МХЕГ-ыг хэрхэн өөрчлөх вэ: "Авлигачин" нэг нэгж 17 болон данхайж, ЗГХЭГ-ын мэдэл хэтрэх үү
ЗГХЭГ-ын шинэхэн дарга Д.Амарбаясгалан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчилнө гэж тун саяхан мэдэгдсэн билээ. Энэ дагуу ХЭРХЭН, ЯАЖ өөрчилж ЯМАР болгох талаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг аль хэдийн ажиллаад эхэлчихжээ. Өнөөдрийн /2022.09.14/ Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх чигтэй байна. Өөрчилсөн бүтцээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхлүүлэхээр байгаа аж.
МХЕГ-ын чиг үүргийг өөрчилж байгаа нь давхардсан хяналт шалгалтыг байхгүй болгох, яамдад заримыг шилжүүлнэ гэж илээр тайлбарласан.
Чухам яг ямар өөрчлөлт хийхээр хөшигний ард далдаар яригдсаныг хүргэе.
-НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: МХЕГ-ЫН 28 ЧИГ ҮҮРГИЙГ САЙТАР ЗАДАЛЖ ХЭДХЭН ЯАМ РУУ ХУВААХ-
МХЕГ нь одоо нийт 28 чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг данхар бүтэцтэй байгууллага. Баар хаах, нээх асуудлыг ч шалгаад гудамжинд явж байдаг. Түүнд нь баг гэхээсээ илүү ганц хоёр ажилтан шалгалт хийгээд явж байдаг, "сонин". Энэ үүднээс МХЕГ-ын ганц нэг шалгагч буюу хувь хүнийг "гуйх, аргалах" маягаар зарим ажлууд нь явагдаж ирсэн нь нууц биш. Хүн гуйх, аргалах статус руу орохоороо гажуудлын систем рүү гулгадаг.
Тиймээс 28 чиг үүргийг нь сайтар задалж, ихэнхийг нь холбогдох хэдхэн яамд руу нь шилжүүлэх аж. Баарны асуудлыг нь цагдаагийн байгууллага руу, соёлын асуудлуудыг Соёлын яам руу, татварын шалгалтыг холбогдох яам руу нь гэхчлэн. Тэгэхээр МХЕГ-ын 28 чиг үүрэг хэдэн ч яам руу хуваагдах магадлалтай гэсэн үг. Яамдын хэрэгжүүлэх чиг үүргийг нэмэгдүүлэн тодорхой болгож өгч, 20 гаруй хуульд өөрчлөлт оруулах төлөвтэй байна.
Ингэхдээ ХҮНИЙ ЭРХ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэхчлэн маш тодорхой хэрнээ цөөхөн хэдхэн үүргийг МХЕГ-т хариуцуулж ажиллуулахаар яригдаж буй аж.
-ХОЁРДУГААР ХУВИЛБАР: МХЕГ-ЫН 28 ЧИГ ҮҮРГИЙГ БҮЛЭГЛЭН ХЭДХЭН ЯАМДАД ХУВААХ-
28 чиг үүргийг нь ерөнхийлөн хамаатуулах байдлаар бүлэглэн хувааж, тодорхой хэдхэн яам руу шилжүүлэх хувилбар бас яригджээ. Яамд бүр чиг үүргээрээ хянана шалгах үүрэг давхар хүлээнэ гэсэн үг.
Гэхдээ 28 чиг үүргийг бүлэглэн хэдхэн яам руу хуваахаас илүү аль болох олон задалж, холбогдох хэдхэн яам руу хуваая гэдэг хувилбар илүү дэмжигдэх магадлал өндөр байгаа аж.
Харин ЗГХЭГ-МХЕГ хоёр хэрхэн холбогдох вэ? гэдэг асуудал гарч ирнэ. ЗГХЭГ нь одоогоор яам, агентлагийн болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг "баздаг" эрх бүхий субьект. Үүн дээр иргэний гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, холбох чиг үүргийг нэмж хэрэгжүүлэх нь.
