Нийгмийн
“БНСУ транзит виз шаарддаг болсон гэдэг нь худал”
Цахим орчинд сүүлийн үед манай улсыг ОХУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж байгаагаас Япон зэрэг томоохон улсууд нүүр буруулж байгаа гэх утга бүхий мэдээллүүд цацагдах болсон. Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2022.09.02/ оройноос “БНСУ визний нөхцөлөө чангаруулж транзит виз шаардах улс орнуудын жагсаалтад манайхыг оруулсан” гэх мэдээлэл ч гарав.
Тэгвэл эл мэдээлэл ор үндэсгүй худал бөгөөд холбогдох албаныхан үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ.
Гадаад Харилцааны Яам: “Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууны нохойнууд битгий худлаа сүржигнээд байгаач ээ