Нийгмийн

Оюутнууд автобусны картаа сунгуулах шаардлагагүй боллоо

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны Umoney картын олголт, сунгалтын ажил эхэллээ.

Энэ жилээс эхлэн оюутнуудын картыг төгсөх анги хүртэлх хугацаагаар олгох юм. Оюутны Umoney карт авах, сунгалт хийлгэх оюутнууд www.u-money.mn сайтад цахимаар хүсэлтээ гаргах боломжтой. Мөн картын үнэ, сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой бөгөөд банкны салбарт очих шаардлагагүй болжээ.

Шинээр буюу анх удаа карт захиалж буй оюутнуудын хувьд хүсэлт гаргахдаа дараах бичиг, баримтыг бүрдүүлж хуулбарыг заавал хавсаргах шаардлагатайг анхаараарай.

Оршин суугаа хорооны тодорхойлолт
Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний хуулбар/зураг
Өмнө нь авсан буюу сунгалт хийлгэх оюутнуудын хувьд http://www.u-money.mn сайтаар орж сунгалтын төлбөрөө онлайнаар төлөхдөө шаардлагатай мэдээллүүдийг оруулахад хангалттай. Сунгалт хийлгэх хүсэлтийг хүлээж авснаас хойш баталгаажуулалт хийн сунгалт хийгдсэн талаар сургуулиар дамжуулан мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа картаа идэвхжүүлээд ашиглах боломжтой болно.

Хэрэв өмнө нь авсан картаа хаяж, гэмтээсэн бол сунгалт хийлгэхээсээ өмнө дахин авах шаардлагатай. Ингэхдээ Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбаруудад хандан идэвхжүүлэлт болон картаа дахин авах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд зургаан байршилд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төв иргэдэд үйлчилж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button