Дээрх мэдээллүүдийг нэгтгээд харахаар:
НЭГДҮГЭЭРТ: МХЕГ гэдэг субьект нь татан буугдахгүй тодорхой хэдхэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм байна. ХОЁРДУГААРТ: Яамд нь МХЕГ-ын чиг үүргүүдийг хүлээн авч, шалгах эрх бүхий субьект болох юм байна. ГУРАВДУГААРТ: Яамд эрх мэдлээ хэтрүүлэн ажиллаж буй эсэх иргэний гомдол мэдээллийн дагуу ЗГХЭГ хяналт тавих юм байна.
МХЕГ ЗГХЭГ-ын дэргэд ирснээр ХЭД ХЭДЭН ГАЖУУДАЛ үүсч мэдэхээр:
Яамд буюу төр нь хяналт шалгалтаараа дамжуулан АЙЛГАХ субьект болж хувирах
МХЕГ гэх авилга авдаг нэг нэгжийг 17 болгон томруулах
/Ганцхан МХЕГ шалгадаг байсан бол 17 яам шалгадаг болсноор/
ЗГХЭГ яамдаа бүх талаар нь атгадаг данхайсан том эрх мэдэлтэй байгууллага болох
ЗГХЭГ-т Д.Амарбаясгалан ирснээр, дээрх өөрчлөлтүүдийг хийснээр эцсийн дүндээ түүнийг хязгааргүй хаанчлах системтэй, зантайсан том эрх мэдэлтэй дарга болох
Энэ мэт гажуудлаас сэргийлэхийн тулд яамдын хяналт шалгалт иргэдийг хэт айлгах вий гэдэг болгоомжлол дээр ЗГХЭГ хатуу хяналт тавьж ажиллана хэмээн тайлбарлахаар зэхэж буй сурагтай.
Нөгөө талаар давуу талууд ч бий болж мэдэхээр:
МХЕГ гэх чиг үүрэг нь хэтийдсэн, данхайсан, ужгирсан ганц том бүтцийг задлах
Ганцхан байцаагчаар төрийн хянадаг шалгадаг ажлыг хийлгэхгүй. Гуйлга, түүлгэ, авлигад автдаггүй болгох
Яамдын мэргэшсэн хүмүүс нарийн деталь зүйл рүү анхаарч, орж шалгадаг болох
ЗГХЭГ иргэний мэдээлэл, гомдлыг хүлээж авдаг болсноороо ажил нь илүү системтэй болох. Иргэний төрд оролцох оролцоо нэмэгдэх
Ямартай ч МХЕГ ЗГХЭГ-ын дэргэд ирчихвэл одоо биш ч, урт хугацаандаа төрийн тогтолцоонд эерэг дүр зураг үүсэх байх гэсэн хүлээлт үүсч байгааг энд бас дурдах хэрэгтэй.
Яамдын чиг үүргийг нэмэгдүүлж, 20 гаруй хуульд өөрчлөлт оруулна гэж дээр дурдсан. Улмаар төр иргэнээ айлгадаг субъект болох эрсдэлийг чухам хуулиар нь яаж хумьж өгөх вэ гэдэг нь анхаарал татах ганц асуудал л үлдэнэ гэсэн үг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Монгол улсын нийт төрийн албан хаагч 290.000 орчим. МХЕГ сестемийн хэмжээндээ нийт 1400 орчим албан хаагчидтай. нийт төрийн албан хаагчдын 1 хувьд ч хүрэхгүй.
2. МХЕГ хэзээ ч баар нээж хаахийг шийдэхгүй. энэ бол цагдаа орон нутгийн ЗДТГ-ын асуудал.
3. Үнэхээр төрийн албаны хүнд суртлаа халах гээд байгаа бол дэд сайд, бүх шатны Засаг даргын орлогч, дэд, тэргүүн дэд гэх дарга нараа цөөлчих. ашигтай, ашиггүй. ТӨХК-уудаа хувьчил ТӨХК, ТӨҮГ, ОНӨҮГ-т нийт 70.000 орчим ТАХ байна. бусад бүх төрийн байгууллагад хийх ажилгүй сул цалин авсан, чиг үүрэг нь давхардсан төрийн байгууллага, ТӨХ зөндөө байна. аудит хийнэ биз.
4. Монгол төр хувийн хэвшил, иргэн бүгд хариуцлаггүйн зуд нүүрлэсэн. тиймээс хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой Байгаль орчин, уул уурхай, Хөдөлмөр хамгаалал, хоол хүнс, эрүүл ахуй, лабораторийг энэ хэвээр нь үлдээх цалин хангамж, ажиллах орчин нөхцлийг сайжруулах хэрэгтэй.
