СПОРТ

Уулчин Х.Бумхишиг Лениний оргилд хөлөө хөлдөөж, бууж чадахгүй гацжээ

Уулчин Х.Бумхишиг Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийх замдаа 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацжээ.

Түүнийг аврах ажиллагааг цаг алдахгүй зохион байгуулахыг хичээн ажиллаж байгаа бөгөөд МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, "Жаргалант" клубын уулчин Э.Даваадорж нар өнөөдөр /2022.09.08/ Улаанбаатараас мордлоо.

Кыргызстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яам аврах ажиллагаатай хамтран ажиллаж байна. Тухайн газарт уулын баазууд ихэнх нь буучихсан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин ойрхон байхгүй тул хугацаа алдаж байна.

Харин Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа урьдчилсан мэдээ иржээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-09-08 14:27

ахиухан төлбөр төлөөд аврагч хөлслөөчээ

Зочин
Зочин
2022-09-08 15:27

ядаргаанууд гай болох юмдаа камчапагт сая юу боллоо 9 хүн өмь �##�дсан

Зочин
Зочин
2022-09-08 22:24

uhsen acaa tiishee hiij yavsiin

Суба
Суба
2022-09-09 09:10

Байр

Bidon
Bidon
2022-09-09 10:21

Dongio ats chadlaa medehgui

Холбоотой мэдээ

Back to top button