
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр 16 жил тасралтгүй хичээллэсэн спортоосоо хөндийрч холимог тулааны спортод шилжихээр болсон юм.
Түүний анхны тулаан есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр боллоо. Тэрбээр PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тулаанд Техас мужаас гаралтай Амбер Террель нар тулалдаж, хоёрдугаар үе дээр тулааныг дуусгалаа.
Аварга М.Уранцэцэг тулааны дараа сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе дээр дуусгалаа. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутгийн дүү сайн бна амжилт
Endee irj amidralaa boddogguim bh daa gej…