Нийгмийн

Хуралдааны үеэр шүүгчийг доромжилж, сүрдүүлсэн иргэнийг сая төгрөгөөр торголоо

Нэр бүхий шүүгчдээс иргэн Н.Э гэгч нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжлох, сүрдүүлэх зэргээр зохисгүй байдал гарган нөлөөлөхийг оролдсон үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох хууль, журамд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг.

Иргэн Н.Э-ийн үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Иргэн Н.Э нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхэд давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БИТГИЙ ХУЦ СОЛИОР ГЭЖ ХЭЛ ЭРХ МЭДЭЛ ГЭЖ ЭНЭ ДЭЭ ЧИ АЛДАА ХИЙЖЭЭ ЭРХЭМ ШҮҮГЧЭЭ ТАНЫГ ХАРААД СЭТГЭЛ МИНЬ АМРАВ ТА ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ШУДРАГА ШҮҮГЧ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ЯАВ ДАА ТЭР МӨНГИЙГ НЬ БИТГИЙ ӨГ БИЕЭРЭЭ АЖИЛ ХИЙЖ ТӨЛНӨ ГЭХДЭЭ ГАНЦХАН ӨДӨР АЖИЛЛАНА ГЭЖ ХЭЛ ЯМАР ӨНДӨР ТОРГУУЛЬ ВЭ НАЙЗАА

Холбоотой мэдээ

Back to top button