УРЛАГ

Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам болно

Монгол Улсын Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит ”ОЮУХАЙ-2022” яруу найргийн наадам есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дархан суманд болно.

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын ивээл дор Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” сан, төрөл төрөгсдийн зохион байгуулж буй уг наадамд оролцох бүтээлийг есдүгээр сарын 13-ны өдөр хүртэл “Өд” сан дээр цаасаар болон цахимаар хүлээн авна.

Яруу найргийн эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, уншигч, зохиолчдын уулзалт, ном соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2022” яруу найргийн наадам 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй нь энэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button