ЭДИЙН ЗАСАГ

Нэг жилд ипотекийн зээл олголт хоёр дахин буурч, хугацаа хэтэрсэн зээл 1.4 дахин өсжээ

Ипотекийн зээл авч буй хүмүүсийн тоо нэг жилийн дотор хоёр дахин буурчээ.

Статистик харвал, 2021 оны долдугаар сарын эцсээр нийт 454 ипотекийн зээл шинээр олгож байсан байна. Харин энэ оны долдугаар сарын хувьд 244 зээлдэгч л шинээр нэмэгджээ. Энэ нь бараг хоёр дахин буурсан үзүүлэлт юм.

Үүнээс ипотекийн зээл олголт эрс багассаныг харж болно. Арилжааны банкнууд ипотекийн зээлийг санхүүжүүлэх хүсэл багатай байгаа бөгөөд Монголбанкнаас санхүүжих хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Статистикийг цааш дэлгэрүүлбэл,

2021 оны долдугаар сард:

  • Хугацаа хэтэрсэн 27,384
  • Хэвийн бус 17,645
  • Эргэлзээтэй 19,930
  • Муу 40,648 зээл,

Харин 2022 оны долдугаар сард:

  • Хугацаа хэтэрсэн 38,386
  • Хэвийн бус 16,076
  • Эргэлзээтэй 12,154
  • Муу 37,121 зээл тус тус бүртгэгдэж байсан байна.

Үүнээс харахад нэг жилийн хугацаанд хугацаа хэтэрсэн зээл ихэссэн ч бусад ангиллууд буурчээ. Энэ эерэг мэт харагдаж байгаа ч ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр хэрэгжсэний дүнд үүссэн дүр зураг юм. Иргэд нэгэн зэрэг зээлээ төлж эхлэх нөхцөл үүсвэл энэ тоо огцом өсөх магадлалтай юм.

Харин хугацаа хэтэрсэн зээл 1.4 дахин нэмэгджээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button