Нийгмийн

Хөгжлийн банкныхан “Чингис хаан” банкнаас 38.5 тэрбумаа авч чадаагүй хэвээр байна

Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хоёр дампуурлын ирмэгт ирсэн мэдээлэл цацагдаад удаж байна. Гэхдээ аль түвшинд нууцалсаар. Монголбанкны эрх хүлээн авагчид, хянан шалгагчид ч чимээгүй байсаар.

Гэтэл Чингис хаан банкны өр төлбөр гэхэд хэрээс хэтэрчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд Чингис хаан банканд 25 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийг гурван сарын хугацаатай байршуулсан байна.

Гэвч өдгөө хадгадамжийн хугацаа дуусаад гурван жил өнгөрч байгаа хэдий ч, мөнгөө авч чадахгүй байгаа юм. Хөгжлийн банкны авлага 38.5 тэрбум төгрөгт хүрсэн аж.

Хөгжлийн банкыхан "Чингис хаан" банкнаас мөнгөө авах гээд хууль шүүхийнхэнтэй хамтран ажиллаж байгаа ч таг чиг.

Шалгалтын ажиллагаа чухам ямар шатандаа яваа нь ч тодорхой бус Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул нар сошиалд бичихээс өөр арга мухардсан бололтой.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Банкууд бүр зээл гаргаж чадах байгаа нь бүр мөнгөгүй болчихоод байгаа юм биш үү

Зочин
Зочин

байшин барилгыг нь түргэн зараач дээ хараад суугаад байхдаа яахав дээ цээцрлэг болгосон яаадг юм вэ

Зочин
Зочин

bankuuuud hezeeeneees zeel gargadag boloh ym boloooo

Холбоотой мэдээ

Back to top button