Нийгмийн

Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж буй эцэг эхчүүдийн анхааралд

Хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл өнөөдөр /2022.09.10/ эхэллээ. Элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд болно. Эхний ээлжинд бүртгүүлж чадаагүй хүүхдүүдийг бүртгэх юм байна. Улмаар бүртгүүлсэн хүүхдүүдийг 26-27-ны өдрүүдэд тойргийнх нь цэцэрлэгүүдэд хуваарилах юм.

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлтэй холбоотой БШУЯ-нд ирж буй асуултад хариулт өгчээ. Та бүхэн дараах асуултаас мэдээллээ авна уу.

-Хүүхдээ хэрхэн цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

-Эцэг эх, асран хамгаалагчдаас нийслэлийн цэцэрлэгт хамруулах хүсэлтийг 2022 оны есдүгээр сарын 10-наас 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia.mn системээр хүлээн авна.

-E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ?

-Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

-Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах бол хаана хандах вэ?

-Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч/Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтын бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.

-Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу?

-Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт үйлчилгээ” хэсэгт цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.

-Одоо хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?

-Цэцэрлэгт бүртгэлтэй тул хүсэлт илгээх боломжгүй. Бүртгэлээ тухайн цэцэрлэг дээрээ хасалт хийлгэсний дараа хүсэлт илгээх боломжтой.

-Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ?

-Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны есдүгээр сарын 23-ны 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.

-Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсанаа хэрхэн мэдэх вэ?

-2022 оны есдүгээр сарын 27-ноос хойш бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

-Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Элсэлтийн мэдээллийг e-mongolia.mn болон parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11, Нийслэлийн боловсролын газрын 7011-3039, Боловсролын ерөнхий газрын 75778080 дугаарт хандан мэдээлэл авах боломжтой

-Эхний шатны хүсэлтээр цэцэрлэгт хувиарлагдсан ч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахиж цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаж болох уу?

-Цэцэрлэгтэй гэрээ байгуулаагүй ба цэцэрлэгт бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.

-Нэг хаяг дээр бүртгэлтэй ах, дүү 2-ыг хоёр өөр цэцэрлэгт хуваарилсан тохиолдолд хэрхэн 1 цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

-Та нэг хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button