5. МХЕГ-аас гарсан хяналт яамдад очвол нөгөө л хяналт шалгалт орон тоо яг хэвээрээ. харинч яам тус бүр утга учиргүй шалгадаг завхарсан байдал газар авна.
6. үнэхээр авлигалч, хоол үнэгүй иддэг байцаагч байгаа бол тэрэндээ хариуцлага тооц. бүгдийг нь бүү харлуул.
7. МХЕГ хэзээ ч хууль, стандарт баталдаггүй. мэргэжлийн хяналтын стандарт гэж байхгүй. Монгол улсын стандарт гэж л бий
Анх байгуулагдахдаа эрх, үүрэг нь тодорхой. Ажилтнууд нь мэргэжлийн мэргэшсэн хүмүүс байсан тул ганзагаар хүнс, эм зөөх гэх мэт олон замбараагүй асуудлыг цэгцэлж эхэлсэн. Харамсалтай нь сүүлдээ шударга ажилтнуудыг биш дохиураар ажиллах хүмүүсийг илүү шүтдэг болсноор авилгал хээл хахууль цэцэглэх болсон байх аа. Одоо татан буулгаад байгаа ажилтнуудаа чадваржуулахгүй бол, мэргэжлийн бус сайд дарга нарынхаа нөлөөнд бас л орох байх даа
За хөөрхий, эхлээд Ардын хяналтыг, дараа нь Аюулаас хаигаалах байгууллагыг одоо Мэргэжлийн хяналтыг тэгээд энэ улсад дураараа дургих үйл нь эхлэж байгаа юм.
Хяналт шалгалт ажлыг өмнө нь яамдууд хариуцдаг байсан.Ямар ч үр дүн байхгүй.
Нэг нам Засгийн эрх барих хугацаанд Төрийн жинхэнэ алба хаагчдын амьдарлаар тоглох эрх байхгүй шүү. Оюун-эрдэнэ,Амарбаясгалан,Занданшатар,Амарсайхан,Сарангэрэл гм-үүд Удирдагчид биш Улс төрчид. Энэ өөрчлөлт дор хүмүүсийг цомотгох,нас болоогүй хүмүүсийг тэтгэвэрт гаргах,орон тоогүй газарт шилжүүлэж тэтгэмж өгөх нэр длр ажлаас гаргах зэрэг үйлдэл хийж,оронд нь Намын "цүнх баригч"-даар орон гарсан нүхийг бөглөх л үйл ажилгаа болох вий дэ. Тиймээс Намчид,улс төрчидтэй хатуу тэмцэх хэрэгтэй шүү.
2010 онд ТХШТХуулийг гууль болгох ажлыг Содбаатар ЖЭнхбаяр Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс хийсэн. Үүнээс болж нэр хүнд нь унасан. Хажуугаар нь маш их улс төржүүлж чадваргүй ажлаа мэдэхгүй дөрга нар шахаасаар ирж байгууллагын ажил явахаа больж чадалтай мэдлэгтэй шударга бгч нарыг шахаж дарамтанд оруулж ирийг нь мохоосон. МХБ-г улс төрөөс хол жинхэнэ хөндлөнгийн хяналтыг хийлгэвэл ард иргэдэд хамгийн ээлтэй хэрэгтэй байгууллага юмсан даа..
Харин мэргэжлийн хяналтыг сайжруулахын оронд яаманд нь харьцуулсан болоод орхих гэж бна да.
Давхардсан сайд, дарга, зөвлөхүүд ээ багасга
Маш муу хувилбар, Амарбаясгалан гэгч Ааяагийн найз мэргэжлийн хяналтаар тоглож байна, байгуулагдсан цагаасаа л улс төрчдийн гишгүүр орогнох байр болсон , бусдыг айлгах дөрамтлах, намчдын мөнгө саах уурхай болсон газар. Хяналтыг ЗГХЭГ ын харьяанд авна гэдгийг ямар чөтгөр Амарбаясгаланд шивнэв, 2002 онд хяналтын нэгдсэн тогтолцоонд орж, давхардлыг арилгана гэж бөөг юм болж байсан даа. Маш муухай хор найруулга
Нэг юм нь солигдож ирээд баахан донгосч байтал дараагийн ээлж нь хоолондоо орох болчихын.
