготой, хоолонд дургүй, тамир тэнхээ муу болохоор өмнөх шигээ гүйж харайгаад байж үнэхээр чадахгүй. Хүү минь ажлаар гадаадад яваа. Ганц охин дүү минь бүхнийг амжуулах гээд гүйж явна. Тэгээд залуудаа хэдэн хүүхэд гаргах минь яав даа гэж бодох юм.


-Өвдөөд үнэн мөнийг биеэрээ туулаад ирэхийн цагт өрөөл бусдад сануулж захимаар зүйлс олон бий байх…?
-Тийм шүү. Миний хувьд их харамсалтай юм болсон. Хөхөн дотор ямар ч хоргүй сүүн бэрсүү байсан. 2011 онд манайх “Өдөр өдрийн нар” гээд олон ангит киног хийж, ХСҮТ дээр зураг авалт хийж байсан. Ингэж явахдаа хөхөө үзүүлэхэд бэрсүү тээж явж болохгүй гээд авхуулсан. Эдийн шинжилгээний хариу хоргүй гэж гарсан. Эмч нар ч одоо зүгээр гэсэн. Би их хариуцлагатай хүн шүү дээ. Байнга л үзүүлж, харуулж явдаг. Гэвч хөхөө бол эдгэсэн гээд орхисон. Тэгсэн чинь долоон жилийн дараа яг тэр бэрсүү авахуулсан газар нэг юм гараад үзүүлсэн чинь хортой хавдар байсан. Жаахан харамсалтай л даа. Оролдож авахуулаад буруудсан гэж боддог. Тухайн үед эмч нар үзүүлж, хянуулж байгаарай гэсэн бол би цаг тухайд нь үзүүлээд л явах байсан. Би энд эмч нарыг буруутгах гэсэнгүй. Охид хүүхнүүдэд сургамж болгох үүднээс ярьж байна. Маш хариуцлагатай эрүүл мэндээ анхаардаг ч хоргүй бэрсүүг аваад хаячихсан, одоо зүгээр гэж найдсан нь миний алдаа байсан.
-Уучлаарай, та хүүгийнхээ аавын талаар ярьж болох уу?
-Би тэр тухай өөрийнхөө амаар юу ч ярих хүсэлгүй. Залуухан, дөнгөж хорьхон настай үеийн явдал шүү дээ. Бид амьдарч суугаагүй. Хүүгээ төрүүлсэн. Тэрнээс хойш хүүгээ хойд эцгийн гар харуулаад яах вэ гээд амьдрал ч зохиосонгүй. МҮОНРТ, хүү хоёроо бодсоор яваад л өдий хүрч дээ. Тэртэй, тэргүй миний хүүгийн аавын талаар монголчууд бүгд мэднэ. Сайн тамирчин, алдартай бөх хүн байсан даа. Миний хүү эмээ, ээж, нагац эгч гурвынхаа хайранд өссөн. Нулимс ойртой өр зөөлөн хүн.
-Та хүмүүст хандаад юуг хэлмээр байна?
-Хүмүүсийг эрүүл байгаасай, тэр тусмаа хавдар гэж өвчнийг тусахгүй байхад анхаараасай гэж хүсмээр байна. Бүр залбирч байна. Тусахгүйн төлөө бүгд хариуцлагатай байгаасай гэж хүсмээр байна. Өөр өвчин байсан бол би өнөөдөр бас хандив гуйгаад сууж байх хэмжээнд биш шүү дээ. Яаж ийгээд зохицуулаад явах хэмжээний амьдралыг ээж, хүү хоёр босгосон. Гэтэл энэ хавдрын эмчилгээ маш өндөр өртөгтэй учраас үнэхээр арга мухарддаг юм байна. Уучлаарай. Хандив гуйх их хэцүү байдаг юм байна. Нэгэнт ямар ч аргагүй байдалд орчихсон учраас өөр арга байсангүй. Хандив гуйхаар мөнгөнөөс гадна олон түмний ерөөл урам хайрласан үг ямар сайхан байдаг юм бэ. Болно, бүтнэ, эдгэнэ, бүх зүйл сайхан болно гэсэн тэр урмын сайхан үгсээр амьдарч байна даа, ойрын өдрүүдэд.


