Түгжрэл: Д.Сумъяабазар 420 тэрбумыг ингэж зарцуулна гэж амласан

Автомашиныг замын хөдөлгөөнд улсын дугаарын сүүлийн орон нь тэгш эсвэл сондгойгоос хамаарч ялгавартай оролцуулах түр арга хэмжээ маргааш дуусна. Үүнийг хичээлийн шинэ жилийг угтан авч, хэрэгжүүлэхэд автозамын түгжрэл саарсан. Тэгвэл хотын удирдлагаас цаашид ч тэгш, сондгойн хязгаарлалтыг үргэлжлүүлж магадгүй талаар мэдээлээд байна.
Ирэх долоо хоногийн лхагва гарагийн Нийслэлийн ИТХ-д уг саналыг танилцуулж, хэлэлцэх аж. Үүнийг дагаад "Түгжрэл бууруулахын тулд 420 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хаачив. Өөр суурь арга хэмжээ авахгүй гэж үү. Өөрийн эд хөрөнгөө хэзээ эдэлж, хэрэглэх нь иргэний эрх биш үү" гэх шүүмжлэл өрнөж эхэллээ.
2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газар хуралдаж, "Түүхэн шийдвэр гаргалаа" гэж зарласан нь уг 420 тэрбум төгрөг байв. Нийслэлд анх удаа томоохон хөрөнгийг түгжрэл бууруулахад төсөвлөж чадлаа хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар тэврэлдсэн.
Өнөөдөр 420 тэрбумыг юунд, хэрхэн зарцуулсан нь "шилэн" биш байна.
Гэхдээ анх үүнийг есөн чиглэлд зарцуулна гэж амлаж байсан. Энэ амлалтыг сануулъя.
420 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХ АМЛАЛТУУД
Нэгдүгээрт, автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзэлнэ.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвтийн 13 хувийг эзэлнэ.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөж байна. Энэ ажил 2023 онд эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт төсвийн нэг хувийг эзэлнэ.
Дөрөвдүгээрт, Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгооро 30 байршилд автозамын инженерчлэл хийнэ. Үүнд 30 тэрбум төгрөг буюу нийт төсвийн хоёр хувийг зарцуулна.
Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлнэ. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдоно. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг буюу нийт төсвийн гурван хувийг зарцуулна.
Зургаадугаарт, орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар, нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ажлыг 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлнэ. Үүнд эхний ээлжинд тус ажлын 10 хувийг гүйцэтгэх хөрөнгө буюу 130 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг мөн 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Засгийн газрын хуралдааны үеэр, энэхүү шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлыг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлжээ.
Наймдугаарт, Богдхан төмөр замын төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр буюу нийт төсвийн 2 хувийг зарцуулна. үзээд 2 хувьтай тэнцэх ажлын төсөв тавьсан.
Есдүгээрт, иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавина. Энэ ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түгжрэл бууруулахад энэ их мөнгөөр яадаг байна болио түгжрээд л явж байя энэ бол худлаа мөнгө идэх нэг эх үүсвэр шүү
Сумъяабазар ч явцгүй нөхөр гэдэг нь олон зүйл дээр батлагдаад л байгаа.
Одоо болиоч тэнэг хүн хуурч байгаа юм шиг...нэр төртэй шууд би мөнгө идье гээд хэлээд идээч...????????????
Бузрууд бүх газрын зараад зайгүй байшин бариад байна шүү дээ тэр их мөнгө зарцуулаад дунд идэж байна өөр яаж түжрэл бууруулах юм худлаа битгий чалч
ene ergvvges hurdan salhinsan
Түгжрэл бууруулж чадах уу ? Мөнгөн дүнд нь сэтгэл нь хоргдсон юм биш үү 76 гишүүд нь тэнгэрээр нисдэггүй л юм бол дараа нь ямар арга бодож хөрөнгө хүрэхгүй байна гэж тархи угааж цаасан дээр худал юм бичих болдоо хайран татвар төлөгчдийн мөнгө ард түмэний итгэл үгүй болсон энэ цаг үед ямар ч сайхан санаа гаргасан итгэх итгэл үгүй болж яаж бантагнуулах бол гэхээс түгшдэг болж дээ!!!.
