Ярилцлага

Ажиа гэгээнтэн: Монголд баян хүмүүс олон байгаа нь сайн, тэд бусдад яаж тус хүргэх тухай бодох хэрэгтэй

Ажиа гэгээнтэн бол Хөх нуурын монгол хүн. 1950 онд төрсөн. Түүнийг хоёр настайд Ажиа гэгээний /Зонхов богдын аавын хойд дүр/ наймдугаар дүрээр залсан. Хэдий тийм ч амьдралын замнал нь дардан шулуун байсангүй.

Нутаг оронд нь өрнөсөн бослого, тэмцлүүдийн улмаас гэгээнтэн лам хувцсаа тайлж, Хятадын дунд сургуульд сурсан. Соёлын хувьсгал өрнөж, сүм хийдийг нурааж эхлэхэд арваад жил тариа тарьж амьдарчээ. 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал сайжирч, сүм хийдийг дахин сэргэж эхлэхэд шашны байгууллагын даргаар томилогдов. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Банчин богдын хойд дүрийг тодруулах асуудлаас үүсэлтэй ээдрээ үүссэн. Банчин богдын хойд дүрийг Хятадын засгийн газраас болон Далай багшаас зарлав. Ажиа гэгээнтэнийг Хятадын засгийн газар өөрсдийн богдоор тодруулсан хүүхдийн багш бол гэж тулгасан нь түүний нутгаасаа зугатах шалтгаан болсон юм.

Тэрбээр АНУ-д өдгөө 24 дэх жилдээ амьдарч, Вашингтон ДС-гийн ойролцоох хийдэд суудаг. Ингэхдээ сүсэгтэн олонд ном хурж, өглөгийн мөнгийг цуглуулан буяны үйлс өрнүүлнэ. Ажиа гэгээнтэн монголчуудад ээлтэй, сэтгэл зүрхээ зориулсан хүн. ЭХЭМҮТ-ийн хашаанд хавдрын чиглэлээр зургаан давхар эмнэлэг барьж өгч, бүрэн тохижуулсан. Дэргэд нь бас хоёр давхар зочид хүлээн авах, уулзалтын өргөөг бүтээв. ХУД-ийн нутаг дэвсгэрт ахмадуудад зориулсан өдөр өнжүүлэх төвийг санаачлан, таван давхар байшин сүндэрлүүлэв. Сүүлийн жилүүдэд оюутнуудад тэтгэлэг олгож, 64 хүүхэд энэ төсөлд хамрагдаад байна. Ахмадуудад зориулсан “Агнист” төвийн нээлт болон оюутнуудын тэтгэлэг олгох ажлаар Монголд ирээд буй Ажиа гэгээнтэнтэй уулзаж, ярилцлаа.  ЭХЭМҮТ-ийн хашаан дахь өөрийнх барьж байгуулсан хоёр давхар зочны байранд сүсэгтэн олон адис авахаар олноор цуглажээ. Иргэдийн зав чөлөөгөөр бид ярилцсан юм.

-ЗӨВ АМЬДРАХАД ӨӨРИЙН ЗАМ НЭЭЛТТЭЙ БОЛДОГ-

-Та энэ удаад монголд ямар зорилгоор ирэв? Ажил төрөл үйлстэй сайхан уу?

-Бид оюутан хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг. Энэ ажил эхлээд дөрөв дэх жилдээ явж байгаа ч нээлт хийгээгүй байсан. Тэр нээлтийг хийх зорилготой. Мөн Яармагт хотын захиргаанаас олгосон нэг газар байсан юм. Тэр газар дээрээ ахмад хүмүүс ирээд өнждөг төв байгуулж, “Агнист” гэж нэрлэлээ. Үүнийгээ ч бас нээлээ. Ийм л хоёр ажил үүрэгтэй ирсэн юм аа.

-Ямар учраас ахмадуудад зориулсан төв барихаар шийдсэн бэ?

