ДАТАГРАФИК

Инфографик: Зургаан жилд 7,525 машин импортолжээ

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан. Эл түр арга хэмжээ өнөөдөр дуусна. Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ журмыг сунгах саналыг есдүгээр сарын 9-нд НИТХ-аар хэлэлцэхээр болсон. Харин өчигдөр хотын мээр цаашид тэгш, сондгойн хязгаарлалтыг үргэлжлүүлж магадгүй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлээд амжсан юм.

Хотын мээрийн захирамжаар сүүлийн гурван жил хэд, хэдэн удаа тэгш, сондгойгоор зорчуулж байжээ. Тодруулбал,

  • 2019 оны наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1
  • 2020 оны наймдугаар сарын 29, 30
  • 2021 оны наймдугаар сарын 08, 09
  • 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорионд зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчдын автомашинууд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцож байжээ.

Хотын түгжрэлийг бууруулах дорвитой шийдвэр олохгүй ийн тэгш, сондгойгоор зорчуулж буйд иргэд бухимдаж, цаашид тэгш, сондгойгоор явуулаад эхэлбэл, хоёр машинтай болно гэсэн байр суурийг илэрхийлсээр. Тэгэхээр түгжрэлийг ийн хорьсноор импортоор орж ирж буй машины тоо нэмэгдэх логиктой. Импортоор орж буй машины татвар төсөвт орно. Гэхдээ төсөвт орсон эл мөнгийг дахиад л түгжрэл бууруулах нэрээр зарцуулах уу.

2021 оны байдлаар манай улсад 1,234,701 тээврийн хэрэгсэл бүртгэлттэй байна. Үүний 7,525 нь 2016-2021 оны хооронд импортоор иржээ.

2019 онд импортоор оруулж ирсэн машины тоо хамгийн өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-03 12:49

6 жилд 7525 машин импортолсон гэвэл хэн үнэмшихэв дээ. Энэ янзаар бол 100 жилд 750-хан мянган машин импортлоно. Нөгөө сая гурав дөрвөн зуу чинь хэдэн зуун жил дамнаж ирсэн юм бол

Уншигч
Уншигч
2022-09-03 15:58

Буруу мэдээ бна

Холбоотой мэдээ

Back to top button