Гэр хорооллын дундуур зам тавьж байж л түгжрэл буурна.
420 тэрбумыг буцааж төсөвт хийгээрэй
энэ сумьяабузар гэх нөхөр чинь түгжрэл бууруулах 420 тэрбумыг иргэдийн гаражийг буулгахад зарцуулсөн гэнэлээ. Ийм бузар зүйл хийдэг хорчингууд шүү дээ.
ed nar mungu idehdee nuuj haahgvi shuud yamar negen ner zohiogood l shuud il ideh bolson ni neg Namiin togtoltsooni ashig yum bizdee Uridah hvmvvs yaj nuuj haaj ideh gej vilee vzdeg baisan bol ed shuud terend tudun ter bum geed gargaad awchihna shvvmjileh surug hvchin baihgvi baigaad zorig gargaad helwel Zurchiliin huuli gej tom hamgaalalt baina
za irgedee 2 mashintai bolgoh ayan urnvvlehendee hvnii heregtseeg ingej haaj bolohgvil dee unuu margaashdaa gaigvil baah 6n sarin daraa tvgjirel heveeree bairni zogsool oldohoo baih baahdaa uur shiidel baihgvil yum baahdaa
Машинтай байгаагийнхаа төлөө хохироод байдаг ***сан. Уул нь эд нар машинтай хүмүүсийг сайхан зам дээр түгжирэлгүй зорчуулах ёстой биз дээ???? Ойлгох ухаан хайрла
Зам хязгарлахад мөнгө ямар хамаатай юмбээ мөнгөгүй хиих ажил биздээ юунд ямар юманд мөнгө ороод баинаа
mashin tegsh sondgoigoor ywuulahad ulsaas 420terbum awj yu hiih gj bgan bl
Тэгш сондгойгоор явуулахад заавал улсын төсөвөөс мөнгө авах шаардлага байсан юмуу энэ авсан мөнгө яг юунд зарцуулагддаг юм
Түгжрэлээ бууруулахад нээх их мөнгөний хэрэггүй жаахан сэтгэл гаргаад судлаад явахад гарц заавал гарч таарна мөнгө гээд өрөөнд суугаад байвал түгжирэл хэзээч буурахгүй энэ ажлыг хийж чадах хүнд ажлыг нь өгч хийлгүүлээ жнь том жижиг машин явах замын ялгааг гаргах жолооч нарын сэтгэхүйд өөрчлөлт оруулах урамшуулал болон шийтгэлийн шинэчлэл хийх г.м
Энэ асуудалыг шийдэх талаас нь авч хэлэлцэж байгаа нь маш сайхан мэдээ байна, удахгүй сайхан түгжржлгүй болно гэж итгэж байна мэдээж хугацаа хөрөнгө мөнгө маш их шаардлагатай.
naad mongooroo ene olon ih deed surguulia hotoos gargachih tegeed hajuud ni dagasan aj ahui ferm dadlagiin baaz bariad ogchih tegeed l bolloo ulsiin hileer huuchin selbeg 5 jilees deesh nasjilttai mashin oruulahaa bolichih tegeed l bolooshdee
Эргуу махан толгой хорчйн бөх гутрах юм даа ийм улсаас
хэрвээ дахиад тэгш сондгой хэрэгжүүлбэл талбай дээр гарья, бид чөлөөтэй зорчих эрхтэй бидний эрхийг гагцхүү хуулира л хязгаарлана гэсэн үндсэн хуулийн заалттай шүү
Дэмжиж байна
Мөнгийг нь хусаад дусчихсан юм биш үү тэгээд тэгш сондгой гээд хуцаад байгаа юм биш үү
Машин ачилтыг чөлөөл, ачиж очоод мөнгөөр тушаадаг, авах төлбөр нь 2 дахин нэмэгддэг болго
Хотын төв рүү ороход төлбөр төлдөг болох хувилбар бий. Их тойруу, бага тойруу руу ороход төлөх төлбөр нь ялгаатай байдаг ч юмуу. Английн Лондонд хотын төв рүү ороход төлбөртэй гэсэн. Тиймээс хяналтын камеруудыг олон болгож сайжруулаад, төлбөр тооцдог болвол түгжрэл багасна. Эдийн засгийн аргаар л зохицуулах нь зөв. Дан захиргааны аргаар шийдэх гээд байх юм
Уулзвар гарц хаасан том том бетон төмөр хаалтаа авч сар онгойлгоод үз тэр зам хаасан уулзвар гарц хааснаас болоод иргэд 4-6 км тойрч гэртээ ажилдаа очиж байна мэдэхгүй байгаа бол өөрсдөө яваад зам хаасан бетон төмөрнүүдийг очоод хар хотын төвд төв талбайн зүүн урд уулзвар хаасан төмөр хдэн жил болж байна
Түгжрэл бууруулах үндсэн ганц арга бол нийслэлийг нүүлгэх шийдвэр гаргах явдал юм. Ийм шийдвэр яаралтай гаргаад хэрэгжүүлэх зоригтоы аавын хүү байхгүй байгаа нь даанч харамсалтай.
