СПОРТ

Волейболын ДАШТ: Италичууд 24 жилийн дараа аварга боллоо

Дэлхийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Польш-Словени улсуудад болж өндөрлөлөө. Энэ жил ямар баг түрүүлэх талаар волейбол сонирхогчид анхаарлаа ихэд хандуулаад байсан юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт талбайн эзэн Польш - Италийн хооронд болж өндөрлөсөн билээ. Уг тоглолтод 3-1 (22-25, 25-21, 25-18, 25-20) харьцаагаар Италичууд хожив.

Ингэснээрээ Италийн шигшээ баг 24 жилийн дараа хүсэн хүлээсэн аваргын цомоо өргөж чадав. Италийн шигшээ багийн хувьд шөвгийн наймд Франц, шөвгийн дөрөвт Словенийн маш хүчтэй багуудыг шил дараалан хожсоноор ийн аваргалав. Тэдний хувьд дөрөв дэх удаа дэлхийн аварга болж байна.

Харин сүүлийн хоёр жилийн турш дэлхийн аваргын цомыг өргөөд байсан Польшийн шигшээ багийг талбай дээр нь хоёр удаа “арчин” хаясан нь энэ болж таарав.

Сануулахад, Польшууд 2014, 2018 оны дэлхийн аварга, Италичууд 1990, 1994, 1998 оны дэлхийн аварга болж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button