СПОРТ

Хоёр хөл нь хөлдсөн монгол уулчинд хандив цуглуулж байна

Памирын нурууны Ленин оргилд авиралт хийж байсан Х.Бумхишиг 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа юм.

Түүнийг аврахаар Монгол Уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С. Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр өглөө 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлсэн юм.

Уулнаас бууж чадахгүй гацсан уулчин Х.Бумхишиг эсэн мэнд, хоол хүнстэй байгаа талаар Монгол Уулчдын үндэсний холбооноос өчигдөр орой /2022.09.10/ 21 цагийн үед мэдээлсэн.

Өчигдөр оройн мэдээлэлдээ "Аврах баг дээш ойртсоор 5400м /улаан тэмдэглэсэн/ дээр эхний хүн явж байна. Энэ эрчээрээ дээшилбэл 2 цаг 30 минутын дараа уулчин дээр хүрэх байх. Аврах багт яваа зарим уулчдад бага зэрэг өндөр нөлөөлж хурд удааширч байгаа ч тэд зогсолтгүй урагшилж байна. Одоогийн төлөвлөгөөгөөр уулчин дээр очоод шууд кемп 2 руу буулгахаар зорьж байгаа хэдий ч догшин ширүүн байгаль, мөс цастай ууланд саад хэзээ ч гарах магадлалтай. Өдөр нартай байгаа ч нэлээдгүй хүйтэн жавартай, хамар гарын үзүүр хайрч удаан зогсвол дааруулахаар байгаа юм байна" хэмээжээ.

Түүнийг аврах багийнхан очсон эсэх болон бусад мэдээллийг бид цаг алдалгүй та бүхэнд хүргэх болно. Монгол уулчнаа аврахаар явсан багийнхан хандив цуглуулж байна. Дансны мэдээллийг дор хавсаргав.

  • ХААН банк 5077279930 (Ганхүү)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-11 09:37

Чадахгүй бж хоёр хөлнөөсөө с�##�ах нь дээ Хүн мөрөөрөө амьдрах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-12 08:33
Reply to  Зочин

Манайхан юмыг суд�##�ж бэлдэхгүй шууд гардагтай их холбоотой. суд�##�сан уу гэхээр өөдөөс суд�##�сан гэж худ�##� хариулдаг.

Зочин
Зочин
2022-09-11 10:21

чөтгөр гоймонд дурлөв гэж

Зочин
Зочин
2022-09-11 14:11

Эрсдэл

ZOCHIN
ZOCHIN
2022-09-11 15:33

HEDIIGEER ENE HUN OSOLDSON CH,,DURTAI YMANDAA HIR HEMJEEGEEREE YVAAD HEDIIGEER TUSLAMJ AVCH BGAA CH HUNII L SAIHAN AMDRALSHDEE.... YMAR HAR TAMHI ND DONTSON BISH, ARHI UUGAAD SOGTSON BISH,,HUN ALJ DEEREM HIISEN BISH.... TIIM BIZDEE.... TUSLALGUI YAHAV...

Зочин
Зочин
2022-09-12 08:35
Reply to  ZOCHIN

2 хөлөө тайруулна гэсэн үг. Сайхан гэхээс илүүтэй өөр шинэ амьдр�##�аар амьдарна. Болгоомжтой ухаантай мэдэхгүй бол юмыг уншиж суд�##�ж хөгшин хүмүүсээс зөвлөгөө авч байгаарай.

Зочин
Зочин
2022-09-11 18:53

Сайн бэлтгэлтэй явахгүй дээ

Зочин
Зочин
2022-09-11 18:59

Hohino s#a hen holdoo gesiin chadahgui baij

Zocnin
Zocnin
2022-09-11 22:55

Mash ersdeltei sport shuu Yutai cn Bumhishig maani esen mend irj mongolcnuudaa bayarluulaasai Ugtaa mongol hun ene aihtar uuland awircn uuliin sportiin sain tamircnidtai gedgee haruulahiig zorison erelheg zaluu

Зочин
Зочин
2022-09-12 08:37

Очсон байж таарна. цаг �##�дахгүй мэдээлнэ гэж ху д а л яриад !

Холбоотой мэдээ

Back to top button