ДЭЛХИЙ
Хонконгийн жагсаалын үеэр цагдаа нар 18 настай оюутныг бууджээ

Хонконгчуудын жагсаал улам хурцтаж, эмх замбараагүй байдал даамжирсаар.
БНХАУ-ыг байгуулсын 70 жилийн ойтой давхцуулсан тэд эсэргүүцлийн жагсаалаа илүү өргөн хүрээнд зохион байгууллаа. Харамсалтай нь, энэ үеэр цагдаа нар жагсагчид руу гал нээжээ.

Тэд өмнө нь зөвхөн нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байсан юм. Энэ удаа гал нээсний улмаас 18 настай оюутан буудуулжээ. Шархадсан оюутныг эмнэлэгт хүргэсэн аж.
Мөн хоёр хүн хүнд бэртэн, 74 жагсагч шархдан, 180 хүнийг баривчилсан гэнэ.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сарын 1г санагдуулж байна. Манай монголчууд шиг зугтаад тарж адга болохнуу? илүү эрчимтэй эх орныхоо төлөө тэмцэхнүү харж л байя.