-Нас өндөр хүнд тус хүргэх ёстой байдаг байхгүй юу. Манай энэ барьсан байшин бол асрамжийн газар биш. Зүгээр л, хүүхдүүд нь ажилтай, гэртээ ганцаараа үлдэж уйдаад суудаг ахмадуудад л зориулсан.  Тэнд ирээд хамтдаа ярилцаад сууж болно. Найз нараараа  нийлээд шагай, шатар тоглож, бясалгал хийсэн ч болно. Бас урлагийн хүмүүс бол хамтарч суугаад зургаа зурж болно. Ийм л нэг газар настай хүмүүст хэрэгтэй дээ гэж бодоод хийсэн юм.

-Та нялхаст зориулж эмнэлэг барилаа. Залууст тэтгэлэг олгож байна. Ахмадууд маань маш хэрэгтэй орчинтой боллоо. Энэ бүхний ард зөвхөн таны чин сэтгэл л байгаа. Баярлалаа...?

-Би өөрөө монгол хүн. Улс төрийн асуудлаар өөрийн нутагтаа харьж чадахгүй байгаа. Монголд ирэх болсноор удлаа. Монголчууд надад ирээд мөргөдөг, золгодог, зовлон, жаргалаа ярьдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн өргөл өгсөн мөнгийг хадгалаад, эргээд тус өргөх юм хийе гэж зорьдог. 2014 онд энд ирээд, хүүхдийн хавдрын эмнэлэг босгосон. Сайхан босгоод тоног төхөөрөмж бүгдийг нь эх нялхасынхандаа өгч, эмнэлэг болгоод бэлэглэсэн.

Үүнээс хойш найман жил өнгөрч, нийт 16 мянган хүүхэд эмчилсэн гэж байна. Энэ ажлууд бүгд хоорондоо уялдаа холбоотой. Анх эмнэлэг барья гэхэд хотын захиргаанаас газар шийдэж өгсөн. Тэгээд эмнэлгээ ЭХЭМҮТ-ийн хашаанд барьчихсан учраас сургууль хийе гээд бодсон. Гэтэл сургууль босгох ажил амаргүй байсан учраас хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг ажил эхлүүлсэн. Нийтдээ 64 хүүхэд тэтгэлэгт ороод байна. Нэг хүүхдэд жилд ойролцоогоор 2000 ам.доллар өгч байгаа. Хүүхдүүд маш сайхан сурч, дөрвөн жил дараалан тэтгэлгээ авч байна. Тэд их сайн сэтгэлтэй, тэгээд бас ачлалтэй үйлс хийдэг юм байна. Тийм хүн яваандаа өөрийн нутаг, эх орондоо хайртай хүн болно гэж итгэж тусладаг.  

-Та олон хүнд ингэж тусалж байхдаа юуг захиж хэлмээр санагддаг вэ?

-Зөв амьдрал их чухал. Зөв амьдрахад өөрийн зам нээлттэй болдог. Тийм болохоор ямар ч хүн зөв замаар яваарай, нэг нэгэндээ тус хүргээрэй. Ганц өөрийн биеэ бодохгүйгээр олон нийт, ард түмнээ бодох хэрэгтэй. Би өөрөө ч ингэж л бодож, ийм ажлууд явуулдаг.  

-УЛС ТӨРИЙН АСУУДЛААС БОЛЖ НУТАГТАА ОЧИЖ ЧАДАХГҮЙ 24 ЖИЛ БОЛЖ БАЙНА-

-Америкт та одоо хэрхэн амьдарч байгаа вэ?

-Би нэг сүмийн хамба лам хийж байсан даа. Тэгээд одоо амраад Вашингтон ДС-д ойрхон сууж байгаа. Одоо манай энэ сүмийг далай багш надад өгсөн. Сүмийн нэрийг “Төвд Монголын бурхан шашны соёлын төв” гэж дууддаг. Ном уншина, олон нийтэд буяны ажил хийнэ, хүүхдийн зуны сургууль ажиллуулна. Тэр зуны сургууль арваад жил болж, сайхан явж байгаа.  

-Монголчууд их ирдэг үү?