Нийслэлийг нүүлгэх шийдвэрийг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар хамтарч гаргаж таарна. Уг нь 3 их наядаар хөнгөн галт тэрэгний зам барина гэж дэмийрэхийн орон нийслэлээ шинэ газар байгуулахад 3 их наяд бол хангалттай шүү дээ.
Тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийрээр болвол бүгд машиныхаа улсын дугаарыг аваад, дугааргүйгээр хөдөлгөөнд оролцож эсэргүүцлээ илэрхийлцгээе ээ, жолооч нар аа
Эргүү дагз монгол өрх бүр машинтай болох хэрэгтэй тэгж тооцоолж зам аа төлөвлөх ёстой
Хотынхоо бүх хороо дүүргийн явган замыг нийтэд нь шинэчилээд холбочмх. Бас Бус зогсоол баригдаагүй газруудаа шинээр бариад өгөөч! Хан-Уул 3р хороо Хос өргөө буудалд автобусны стандарт зогсоолгүй болохоор машины зогсоол болчихсон зогсоол дээр нь дүүрэн машин тавиад буух суух хүмүүст маш эрсдэл осолтой байгаа шүү! Явган гарцын тэмдэг цагаан шугамтай болгож өгнө үү! Энэ намартаа багтаж хийвэл боломж бгд бхн
Энэ мудак зөвхөн банкны өрөө яаж төлөх вэ гэж толгойгоо гашилгаж байгаа
Их бага тойруу дах замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд хангалттай тооцоолол гаргаад оруулвал харьцангуй буурах магадлалтай зогсоолын асуудлыг хангалттай шийдчихвэл .....
10-15 жилдээ л түгжрэл буурна гэсэн ойлголт байхгүй. Мөрийцсөн ч алдахгүй
Хятад улсын зам шиг чигээрээ яваад эргэхгүй нэг урсгалтай болгож замын татвараа төлдөг түүнийгээ буцаагаад зам засвартай ашигладаг болох хэрэгтэй
420тэрбумыг яаж халааслах вэ гэдгээс өөр бодол энэ мулгуу бөхөд байхгүй
Төвөөр түгжрэлгүй харагдуулж түмнийг хуурахаас өөр юм сэтгэдэггүй эргүү бөхийг огцруул
Ene baliar.medrel muutai setgetsiin ovchtei huniig ter tosviin mongiig ni heregjiltiiig ni uzeed ahij horvood irehguigeer zailuulaachee... hotiin zamuudiig har nil nih sov nil 1r egneee haaj zam tugjsen mashinuud erdenet darhanii zamig hurtel.har heden jil bolov ene erguu l mongiig ni avch ideed abgai huuhdee nuuts amragaa tejeej bgaa shde.... boh baihdaa tarhindaa gemtel avaad medrel boltsiim bishuu
Ингэж үрэлгэн зардал гаргаад өөрчилөгдөөд баигаа юм баинауу .Батүүлч бас зам гудамж саижруулсан шүү . Одоо зүгээр л их дээд сургуулиа гадагш шилжүүлэх,100 аилын барилгын цэгүүдииг бас том захуудыг нүүлгэхэд л өөрчлөлт болно