УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн ард томилгоог удирдагсад

Энэ удаагийн Засгийн газрын бүтцэд Ерөнхийлөгчийн зүгээс Б.Батцэцэг, Г.Сайханбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг сайд хэвээр үлдээж, улмаар Д.Сарангэрэлийг нэмж томилуулав. Л.Халтарыг Дэд сайдаар үлдээлгэж, Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирлаар томилуулллаа.

Өмнөх Засгийн газрын үед томилогдсон У.Хүрэлсүхийн угшилтай дэд сайд нарын томилгоог хөндөхгүй чигтэй байна. Харин ч нэмээд тэр зүгээс дэд сайд, ТНБД-ын зарим томилгоо хийгдэх хүлээлт үүсжээ. Эдүгээ ТӨБЗГ-ын дарга болоод Төрийн өмчит томоохон компаниудад Ерөнхийлөгчийн нөлөө үлэмж өндөр.

Улмаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар МАН-ын генсекийн суудалд амбицтай буй гэх.

Албан тушаал дагасан энэ бүх хүсэл, шуналууд дан ганц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлт мөн үү. Түүнд ийм нөлөөллийг ойр буй хүмүүс нь өгөөд байна уу.

У.Хүрэлсүх бол Х.Баттулга шиг аж ахуйн нарийн тооцоог хүртэл бодож суудаг дүр биш. Нэг ёсондоо байгууллагынхаа бок, саванг хүртэл хуваарилаад давхичихдаг хүн биш тул томилгоо бүр лүү үсрээд буй нь өөрийнх нь өгөгдлөөс арай өөр харагдана. Ц.Элбэгдорж хүчтэй үедээ хүмүүсээ хэрхэн нисгэлээ. У.Хүрэлсүх бол "Тэгж байж хэрэгт оров" гэж залуусаа дардаг улстөрч.

Эдүгээ нам дотроо түүний удирддаг байсан Зүүний хүчний холбооноос л гэхэд дэд сайд асан Ц.Батбаяр тэргүүтэй яг өөрийнх нь хүмүүс ажилгүй явж байгаа.

Ерөөс ийм байдлаар Ерөнхийлөгчийн зүгээс шахаж буй томилгооны ард Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын амбиц, эрх ашиг, хүсэл энэ мэтээр цухалзсаар удав. Сонгуулийнх нь штабыг ахалж, насан залуугаасаа нөхөрлөж, нарийн арга замаар биесээ дэмжиж ирсэн эдгээр гурван эрхэм эдүгээ ч хамтдаа яваа билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-09-01 08:42

Enkhbayar,Sodbaatar 2-n hen hen n gensekt taarna,bolomjiin bolovson huchin..

Зочин
Зочин
2022-09-01 09:21

Шун## ихт шулам бологсод

Зочин
Зочин
2022-09-01 09:24

Бүх зааварчилгааг хаан өгч байгаа даа. Тэгэх л гэж энэ өндөрлөг рүү зүтгэсэн дээ

Зочин
Зочин
2022-09-01 09:24

deer doopgvi ulungvvd luguud baigaa biz

zochin
zochin
2022-09-01 10:23

ulsiinhaa tuluu sain zuv udirdsan baina.

Зочин
Зочин
2022-09-01 11:16

Хүрэлсүхийн найз нар гэж шун##ын туламнууд байх юм. Нэг гайгүй хүн байна уу

Зочин
Зочин
2022-09-01 11:28

Данх толгойт г##ч маань юу мэдэх вэ дээ бүгд хүүкийн заавраар одоо дараагийн довтолгоо цэцээр шийд гаргуулан парламентын гишүүдийн тоог нэмж парламентаас ерөнхийлөгчийг сонгдог болж дахин ерөнхийлөгчөөр сонгогдох хор найруулөх бодол байгаа биз.

Зочин
Зочин
2022-09-01 11:28

Xurelsux ene said narin zarim tomilqooq xiisen uu uqui uv

Хүүрэл
Хүүрэл
2022-09-01 19:38

ЖДҮ хулгайдагсад

Зочин
Зочин
2022-09-02 18:48

Оюук чинь хүүхэлдэй хэвээрээ байгаа юм байна. Бүхнийг еөк шийдэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button