-Их ирнэ ээ. Сүүлийн хоёр жил ковид болоод хүмүүс ирэхгүй байгаа. Тэрнээс өмнө хүмүүс зөндөө ирдэг байсан.

-Та төрсөн нутагтаа хэзээ очих бол...?

-Нутагтаа харьж чадахгүй шүү дээ. Улс төрийн асуудлаар өөрийн нутагтаа харьж чадахгүй болоод 24 жил болж байна. Миний аав, ээж дээр үед нас барчихсан. Нутагт ах, дүү нар байгаа. Тэд нартайгаа хааяа утсаар ярьдаг.

-Хэзээ нэгэн цагт очих л байх...?

-Хятадын засгийн газраас зөвшөөрвөл очно л доо. Одоохондоо тийм завшаан байхгүй байна.  

-Тэр завшааныг хүлээж байгаа юу?

-Хүлээж л байгаа даа. Гэхдээ шийдвэр ямар цагт гарахыг мэдэхгүй л дээ.

-Монгол, Америк орны иргэдийн ялгааг та хэрхэн хардаг вэ?

-Одоо монгол их хөгжиж байгаа. Жишээлбэл, монголын залуучууд маш сайн. Их эрдэмтэй, аливаа ажлыг сайн зохион байгуулдаг, нээлттэй сайхан байна даа. Хөдөө нутагт бол монголын ард түмэн дээд үед ямар байсан яг тэр янзаараа. Хүмүүстэй их сүсэгтэй, хүмүүсийн дотор орж ирээд дуудаад, хүндлээд л. Монголд бол ямар ч малчин айлд суугаад цай уучихна. Тэгэхэд хаашаа явж байна, юун хүн бэ гээд ярьдаг. Америкт бол жишээлбэл би нэг айлд танайд орж, цай ууя гэвэл тийм юм байхгүй шүү дээ. Барууны соёл өөрөө юм.  

-Та монголчуудад хандаад юуг хэлэх вэ?

-Монголчуудыг харах нь ээ сайн хүмүүс. Баян хүмүүс их байгаа нь сайн. Баян хүмүүс баяжлаа гээд ганцаараа баярлаад суух биш олон нийтэд яаж тус хүргэх вэ гэж бодох хэрэгтэй байна. Зарим хүмүүс сайхан болно гээд зүтгэж, хичээж л байна. Сайн байна. Зөв замаар яваарай гэж хэлье. Зарим хүмүүс архинд ороод, ажилгүй сууж байна. Тэгж битгий яв. Өөрөө замаа олоорой. Эцэст нь монголчууд нэгэндээ хайртай, бие биедээ туслаад сайн замаар яваарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-02 08:58

TEGEJ BODDOG HUN BGAA L BAIH ZOW HVNEEE OLJ TUSLANA GEDEG BAS ASUUUDAL SHVVV ZARIM NI URAGSHAAA TEMUUULJ BHAD ZARIM NI UNHAIGVI TER CHIGTEEE L ORSHIHIIG HUSDEG

Зочин
Зочин
2022-09-02 09:04

Амиан бодсон баячуууд ихэд байдаг шиг санагдсан. Хажуугаар гарахдаа хүртэл том машинаараа ус цацааад тамхины ишэээ өөдөөс шидээд өнгөрдөг харамс�##�тай дүр зурагууд харагддаг

Зочин
Зочин
2022-09-02 09:07

ugni ngndeeee tusaldaggvi ymaa gehed huuhdeee zow humuujvvlj bayn yduuu gej ylgaa uusgej harits#ag baidliiig boliulmaaaar bna

Зочин
Зочин
2022-09-02 09:11

Баян хүмүүс хүнтэй хүн ёсоор харьцдаг байхад л болно дөө

Зочин
Зочин
2022-09-02 09:37

Авах ёстой ч биш л дээ гэхдээ баян гээд байгаа хүмүүсийн маань ухамсар оюунлаг юмыг энэрч хайрладаг хүнтэй хүн ёсоор нь л харьцдаг байхад болно дөө

