УЛС ТӨР

Гай, гавьяа хоёрыг нь Х.Баттулга үүрэх төмөр замыг У.Хүрэлсүх НЭЭЛЭЭ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт өнөөдөр /2022.09.09/ 10.00 цагт Тавантолгой өртөөнд нээлтээ хийлээ. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор Өмнөговь аймагт очоод байна.

Өнөөдөр тус замаар анхны вагоныг явуулах юм байна.

Эл замд өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар ихээхэн нөлөөтэй хүмүүс. Төмөр зам дахь тэдний учир холбоос ийм.

У.Хүрэлсүх, Х.Баттулгатай “андлалцаж” явахдаа төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгөөр барихыг зөвшөөрч байв. Гэтэл Х.Баттулгын хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгийг ямар ч хяналтгүйгээр цутгасан гэж хөшигний ард яригдаж байгаад намжиж билээ. Харин У.Хүрэлсүх төмөр зам дээр хувийн шунал гаргаагүй, шахаа хийх зэргээр чичрээгүй гэгддэг.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа буухаас сар хүрэхгүй хугацааны өмнө тэдний андлал эвгүйрч, дуусах тийшээгээ хандсан. Чухам тэр үед У.Хүрэлсүх хуулийнханд “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжиж буй төмөр замын төслүүдийг шалгах чиглэл өгсөн байдаг.

Засгийн газарт шууд харьяалагддаг “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын мөнгө гараад байгаа мөртлөө Ерөнхийлөгч байсан Х.Баттулгаар төслүүд нь овоглогдсоор ирсэн. Хамгийн гол ажил болох санхүүжилтийг нь зөвшөөрсөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр Х.Баттулгаар овоглогдох хэмжээнд хүрчихсэн байв. "Ерөнхийлөгч байхдаа төмөр замын төслүүдийг хөдөлгөлөө" гэх ургиа лоозонтой ч болчихсон билээ. Нөгөө талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шахаасаар санхүү мөнгөнийх нь шалгалт шүүлгийн байдал эвгүйтвэл гайг нь Х.Баттулга ч үүрч мэдэхээр.

Өдгөө эл бүтээн байгуулалтын нээлтийг ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө ийнхүү нээж байгаа юм.

Ташрамд дурдахад: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-09 10:07

Яг тийм

Зочин
Зочин
2022-09-09 10:12

Баттулга л бүтээн байгуул####тыг хийлгэсэн шүү дээ. Бид мэднэ. Хүрэлсүх очиж нээх юм уу. Түмэн мэдэж байгаа

Зочин
Зочин
2022-09-09 20:02
Reply to  Зочин

Bitgii huts gichi min tomor zamaar tank orj irne geed tusul gatsaaj bsan mongold heden 10 terbum dollar in aldagdal hvleesen ene aldagdliig tusul gatsaasan battulgiig shalgaj ulsad nuhuntulbur awah heregtei. Eh orniihoo esreg yum hiisen #####

Ганаа
Ганаа
2022-09-09 17:34
Reply to  Зочин

Гацаасаныг нь түмэн мэднэ. Муу урвагч женког

Зочин
Зочин
2022-09-09 10:13

Хүний хийсэн ажил дээр очоод пээдэгнэх гэж бгаа биз

Зочин
Зочин
2022-09-09 10:30

мөнгийг нь үхтэл идсэн биз дээ тэр ямар өөрийн мөнгөөр хийсэн биш дээ Женко муу новш монголд дандаа гай болно

Жонхуй
Жонхуй
2022-09-09 10:43

Жонхуу баттулга нээх удахгүй ялаа үүрэх болсон.Ард түмэн чулуугаар шидэх хэрэгтэй.Бидний ирээдүйг сүйтгэж эх орноосоо урвасан гахай.

Зочин
Зочин
2022-09-09 11:16
Reply to  Жонхуй

Яасан Баттулга чамд чмар гай болоодхов доо чам шиг юмыг бодвол хийсэн ажилтай нэр төртэй ард түмэнд үнэлэгдсэн ерөнхийлөгч шүү . Одоо хүүкийг пялдагнаад юу олж долоох гээв дээ

Зочин
Зочин
2022-09-09 10:59

Battulga gaviyag n hurteh heregtei hun de

Зочин
Зочин
2022-09-09 11:23

нээчихгүй яасын

Зочин
Зочин
2022-09-09 11:52

Хүрэлсүх ерөнхийлөгч иргэдийн зээлийг 1 удаа тэглэхгүй юм болов уу иргэд ч мөн их ядарч туйлдаж байнадаа

Зочин
Зочин
2022-09-09 12:28

Уг нь 10 жилийн омно ашигл####тад орсон бол, асар их боломжийг ####даж,суулдээ женко я####т ч угуй хулээн зовшоорч оороо хуртэл зутгэсэн дээ

Зочинhg hg
Зочинhg hg
2022-09-10 09:38

ХҮНИЙ ХИЙСЭН АЖААР ӨӨРИЙГӨӨ ТОВОЙЛГОХ ӨВЧИН ТУССАН НЭГ МАНТУУ ТОЛГОЙТ БАЙХ ЮМДАА

Зочин
Зочин
2022-09-12 20:09

Үнэн

Холбоотой мэдээ

Back to top button
14
0
Would love your thoughts, please comment.x
()
x