Нягталъя: "Ковид"-оос хойш Бээжин рүү огт нисээгүй, тийз нь 10 саяд хүрээгүй

Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 10 сая төгрөгт хүрсэн гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд түгээд буй. Бид уг мэдээллийг эш үндэстэй, үнэн бодит эсэхийг нягталлаа.

"Нягталсан нь", нэг: Nisleg.mn сайт руу орж, есдүгээр сарын 7-ны өдөр Бээжин рүү нислэг товлогдсон эсэх, үнэхээр ийм үнэтэй байгаа эсэхийг харлаа. Ингэхэд тухайн өдөр ямар ч нислэг товлогдоогүй байв.
"Нягталсан нь", хоёр: Nisleg.mn сайтын лавлах дугаар руу залгаж, сошиалаар яваад буй зураг эвлүүлэг үү, эсвэл үнэхээр нислэг товлогдоод дүүрсэн үү гэдгийг тодруулав.
Ингэхэд "БНХАУ-ын хил хаагдсанаас хойш өнөөдрийг хүртэл Бээжин рүү нэг ч нислэг хийгдээгүй. Сошиалд түгээд буй тэр зураг бол худлаа үнэ. Сайт шинэчлэл хийх үед ийм алдаатай үнэ, нислэгийн мэдээлэл гарч ирсэн байх. Түүнээс Бээжин рүү нэг ч нислэг товлогдоогүй, огт хийгдэхгүй байгаа" гэдэг мэдээллийг өглөө.
Үүний дараа БНХАУ руу явж сурах оюутнууд чухам хэзээний нислэгээр явах боломжтой буйг тодрууллаа. Ингэхэд:
- МИАТ есдүгээр сарын 8, 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Гуанжоу хот руу нислэг үйлдэх аж. Гэхдээ визтэй хүмүүс л явах боломжтой байх нь. Тус компани БНХАУ-ын хил хааснаас хойш тийш нэг ч нислэг үйлдээгүй. Энэ оны долоо, наймдугаар сард Гуанжоу руу тус, тус нэг нислэг үйлджээ. Нэг талын тийз 2.2 сая төгрөгийн ханштай байна.
- "Аэро Монголиа" есдүгээр сарын 23-нд Хөх хот руу ганцхан удаа нислэг үйлдэх аж. Мөн визтэй хүмүүс л явах боломжтой ба нэг талын нислэгийн тийз 3.2 сая төгрөг байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүмүүс ийм ёс суртахуунгүй байгууллагын нэр хүндэд халдсан худлаа мэдээлэл тараахаа болих хэрэгтэй шдэээ
ийм худлааа мэдээлэл тараадаг гаруудад арга хэмжээ авах нь зүйл ёсны хэрэг шүү
Humuusiig buur shulj baudag horvoo yumaa
Заааа бас арай2 Бээжин ороход 10 сая ч гэх шиг ийм хуурамч мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндийг унагаадаг гаруудад арга хэмжэ авдаг байх хэрэгтэй
Arai heterneeeeeeeeee
yg todorhoi alban esnii medeeleld itgej baigaarai manaihaaan
Хөххот ороход 3 сая гаран болдог болоо юу, арай дэндэнээ