Нийгмийн

3000 км газар гүйж, өөрийгөө ялахаар яваа Ц.Даваажаргал

Ням гарагийн өглөө Налайхаас Төв аймаг орох замд нэлээд овортой ачаа тавьсан түрдэг тэрэг нуруунаасаа бэхэлж, зам дагуу гүйж яваа залуутай тааралдлаа. Зогсож, учир байдлыг лавлан хэсэг ч гэсэн замд дайгдах уу гэж асуув.

Түүнийг Ц.Даваажаргал гэдэг. Өвөрхангай аймгийнх. Улаанбаатар хотоос өнгөрсөн шөнө 01 цагийн үед гарч, 36 км газрыг энэ байдлаараа туулжээ. Хэрэг учрыг нь лавлахад "3000 км газрыг гүйж, өөрөөрөө туулж, зам дайрах аймгуудын нутагт босгосон монгол улсын бөхийн аваргуудын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр явж байна. Улаанбаатар-Төв аймаг-Архангай-Увс-Баян-Өлгий-Өвөрхангай гэсэн маршрутыг өдөрт 80 км гүйхээр тооцоолж замд гарсан. Би өөрийгөө ялан дийлэх гэж энэ аяллыг эхлүүлсэн" гэв.

Тэр Монголын хэт холбооны тамирчин, 24 цагийн гүйлтийн улсын аваргын мөнгө, хүрэл медальтай.

Ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд энэ гүйлтийн замд гарахыг ээж нь зөвшөөрсөн учраас зорилгоо биелүүлэхээр зориг шулуудсан гэж ярилаа.


Хүйтэн сэрүүний улирал ирж байхад эхлүүлж байгаагаа эрсдэл гэж бодохгүй байна уу гэхэд "Одоо дөнгөж есөн сар шүү дээ. Аравдугаар сар хэчнээн дулаан билээ дээ. Би өдөртөө гүйгээд, шөнө хүйтэн учраас хээр хонохгүй аажуухан алхаад явнаа" гээд гүйхээр бэлтгэн яаравчилж буй нь илт.
Ц.Даваажаргал бага наснаасаа ойр дотныхоо олон хүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлэхийг харж, багагүй зовлонг туулжээ. Цэргийн алба хаагаад ирэхэд нь эмээ нь, бас хайртай нагац нь өөд болсон байж. Би бурхан болоочдоо маш их санадаг, шаналдаг. Тэд нарынхаа дурсгалыг хүндэтгэж, мөн өөрийн дотор байгаа хагацал гунигаа ялж, өөрийгөө ирээдүйд бэлтгэхийн тулд ингэж яваа гэж хэллээ.
Мөн ирэх жил оролцох азийн аваргын шалгаруулах тэмцээний бэлтгэл болно ч гэж тооцоолжээ. Тэр энэ аялалдаа сэтгэлзүйн бэлтгэл маш сайн байгаа нь мэдэгдэж байв. Тэргэн дээрээ хөнжил гудас, хувцас хунар, ойр зуурын хоол хүнс, амин дэм зэргээр бэлтгэлээ базаажээ. Үндэсний үйлдвэрлэгч том компаниас аяллаа дэмжиж 15 сая төгрөгөөр ивээн тэтгээч гэсэн хүсэлт тавихад хүлээж аваагүй гэнэ. Тэрбээр, өөрөө өөрийгөө болгоод л явна даа, Өвөрхангайд аяллаа өндөрлөнө, тэнд ах дүүс маань хүлээж байгаа гэсээр гүйж одлоо.


Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээжид нь эрүүл энхийг хүсий

Bidon
Bidon

Gusrii pizdaa haha

Зочин
Зочин

ZORIGTOI MUNDAG ZALUU SHVVV

Зочин
Зочин

Үнэхээр их бахархаж байгааа. Дээр үед лам нар өөрсдийгөө ариусгахийн тулд ингэж бадарчин хийж байгальд ариусаж явдаг байсан жамтай

Зочин
Зочин

amjiklt huuu min

Зочин
Зочин

Хүнээс бас л том зориг шаардсан зүйл шүү. Тэр тусмааа залуу хүнийг ингэж даяанчилна гэдэг бүр ч залхуу хүрэм асуудал байлтай гэтэл үнэхээр мундаг байна

Зочин
Зочин

Хамгийн гол нь өөр өөрийгөө олж ялна гэдэг маш том зүйл амжилт хүсий хүү минь

Зочин
Зочин

zorigtoi huu bna

Зочин
Зочин

залуу хүн эрэмгий зоригтой байгааг хараад үнэхээр их бахархаж байгаа шүүү санасан ажлаа гүйцэтдүүлээрэй

Зочин
Зочин

Залууу хүн гоё байна залхуурч хойш хэвтэхгүй

Зочин
Зочин

Gүйгээд ирэхэд чинь бүх юм сайхан болно. Хүн жижиг юманд баярлах ёстой гэдэг. Жишээ нь байгаль уул ус цэцэг навч харах хүртэл хүнд сайн нөлөө үзүүлдэг гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button