-Танд баярлалаа. Эдгэрч эрүүл болоод, сайхан хүүтэйгээ он удаан жил хамт байгаарай.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-30 08:37

Хүчтэй байж Хурдан эдгээрэй та минь

Зочин
Зочин
2022-08-30 08:45

GANTDSAARAAA BISH SHVVV SETGELEEEREEE NEGDSEN MASH OLON HUN BII SHVV TANITAI HAMT HURDAN EDGEEREI

Зочин
Зочин
2022-08-30 08:49

huchtei baigaarai ylj chadnaaaaaa

Зочин
Зочин
2022-08-30 08:56

Ялаад гарааарай хүчтэй байж иа чаднаа

БИ БУРИАД ХҮН
БИ БУРИАД ХҮН
2022-08-30 09:00

Хайр сэтгэлдээ үнэнч ямар мундаг эгч вээ. Санчирын аавтай амьдараагүй ч ийм царайлаг сайхан эгч хүнтэй суулгүй явсан байна. Мундаг юмаа.

Zochin
Zochin
2022-08-30 09:06

EMD-iin sangiin mungu chini yg iim humuust zartsuulagdah ystoi bolohoos emch emnelgiin ajilchdiin tsalin uramshuulal oron suuts avahad zoriulagdah ysgui. EMDS -aas hurdan yaraltai mungiig ni gargaj emchilgeend ni yvuulahgui bol tsag hugatsaa aldaj baigaag EMY-nii said medej baigaa baih. Harin ard tumen handiv ugch bolno.

Зочин
Зочин
2022-08-30 09:32

Сайн сайхан юм бодоод сэтгэл санаагаа хамгийн гол нь өөдрөг байлгааарай. Та заав## эдгэнээээ

Зочин
Зочин
2022-08-30 09:44

туслаарай хүмүүсэээ чадахааарааа

Лантуубат
Лантуубат
2022-08-30 11:06

Эдгэнээ.

Зочин
Зочин
2022-08-30 11:41

Заав## эдгээрэй таньд хамгийн сайн сайхныг хүсий

Зочин
Зочин
2022-08-30 12:06

Хүчтэй байгааарай та ялж чаднаааааа

Last edited 1 Сар Өмнө by Админ
Зочин
Зочин
2022-08-30 12:24

та эдгэнэ хүчтэй байгаарай

ногоон хоолтон болоо
ногоон хоолтон болоо
2022-08-30 13:47

Ногоон хоолтон болчихвол хортой хавдар чинь шууд хэдэн сарын дараа эдгэнэ. эмчилгээ гэвэл ногоон төрлийн жүүс сайн уу. бага зэрэг х##аагаад. эдгэнэ дээ. бас 7 хоногын 1 өдөр юу ч идэхгүй, уухгүй байх.
мах, сүү -гээ хая. Сүү бол к##ьцийн эсрэг , яс хуг##агч. хүнд зориулагдаагүй амьтаны төлийг хэдхэн сарын дотор хурдан том болгох зориул##ттай "супер хоол"-хүн хэдхэн сарын дотор өсөх шаардлагатай биологын биет биш тул м##ын сүү хүнд огт зохихгүй. Сүү бол шингэн мах. Амьтаны мах -булшны мах буюу хавдар үүсгэгч вирус тэр чигтээ. Үхсэн амьтаны мах буюу булш идээд эрүүл байна гэж шүү. Булш идээд хэн ч эрүүл биетэй байдаггүйг монгол хүний эрүүл саруул ухаанаар бодоод үзээрэй.

Зочин
Зочин
2022-08-30 18:50

Сэтгэлийн тэнхээтэй байж хурдан эдгээрэй эрүүл энхийг хүсьe.

Ханд
Ханд
2022-08-31 07:52

Хавдрын эмч нар эхнээс нь зөв эмчилж оношлох байж их харамс##тай байна. Хариуцлагагүй эмч нараас болж иргэд их хохирч байна.

Шудрагабаатар
Шудрагабаатар
2022-09-01 08:04

Монголоо тоохоо байсан яатуу л бна.Хорт хавдар туссан юм бол төр даадаг болсон

Холбоотой мэдээ

Back to top button