УЛС ТӨР

Цахим хөгжлийг манлайлах Н.Учралын пи-ар Б.Болор-Эрдэнээс давах уу

Монгол Улсын Засийн газраас 2022.01.01-нээс Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар хуульчилсан. Гэхдээ энэ долоо хоногт сайд нь тодорч, Дэд сайд нь өчигдөр томилогдов.

Тодруулбал, Н.Учрал сайд, Б.Болор-Эрдэнэ Дэд сайд боллоо. Тэдний хэн хэн нь харилцаа холбоо, мэдээлэл технологи, цахим хөгжлийн чиглэлд анхаарч ажиллаж яваа карьер өндөртэй залуу үеийн төлөөлөл.

Хоёул гадаадад боловсрол эзэмшсэн. Сайд Н.Учралын тухайд бакалавраа Их засаг олон улсын их сургуульд эрх зүйчээр, магистраа Английн Их Британийн Глоустершер их сургуульд бизнесийн удирдлагаар, Монгол улсын Боловсролын их сургуульд түүхийн ухаанаар докторын зэргээ ОХУ-д түүхийн ухаанаар тус тус хамгаалсан.

Харин Дэд сайд Б.Болор-Эрдэнийн тухайд бакалавраа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд олон улсын харилцаагаар, магистраа БНСУ-ын Хандонгийн их сургуульд бизнес удирдлага, Оксфордын их сургуулийг нийтийн удирдлагын чиглэлээр дүүргэсэн.

Гэвчиг цахим хөгжил талдаа Н.Учралыг бодвол дэд сайдаар ажиллах Б.Болор-Эрдэнийн пи-ар ханатал хийгдсэн. Дэд сайдын суудалд очихоосоо өмнө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн "E-Mongolia"-г нэвтрүүлж, "Time" сэтгүүлд онцлогдоод авсан.

Ерөнхийдөө Н.Учралын тэргүүлэх яаманд Н.Учралаас илүү Б.Болор-Эрдэнийн карьер, пи-ар дийлэх талтай. Н.Учрал өдгөө хэрхэн түүнтэй хамтран ажиллаж, цахим хөгжлийн салбарт улс төрийн манлайлал үзүүлэх нь анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тархиан ажиллуулахд албан тушаал ямарч хамаагүй ээ

Зочин
Зочин

Yostoi yostoi… PM-iin buyanaar ene busgui tsahim geh ugiig uurtuu shuud naaj chadsan. Uchrald bolomj baiku

Зочин
Зочин

PR tiim chuhal umuu? Ajlaa sain hiij meddeg baihad bolno shdee.Ug hun ni ymar be gedgiig reklamtai reklamgui humuus heleed ugdug jamtai!

Bidon
Bidon

Dank piz daa baahan goshnogdood uidaad chaasan uu

Зочин
Зочин

ZAAWAL TIIM ORSOLDOONTEI BISH HAMTARCH AJILAAASAI TEGWEL CH IH YM BUTEEGDENE DEEE

Зочин
Зочин

хоёулааа л цаг үеэн сайн мэдэрч ажилладаг хүмүүс хоёулаа нийлж байгаад бүр алаад өгөөсэй

Зочин
Зочин

Нэг сайн бавах л арга бндаа өөөрөөр барахгүйээ

Ser
Ser

yagaad iim medleg chadvargui gedgee gaihuulaad, yu bicheed baidgiimdee, gaihshruulj duusahguimaa ta nar, yu ch unshchihav.

Зочин
Зочин

Bolor-Erdene dargaar ochinguutaa 1hen sariin dotor e-mongolia hiichdeg guemon lut hun shu

е-монголиа хэрэглэгч
е-монголиа хэрэглэгч
Reply to  Зочин

тӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХАД НИЛЭЭД ЗҮТГЭСЭН ХҮН ШҮҮ. өӨРСДӨӨ ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ БАЙЖ ХИЙСЭН АЖЛЫГ НЬ ХАРЛУУЛАХ ТИЙМ Ч ХҮН САЙТАЙ ХҮНИЙ ШИНЖ БИШ БАЙХ ШҮҮ

Зочин
Зочин

Нам дагасан ийм залуус хэрэггүй

е-монголиа хэрэглэгч
е-монголиа хэрэглэгч

Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг цахим хөгжлийн яам өмнөх агентлаг маш сайн зохион байгуулснаар өнөөдөр иргэд зарим үйлчилгээг аль нэг төрийн байгууллагын үүдийг сахихгүй чирэгдэлгүй авилга хүнд сурталгүй авч байна. Эн засгийн газрын ганц гялтайх ажил шүү .Улам их хөгжүүлээрэй .Амжилт хүсье.Өнөөдөр залуучууд улс орныхоо хөгжил иргэдийн хэээ сайн сайхны төлөө зүтгэх цаг нь болсон. Тэгэх үүрэгтэй. Харин урам өгч алдаа дутагдлын хэлж засаж явах учиртай.

Холбоотой мэдээ

Back to top button