Нийгмийн

Дата: Түгжрэл бууруулах зөвлөгөөг 1.8 тэрбумаар авна

Түгжрэлийг бууруулах зөвлөгөөг 1.8 тэрбумаар авах нь.

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж "Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажил" гэсэн утгатайгаар 1.8 тэрбумын тендер зарлажээ. Ингэхдээ зардлыг "Нийслэлийн төсвийн хөрөнгө"-өөс гаргана гэжээ.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд Монгол улсад хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа гурван том олон улсын төслийн хүрээнд гэрээ байгуулж, олон улсын тендерийн баримт бичиг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ хэмээн заажээ. Үүнд:

  1. Хөнгөн галт тэрэг (LRT), шинэ тойрог зам зэрэг төслүүдийн хүрээнд олон улсын тендерийн баримт бичиг боловсруулах,
  2. Дээрх төслүүдийн ТЭЗҮ-г хууль, эрх зүй, олон улсын стандартын дагуу хийж боловсруулсан эсэх
  3. Төслийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээл, хөрөнгийн төвлөрүүлэлт, ашиглалт, зарцуулалтыг, арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй удирдан хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт гаргахад хамтран ажиллах
  4. Бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгч талуудын ажил гүйлгээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах.

"Сонирхсон этгээд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2022 оны есдүгээр сарын 14-ний 10.10 цагийн дотор ирүүлнэ үү" гэжээ.

Ташрамд сонирхуулахад, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг Ч.Батзориг ахалдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөвлөгөө авах гэж л Түгжрэл хариуцсан сайд томилсийм биз дээ? Ийм үлгэрийн д�##�ай шиг ажил өрнүүлэх нь МА нам хариуцлагаас �######�схийх аргаа л бодсон хэрэг бус уу? Эсвэл тэндэр зарлаж Мөнгө хумслах ш�##�гарсан арга нь ч байж болох?

Bidon
Bidon

Shuud deerem chaadag bolj dee haha

Зочин
Зочин

Би долоо хоног зөвлөөд наад мөнгийг чинь авяа. Мөнгөө унжилгүй хурдан өгөөрэй.

зочин
зочин

жинхэнэ луйвар

Холбоотой мэдээ

Back to top button