Нийгмийн

“Хиннамну” хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

БНСУ-ын Цаг уурын албанаас Тайваны зүүн тэнгисээс баруун хойд зүг рүү чиглэн ирж буй 11 дэхь хар салхи болох “Хиннамну” нь 9 сарын 5-6-ны өдрүүдэд тус улсыг дайрна гэж мэдэгдлээ.

Энэхүү "Хиннамну" хар салхи нь тус улсыг урьд өмнө дайрч, их хэмжээний хохирол учруулж байсан “Сара” болон “Мэми” хар салхинуудаас ч илүү хүчтэй газардаж, их хэмжээний хохирол учруулж болзошгүйг анхааруулав.

Хар салхины эрчийг “дунд”, “хүчтэй”, “маш хүчтэй”, “супер хүчтэй” гэсэн 4 түвшинд хуваадаг ба энэхүү салхины эрчийг “супер хүчтэй”-гээс “хүчтэй” гэсэн ангилалд хамааруулж буй юм.

"Хиннамну" хар салхины тус улсад буух үеийн төвийн даралт нь 950гПа байх ба салхины дээд хурд нь 43 м/с байх төлөвтэй байгаа аж.

1959 онд болсон “Сара” хар салхины төвийн даралт нь 951,5 гПа (Пусан хот) байсан ба энэ үеэр 849 иргэн амь үрэгдэж 200 гаруй хүн алга болж байжээ. Харин 2003 онд болсон “Мэми” хар салхины төвийн даралт нь 954 гПа (Тунёнг хот) байсан нь “Сара” хар салхинаас бага боловч Пусан хот, Кёнгсан мужийг дайрч 117 иргэн амь үрэгдэж, 13 хүн алга болж, урьд өмнө байгаагүй хамгийн өндөр салхины хурд болох 60м/с гэж бүртгэгдэж байжээ.

Хар салхи ирж буйтай зэрэгцэн Жэжү хот, Пусан хот, Өмнөд Кёнгсан мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох ба далайн эргийн үер, шуурга, голын үер, хөрсний гулгалт үүсэх тул ард иргэдийг урьдчилан бэлтгэлтэй байхыг анхааруулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button