Нийгмийн

Нэг кг цайруулсан самрыг 529,800 төгрөгөөр үнэлж, хариуцлага тооцно

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийн ойн санд тус байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Экологийн цагдаагийн алба, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Улиастайн эх, Даваатын даваа, Зааны пост, Хорхын ам, Босгоны гүүр, Баруун, Зүүн Баян Туулын эх, Туул пост гэсэн маршрутаар хориглосон бүсэд зорчиж байсан 10 машин, 88 иргэн болон тэдний зургаан отгийг албадан буулгаж, ойн сангийн бүсэд үүсгэсэн хог хаягдлыг цэвэрлүүлж, тээврийн хэрэгслийн хамт уулнаас буулгажээ.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед түүх хууль эрх зүйн зохицуулалттай хэрэв хууль зөрчин байгалийн баялгийг түүж бэлтгэх юм бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлыг тооцож холбогдох хууль, журмын хүрээнд арга хэмжээ авдаг болохыг анхаарууллаа.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.

Тодруулбал, экологи эдийн засгийн үнэлгээгээр

  • 1 кг /Боргоцой/ самар 296,700 төгрөг,
  • 1 кг /Цайруулсан самар/ 529,800 төгрөг тус тус тооцогдохоор байна гэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-30 15:55

Энэ самар түүх, гадагшаа гаргах зөвшөөрлийг ядаж 10 жилээр зогсоох хэрэгтэй байна.

Зочин
Зочин
2022-08-30 15:56

Нөхөн сэргээгддэг баялаг шүү дээ
Хамаг газар шороогоо ухуулж сэндчийлж дуусч ургаа модоо огтолж бж ургаад унадаг баялаг дээр их юм болох юм даа…

Зочин
Зочин
2022-08-30 15:56

Ан амьтад аа бодож самар түүхийг хорих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-30 15:58

Самар түүж болохгүй ээ самрын мод гэмтээд дууссан

Зочин
Зочин
2022-08-30 15:58

Самар түүхээс өөр аргаар шинэ бүтээж амьдарч бно шүү дээ заав�##� хятад өгөх ёстой юм шиг царай харж амьдрах хэрэг бна уу

Зочин
Зочин
2022-08-30 16:24

Самар түүнэ гэж хичнээн их сүйтгэж байгааг хянаад зогсоо.Эд нар тарьсан биш.Бүр бизнес болгочихсон тонуулчид.Эх орноо хайрлах сэтгэлгүй хэсэг бий болчихлоо,одоо зогсоо.Өөр ажил зөндөө л байна хийхгүй юу...

Зочин
Зочин
2022-08-31 08:14

Амар хоривол бүгдийг нь хорих хэрэгтэй нэг компани монополь эрхээр бэлтгэж савлаж зарж гадаадруу ганцаараа их хэмжээгээр гаргаж байгааг ш�##�гаж хянадаг газар байнуу
Эсхүл жирийн иргэд ч чөлөөтэй байг�##�ийн баялгаас хүртэх эрхтэй
Самарын бизнесийн ард том мафи байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button