
Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан гэх мэдээг тус улс дахь Консулын газраас есдүгээр сарын 7-ны 12.00 цагийн үед Уулчдын үндэсний холбоонд ирсэн байна.
Түүнээс хойш яг юу болов?
- Есдүгээр сарын 8-нд: Түүнийг аврахаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар Улаанбаатараас ниссэн.
- Есдүгээр сарын 9-нд: С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг Оше хотод бэлтгэл ажлаа хийн, Kyrgyz Alpine Club-ийн дэмжлэгтэйгээр аврах ажиллагаанд оролцох хоёр уулчин олсон.
- Есдүгээр сарын 10-нд: С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлсэн. Энэ өдрийн 21.00 цагийн үед Монгол Уулчдын үндэсний холбооноос "Ууланд гацсан уулчин Х.Бумхишиг эсэн мэнд, хоол хүнстэй байгаа" талаар өөрсдийн цахим хуудсаараа дамжуулсан.
Үүнээс хойш аврах багийнхан уулчин Х.Бумхишиг дээр очсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Иймд бид Монгол Уулчдын үндэсний холбооны Нарийн бичиг У.Ариунзоригтоос тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр "Аврах багийнхан Х.Бумхишиг дээр очсон. Өчигдөр /2022.09.11/ өглөөнөөс эхлэн уулнаас буулгаж эхэлсэн. Чаргаар чирч буулгаж буй. Буулгаж эхлэхийн өмнө хөл рүү нь саармагжуулах тариа хийсэн. Уулнаас хэзээ бууж ирэхийг нарийн хэлж мэдэхгүй байна" гэх мэдээллийг өгөв.
Бид Х.Бумхишигийн ахтай холбогдож, ар гэрийнхэн нь мэдээ мэдээлэлтэй байгаа эсэхийг тодрууллаа.
Ингэхэд "Бидэнд Монгол Уулчдын үндэсний холбооноос мэдээлэл өгч байгаа. Хөл нь хавдартай, гишгэж болохгүй байгаа. Буулгах ажиллагаа явагдаж буй гэсэн. Дүү маань сар гаруйн өмнө Памирын нурууны Ленин оргил руу багын авиралт хийсэн. Яг оргилд нь хүрээгүй юм билээ. Оргилд нь хүрэхээр соло төрлөөр явсан" гэх мэдээллийг өглөө.
Х.Бумхишигийн тухайд 25 настай, "Цэгц" клубийн уулчин юм. Өнгөрсөн даваа гарагт хөл нь хөлдсөн нөхцөл байдалтай байхад нь бууж явсан гадаадын уулчин таарч, лхагва гарагт доош буун хэл хүргэсэн байна. Улмаар тус улс дахь Консулын газраас Уулчдын үндэсний холбоонд мэдээлэл ирүүлсэн байх нь. Дээрх процессоос харахад ердийн үед уулнаас буухад хоёр өдөр зарцуулдаг бололтой. Тэгэхээр аврах ажиллагааны багийнхан хэзээ бууж ирэхийг яг таг хэлэхэд хэцүү.
Аврах ажиллагааны үеэр тухайн бүс нутгаас хөлсөлсөн хүмүүсийн цалин, уулнаас буулгаад Х.Бумхишигийг тээвэрлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх гээд гарах зардлыг тооцоолшгүй юм. Иймд монголчууд та бүхэн минь ХААН банкны 5077279930 (Ганхүү) гэх данс руу халуун сэтгэлийн гараа сунгаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын минь хөх тэнгэр ивээж сайн сайхан буугаад ирэх болтугай...Уулчин гэдэг дурлаад бх эд биш бна
Багаар нь явуулахад яадгийн. Дэм дэмэндээ дээс эрчиндээ.
Ashgvi deeee saihan medee bna
Бурхан өршөөг
Хөл нь гайгүй байгаасай даа..
Бурхан өршөөг
Ийм юм болвол аврах зард�##� хаанаас гардаг юм бол.. Хэцүү л юм байна
Gainii p###aa bn daa
энэ дансны эзэн Ганхүү гэж ямар холбоотой хүн бэ
МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү аврахаар очсон багийн ахлах
Gantcaaraa od boloh gej baij ysaa tawih nee humuusd Gai bolood 25 n nastai tegeed gantcaaraa ywdag sonin gar we Ed ene harin
Үлийгээ хийж уул руу авирдаг байна аа хэрээ г�##�ууг дууриаж хөлөө хөлдөөв гэгч баахан амьтан хүмүүст ажил явд�##� мөнгө төгрөг зард�##� чирэгдэл болгоод
Ганцаараа авирч баатар болох шахав даанч арай чадсаггүй хөл нь гайгүй болоосой
Ёоо энэ ууланд авирах тийм хүсээд байх эд биш. Монголын минь сайхан сайхан з�##�уус ууланд амиа тавьж бна. Өчигдөрхөн сонгодо эмнэлэгийн эмч маань бурхан болсон бна. Хүний аминаас илүү зүйл байхгүй.
Уулчид минь энэ соло гээч юм аа жаахан учиртай хийж баймаар юм байна даа, даатг�##� энэ тэр гэж байдаг юм болов уу, зард�##� чирэгдэл ч явж егч байгаа юм байна
Одоо яаая гэхэвдээ өөрсдөө дуртайда�##� авирч гарч байгаа биздээ