СПОРТ

Таамаглал: М.Уранцэцэг Амбер Террелийг гурав дахь үед боож ялна

PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тулаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Техас мужаас гаралтай Амбер Террель нар тулалдахаар болсон.

Тулааныг холимог тулаан сонирхогчид болон, жүдо бөхийн хорхойтнууд сэтгэл догдлон хүлээж байна. Тиймээс өнөөдөр буюу энэ сарын 10-нд болох энэхүү гал гарсан тулааны таамаглалыг хүргэж байна.

МУГТ М.Уранцэцэгийн жүдо бөхөд гаргасан амжилтыг дурдаад дэмий биз. Учир нь энэ бол холимог тулааны спорт.


ТҮҮНИЙ ЗАМНАЛЫН ЭХНИЙ ӨРСӨЛДӨГЧ АМБЕР ТЕРРЕЛЬ ГЭЖ ХЭН БЭ

Amber Terrell looks happy after victory

Техас мужаас гаралтай Амбер Террель 15 наснаасаа эхлэн бокс улмаар, жиу-жицү зэрэг спортоор хичээллэж эхлэв. Тэрбээр долоон тулаан хийснээс дөрөв ялж, гурав ялагдсан статистик үзүүлэлтэй яваа нэгэн. Хамгийн сүүлд долдугаар сарын 17-ны өдөр Хоп Холместэй тулалдаж, ялж байв.

ТААМАГЛАЛ: Мэдээж туршлагын хувьд Амбер Террель М.Уранцэцэгээс илүү байж таарна. Яагаад гэвэл тэр долоон тулаан хийсэн учраас тэр. Харин тулааны ур чадварын хувьд босоогоос тулалддаг баруун гарын шулуун цохилтоор хэд хэдэн тулаандаа ялалт байгуулсан. Мөн хурдтай хэдий ч амархан цуцаж ядардаг тамирчин юм.

Amber "The Misfit" Terrell

М.Уранцэцэгийн хувьд түүний баруун гараас болгоомжлох хийгээд эхний хоёр үеийг тэсэж чадвал гурав дахь үед хэвтээ байдалд шилжин ялалт байгуулах боломжтой харагдаж байгаа юм. Цаашлаад хурдтай хэрнээ цуцамтгай тамирчинтай таарсан нь анхны тулаанаа хийх гэж байгаа тамирчны хувьд олзуурхууштай ч байж болох. Хоёр тамирчин насны хувьд таван насны зөрүүтэй. Амбер Террель 25-тай бол М.Уранцэцэг 30 настай. Энэ нь төдийлөн нөлөөлөхгүй гэж спорт сонирхогчид бичиж байна.

Сонирхуулахад, “PFC 23” өдөрлөгийн хүрээнд нийт есөн тулаан болох бөгөөд М.Уранцэцэг үндсэн хөтөлбөрт багтжээ. Энэхүү тулаан нь сонирхогчийн түвшнийх учир М.Уранцэцэг хэрэв ялалт байгуулбал мэргэжлийн тулаан хийх эрхтэй болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БИ БУРИАД
БИ БУРИАД
2022-09-02 08:43

Уранцэцэг Монгол хүн биш байхаа. Монгол хүнтэй гэхээсээ энэ Европ бүсгүйтэй их төстэй юм.

Зочин
Зочин
2022-09-02 09:56

CHI OOROO BURIAD YM BN SHDEEE

Зочин
Зочин
2022-09-02 09:56

AMJILT HUSII

Зочин
Зочин
2022-09-02 09:57

дэмжиж байгаа шүү амжилт хүсий

Зочин
Зочин
2022-09-02 09:58

ЧИ ЧАДНААААААААА АМЖИЛТ

Зочин
Зочин
2022-09-02 10:21

amjilt

Зочин
Зочин
2022-09-02 11:03

амжилт амжилт урагшаа охин минь

Зочин
Зочин
2022-09-02 11:45

Маш их хүлээж байгаа шүү амжилт ????????????

Зочин
Зочин
2022-09-02 11:46

Mundag Urmaa manai ger bul 8 -80nastai eej maan hurtel chinii вen shuu

Зочин
Зочин
2022-09-02 11:46

Амттай..

Зочин
Зочин
2022-09-02 13:53

Ялаагүй байж тэгж ялна ингэж ялна гээд соиордог болж. Уг бүх хүчээрээ ялахын төлөө үзнэ гэвэл арай үнэтэй сонсогдрх байлаа

Зочин
Зочин
2022-09-03 23:41
Reply to  Зочин

Энэ спортын онцлог нь эхлээд хэрхэн ялахаа ярьдаг байх. Энэ нь ам мэх ч юм уу, эсвэл энэ тэмцээний шоу хэобэр юм болов уу?

Зочин
Зочин
2022-09-02 15:06

Urantseteg 3r ue hurgehgui boogood esvel uchuud duusgah baihooo.

Зочинyes
Зочинyes
2022-09-02 15:08

sonirhogchiin hongon jin um bnalee

Зочин
Зочин
2022-09-02 17:54

ЗА УРНАА ЧИ ЧАДНАА НААД АМЕРИКАА ЭХНИЙ РАУНДАД НАМ ЦОХИЖ УНАГААГААД ДЭЭРЭЭС НЬ ХОЁР САЙХАН ДЭВСЧИХЭЭ ЭХЛЭЭД ЖААХАН ТОЙРООД БАРУУН ГАРЫН ШУЛУУН ЦОХИЛТ ХИЙГЭЭРЭЙ НААДАХЫН ЧИНЬ БАРУУН ГАР ЭВГҮЙ ШҮҮ.ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРААД ХЭД САЙХАН ТОЙРЧ ГҮЙГЭЭД ДОРОО ХЭД САЙХАН ҮСРЭЭД МОНГОЛ НУТГИЙХАА ЗҮГ ТЭРГҮҮНЭЭ МЭХИЙЛГЭН ХҮНДЭТГЭЭРЭЙ БИДНИЙ МОНГОЛЧУУД УУЛ УСТАЙГАА ЧАМАЙГАА ДЭМЖИНЭ ШҮҮ АМЖИЛТ ОХИН МИНЬ НАМ ЦОХЬ БООХ ХЭРЭГГҮЙ ЗҮГЭЭР Л НАМ ЦОХЬ

Зочин
Зочин
2022-09-10 16:30

Мундаг охин шүү.ял�##�т ял�##�т.

Бат
Бат
2022-09-10 17:52

Уранаа даа амжилт хүсье

Back to top button