Зочин
Зочин
2022-09-02 09:37

Баян байж болнооо. Гэхдээ хүүхдүүдийн тархийг бэлэн зүйл, ялгаварл�##�таар л битгий дүүргэ. Энэ чинь нийгэмд ядуурлаас илүү том сэтгэлзүйн лайрадт болоод бна

Зочин
Зочин
2022-09-02 09:55

Монголд баян хүн байдаг юмуу

Зочин
Зочин
2022-09-02 10:33

Үр хүүхэдээ л бусдыг дээрлэхгүй �##�аг үздэггүй сургаж хүмүүжүүлбэл бид баярлана

Зочин
Зочин
2022-09-02 10:34

баячууд гэж кармандаа гараа хийсэн нэг л том машин унасан гаруудыг хэлдэггүй юм шдэээ баян хүн гэж хүнтэй хүн ёсоор харьцдаг хүнийг хэлдэг юм

Зочин
Зочин
2022-09-02 10:35

manaih ch ih peedger deee bvgd l bayn humuusiin dvrd togloj tom tom yrij baahaas oor ym medehgvi

Зочин
Зочин
2022-09-02 10:37

HUN ESOOROOO L NGNTEIGEEEE HARITSAJ SETGELEEEREEE NGNDEEEE TUSALDAG BAITSGAAAAY

Зочин
Зочин
2022-09-02 10:42

манай эрин үеийн з�##�уус ухамсартай болж байгаа гэдэгт итгэлтэй байгааа. Манай улс хөгжиж байгаа шүү

Зочин
Зочин
2022-09-02 10:45

Ганц өөрийн биеэ бодохгүйгээр олон нийт, ард түмнээ бодох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-02 10:45

SAIHAN YRILTSLAGA BOLJEEEEE

Зочин
Зочин
2022-09-02 10:46

дэм дэмэндэээ дээш эрчиндээ гэдэг шиг тэгээд болно дөө манай монголчууд баян ядуу гэж зааг гаргахгүй гээр

Зочин
Зочин
2022-09-03 11:31

монголд их сайхан зүйл хийж байгаа монгол гэгээнтэн урт наслахыг ерөөе

Зочин
Зочин
2022-09-03 11:32

Хүүхдийн эмнэлэг , ахмадын төв, оюутнуудад буц�##�тгүй тэтгэлэг гээд маш их буянтай бодитой үйл хийж байгаа Ажиа гэгээнтэндээ сайн сайхныг хүсье

Galbadrakh
Galbadrakh
2022-09-04 10:05

Bayarlalaa.Mongolin sain saixni tuluu ta mash ix buyn cook baina

Zochin
Zochin
2022-09-04 10:36

Ajlaa gegeenten saihan setgeltei uhaantai. Ur huuhed ireedui Ahmad nastanguudiig oilgoj ymarch ih harj uzsen yum. Ta mini urt nasalj eruul enh baigaarai.

Т.Алтанцэцэг
Т.Алтанцэцэг
2022-09-04 14:36

Манай Монголд хулгай хийж баяжсан тэрбумтан гэж нэрлэгдсэн баячууд байдаг ч, бас өөрийн хүчээр, бор зүрхээрээ өөрийнхөө хэмжээнд баян болсон нь цөөхөн.
Гэхдээ яг хүндээр өвдсөн, хандив хүссэн хүмүүстээ тус болсон баячуудыг огтхон ч сонсоогүй шүү. Харин манай жирийн сайхан сэтгэлтэй монголчууд дэм тус болдог шүү.

Т.Алтанцэцэг
Т.Алтанцэцэг
2022-09-04 14:40

Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ байнга тус�##�ж байдаг Ажиа гэгээнтэн танд х�##�уун сэтгэлийн баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та минь эрүүл энх байж, урт нас�##�ж удаан жаргаарай.

Зочин
Зочин
2022-09-04 15:05

Луйвараар хулгайгаар баяжсан бол хэнд ч туслахгүйшдээ луйвар нь илчлэгдчихнэ монгол баячууд шударгаар мөнгөжөөгүй

Холбоотой мэдээ

Back to top button