УЛС ТӨР
Шинэ бүрэлдэхүүнтэй Засгийн газар эрчим хүчний салбарын бэлтгэлийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн танхим бүрэлдэхүүнээ шинэчилснээс хойш анх удаа хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх аж.
- Инфляцын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
- Газар тариалан, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил
- Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг та бүхэнд мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.