Нийгмийн

Баруун аймгуудыг мориор тойрч яваа франц залуу

Морин хуур хөгжимд татагдаж, монголын язгуур урлагт дурлан 2014 онд манай орныг зорин ирсэн Стив Морел гэх Франц эрийг монголчууд андахгүй.
Морин хуур хөгжмөөр хичээллэж, уралдаан тэмцээнд оролцон улмаар “Уугуул” нэртэй төвийг нээж залууст морин хуурын хичээл заадаг.
Харин энэ удаад Стив “Тэнгэрийн нүүдэлчид” морин аяллын багт нэгдэж, баруун таван аймгийг тойрох аялалд гарчээ.
Өв тээж, түүх бүтээн монгол орныг мориор бүтэн тойрох зорилготой “Тэнгэрийн нүүдэлчид” төсөл өнгөрсөн оны 12 дугаар сараас Бурхан халдун уулнаа нээлтээ хийж, 2022 оны хоёрдугаар сараас Хэнтий аймгаас гараагаа эхэлсэн.
Тус төслийн нэг онцлог нь бүс бүрт нэг зочин аялагчтай хамт яваа бөгөөд өмнө нь Өвөрмонгол аялагч залуу Нандин, морин харвааны тамирчин Япон бүсгүй Чика Ямомато нар говийн болон зүүн бүсээр хамтдаа аялсан.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-08-30 15:20

Яанаа, морио сольдоггүй юм байх даа. М�##�ыг тамлаж байна ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button