Нийгмийн

БНСУ маргаашнаас PCR шинжилгээ шаардахгүй

БНСУ маргаашаас /2022.09.03/ эхлэн тус улсын хилээр нэвтрэн орж ирж буй гадаад, дотоодын зорчигчдоос "Ковид-19"-ийн шинжилгээний хариу нэхэхгүй. Учир нь гадаадын зарим орнуудад шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгөх, хариу нь буруу гарах зэрэг тохиолдол нийтлэг байгаа аж.

Тиймээс 'үл мэдэгдэх' шинжилгээний хариу нэхэж аялагчдад хүндрэл учруулахаас татгалзаж, харин тус улсын хилээр орж ирснээс хойш өдрийн дотор PCR шинжилгээ өгөх шаардлагатайг мэдээллээ.

Ингэхдээ онгоцны буудалд буугаад тэндээ шинжилгээ өгөх нь илүү хялбар гэж сануулжээ. БНСУ-ын нисэх буудлууд дээр PCR шинжилгээ 60,000-80,000 вон буюу 140,000-190,000 мянган төгрөгийн үнэтэй байна. Иргэдийг PСR шинжилгээний хариу гартал гадуур гарахгүй байхыг анхаарууллаа.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button