СПОРТ

П.Бүрэнтөгс аваргын санаачилсан "Бүрэн Монгол" төсөл зүүн аймгуудад хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан Бүрэн Монгол төслийн үйл ажиллагаа хоёр дахь бүс болох зүүн аймгуудаар хэрэгжиж эхэллээ. Тус төслийн багийнхан өнгөрсөн наймдугаар сард баруун найман аймгаар явж, найман гэр бүлд иж бүрэн тавилгатай, өргөө цагаан гэр бэлэглэсэн билээ.

Зүүн аймгаар үргэлжлэх төслийн ажил Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сум Онон-Балжын байгалын цогцолбор газарт өчигдөр буюу 2022.09.08-ны намрын шаргал нар ээсэн сайхан өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Энэ удаад эх орныхоо онгон дагшин байгалийг түүх дурсгалын олон сайхан бүтээлтэй нь цуг, ухаан бодол бие сэтгэлээрээ хамгаалж яваа Байгал хамгаалагч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Г.Лхагваа хэмээх залуугийн гэр бүлийг сонгосон байна. Тус гэр бүлд зургаан ханатай өргөө цагаан гэрийг иж бүрэн тавилгын хамт өгөөд зогсохгүй, Дадал сумын ЗДТГ-аас 0.07 га газар хашааны хамт , НХХЯ -ны харъяа Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас залуу малчдыг малжуулах төсөлд хамрууллаа. Төслийн багийнхан маргааш Дорнод аймагт очино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button