“Рио Тинто” групп “TRQ”-г 100 хувь эзэмшсэнээр “Оюу толгой”-д тавих хөндлөнгийн хяналт суларна

“Рио Тинто” групп “Туркоиз Хилл Ресурсес” компанийн 49 хувийг худалдан авах хэлэлцээрт хүрчээ. Ингэснээр тус компани 100 хувь “Рио Тинто” группийн эзэмшилд очих юм.
Өмнө нь “Рио Тинто” хэлэлцээрийн хүрээнд 2.7 тэрбум ам.долларын санал тавьсан ч "Туркоиз Хилл Ресурсес" тал судалж үзсэний эцэст зөвшөөрөөгүй. Ингээд өнгөрсөн долоо хоногт үнэлгээгээ 3.1 тэрбум ам.доллар болгож өсгөн, саналаа дахин тавиад байлаа. Харин өчигдөр талууд дүнгээ 3.3 тэрбум ам.долларт тохирсон талаар “Reuters” агентлаг мэдээлсэн юм.
Үйл явцын хувьд одоо гэрээнд гарын үсэг зуран, төлбөрөө шилжүүлэх үлдсэн.
Мэдээлэл өгөхөд: “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг манай улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” ХХК эзэмшдэг. Харин үлдсэн 66 хувийг Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркоиз Хилл Ресурес” компани эзэмшдэг билээ.
Харин Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп нь одоогоор тус компанийн 51 орчим хувийг эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл эзэмшдэггүй 49 хувиа нэг мөр худалдан авах санал тавиад байсан гэсэн үг. Энэ нь улмаар албажлаа.
“Туркоиз Хилл Ресурсес” 100 хувь “Рио Тинто”-гийнх болсноор “Оюу толгой” төсөл хоёр оролцогч талтай болно гэсэн үг. Төслийн менежмент, хяналтад “Туркоиз Хилл Ресурсес”, түүний жижиг хувьцаа эзэмшигчид байр сууриа илэрхийлэн оролцдог байсан бол эл хэлэлцээрийн дараа зөвхөн Монголын Засгийн газар ба “Рио Тинто” хоёр үлдэж буй.
Нэг талдаа менежмент саадгүй урагшилж, нэгдсэн ойлголцолтой ажиллах давуу талтай. Нөгөө талдаа “Рио Тинто”-г зөвхөн Монголын Засгийн газар хянана, тэдний нөлөө нэмэгдэнэ гэсэн үг.
Далд уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Туркоиз Хилл Ресурсес”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид шүүмжлэлт байр сууринаас хандаж, арбитрын шүүхэд ч хандаад байсан удаатай билээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нар монгол нэртэйч сэтгэхүй чинь Хятад юм бишүү чөтгөрийн хүүрнүүд чинь ямар юмаа хийгээд гадныханд найр тавин пялдагдаад байгаа шаарнууд вэ үхээрүүдээ. Шууд гүний уурхайгаа зогсоож зэсийн үйлдвэр бариад зэсээ дотрох алт мөнгө ховор металаа үнэлүүлж зар мөнгө нь монгол оруулж ирэх ёстойг мэдэгдэж ажиллаж чадахгүй байгаа юмуу. Хүний саналыг сонсоод яаж авилга авах вэ гэж мэдрэлтээд төрийн хүн шиг ажиллаж чадахгүй хогын хошного царайлж байгаа гаа болиод олон хоосон юм чалчаад байлгүй ажилаач манангын мангарууд урвагч тагнуулууд эрлийз хурлызууд чинь
Монгол улс Рио тинтод өр төлөх ёсгүй!
Тэд бидэнд татвар төлөх ёстой!
За ирээдүйд ямар болох талаар бодох хэрэгтэй.энд тавьсан саналд чухал нааштай гэхээр зүйл алга байна даа.залилах шинжтэй хэдэн санал нэртэй юм хэлжээ.мөн монголчуудад хахуул өгч болох эсэхийг шинших гэжээ.маргаанаас татгалзвал хахуул өгөх гэнэ.та нар ававаа.монголчууд мэднэ шүү
Сайхан молигдуулах нь дээ 1. Баялаг хэнийх вэ? 2 Газар нутаг нь бас хэнийх вэ? 3.Нийт баялаг үнэлгээнл ордоггүй юм уу? 4. БаЙгаль орчны сүйтгэл үнэлгээнд орохгүй юу?! 5. Усны асуудлыг УБ Эрлэнэт Дархан суурьшмал газруудын саарөл усаөр шийдээч! 6. Гүний цэвэр ус ашиглахыг хатуу хориглож Говио аврөхгүй юм уу?
БАЯЛАГАА РИО ТИНТО БОЛОНХЯТАДАД БИТГИЙ АШИГГҮЙ ЮМ БОЛ ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛААД ХӨӨГӨӨД ГАРГААЧ.ЭЗЭД НЬ ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ ЭРХ АЛГА УУ? ЭВ ТҮНЖИТЭЙ ЭХОРНООя ХАМГААЛЪЯ.
Битгий эргүү тэнэгээрээ гайхуулаад бай,орос троллууд аа .Оюу толгой компани Монголын компани,та нарт хамаагүй