СПОРТ

"Улаанбаатар" багтай үндсэн хэсэгт тоглохоор болсон "Gatineau" гэж ямар баг вэ

Энэ амралтын өдрүүдэд Канадын Монтреал хотноо ФИБА 3х3 улирлын зургаа дахь их дуулгын тэмцээн болно. "Улаанбаатар ММС Энержи" тус тэмцээний D хэсэгт Австрийн шигшээ Венна, Урьдчилсан шатнаас шалгарсан багуудтай нэг хэсэгт багтаад байна. Их дуулга 2022 оны есдүгээр сарын 03-нд шилжих шөнө болох юм.

Тэгвэл "Улаанбаатар" багтай үндсэн хэсэгт тоглохоор болсон "Gatineau" гэж ямар баг вэ

Тэд бол 3х3-ын хувьд туршлага багатай ч ур чадвар өндөртэй тамирчид юм. Хамгийн ахмад тоглогч Освалдо 39 настай, Бусад тоглогчид 25-аас доош насныхан. Залуус Канадын Чарлетоны их сургуулийн шигшээ багт хамтдаа тоглодог байсан юм.

Багийн бүрэлдэхүүний талаар товчхон мэдээлэл хүргэе

  • Туршлагатай дайчин Osvaldo Jeanty хувьд Германы лигийн аварга бөгөөд 3х3 төрлөөр 2015 оны Мексикийн Их дуулгад Оттава багаас оролцож долоодугаар байрт орж байжээ.
  • Alain Louis хувьд оролт сайн хийдэг, хүчтэй учир контакттай довтолгоо төгсгөх чадамж өндөртэй тоглогч харагдлаа. Түүний хувьд Канадынхаа лигийн Black Jacks багаас тоглодог бөгөөд “Бүх одод” тоглогч юм байна.
  • Anthony Tsegakele төрсөн хотынхоо 3х3 багт багтаж тоглож байна. Нуруулаг шидэлттэй тоглогч.
  • Khalifa Koulamallah багийн хамгийн залуу 22 настай тамирчин юм.

Дашрамд дурдахад, "Gatineau" баг урьдчилсан шатанд таарсан хоёр өрсөлдөгчөө дутуу гаргаад үндсэн хэсэг рүү орж ирлээ. Энэ баг 02:00 цагаас манай багтай тоглох бөгөөд ФИБА 3х3-ын хувьд нэр нь сонсогдож байгаагүй ч маш чанга өрсөлдөгч манай багтай тоглохоор болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x