Хэлж ярьсанаа хийгээд хэрэгжүүлээд өгвөл монгол улс сэргэн мандаж, бүтээн байгуулалтаараа ажлын байрын хангалтаа сайжруулаад хөгжлийн гарц дэлхийд үнэлэгдэхүйц өндөр түвшинд хүрч ард түмэн минь аюулгүй амгалан амьдрах нөхцөл бүрдэнэ дээ.
Одоо харин Засгийн газартай юм шиг байх чинь вэ
Хяналтын систем яамдуудад байсныг нэгтгэж төвлөрүүлсэн биздээ.
Ингэж задлахаар байгууллага дээр ирдэг шалгалт тасрахаа больж ажил хийлгэдэгүй болдог шүү дээ. Хуучин тийм байсан. Нэг нь яваад нөгөө гь ирдэг. Хоорондоо ямар ч уялдаагүй баахан зүйл шаарддаг. Дарамт ихэсдэг. Нэг албан шаардлагын хариу өгөөд дараагийнх... Үнэхээр ажил хийхэд төвөгтэй байдаг.Амарбаясгалан юу мэдэх вэ дэ
Хүрэлсүхийн үеэс шүдгүй арслан болгосон. Д.Амарбаясгалангийн үед хөл гар нүдгүй болгох нь дээ. Баахан хууль шинэчлэн батлах болно. УИХ-ын гишүүд баахан ажилтай болон мөнгөтэй болох нь дээ.
Baasandorj gedeg hun ene baiguullagiig taraaj duuslaa daa, Uneheer muu udirdagcn um bna , muu hamt olon gej baihgui snuu dee, tegeed odoo snine butsniig heden darga nar hiij baigaa bol bur buruudna daa,
Bodlogo baridag yamdin ajlig mergejliin hynalt shalgadaf bsn bol odoo dotor ni orchhor yun shalgah buur zawharch holion bantan hutgah ni eee yamdin bolovson huchin hezee ch mergejliin hun bhgui shuu dandaa namin tomilgoinuud alban bihig ch tuluvluj chadahgui bj yamni mergejilten bodlogo todorhoilogch boldog bbga shuu
Хэрэг эрхлэх газрын харьяанд одоо байгаа бүтцээ сайжруулаад байцаагч даа удирдлагаа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлээд очих нь зүйтэй. Шадар сайдууд анхаардаггүй, шадар сайдын харьяанд хүч нь сул байсан. Яамдад очих нь буруу шүү. Өмнө нь яамдад байсан. Болохгүй болоод нэгтгэсэн. Нэгдсэн байдлаараа цомхон бүтэцтэй, чадварлаг ажилчидтай байх нь зөв.
Эхлээд Ардын хяналт шалгалтыг татан буулгаж,1992 онд НАХЯыг татан буулгаж аюулгүй байдлыг устгасан одоо болтол сэргээж чадахгүй байгаа,2022 онд Мэргэжлийн хяналтын татан буулгаж Монгол хүний амь нас Эрүүл мэнд бүрэн аюулд орж устгах ажил шат дараатай хийгдлээ.
ЭМЯ бол өвсөнг эмчилдэг маш их мөнгөний газар
МХЕГын Эрүүл ахуйн шинжлэх ухааны хамгаалалт бол жинхэнэ бузрыг оруулахгүй хамгаалалт байсанг Гаалийн ерөнхий газар таслаж өгч хяналтгшй болгоод орж ирсэнг яам агентлагуудад тарааж халаад ингэж зөөлөн аргаар хядлага хийхээр зүтгэж байна
Татан буулгаад МХEГ гэж байгууллага байлгахгүй болгох хэрэгтэй.Зарим хяналтыг үлдээнэ гэвэл дарга нар нь байна л гэсэн үг.Эрүүл мэнд эрүүл ахуйгаа Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газартаа шилжүүлэх боломжтой шүү! Үндсээр нь татан буулгасан дээр, хэдийг нь үлдээвэл адилхан.Хүнсээ ХХААЯ-даа өгсөн дээр.
Яамдууд бол нэн тэргүүнд төрийн бодлогыг гадаад болон дотоод орчиндоо зөв тодорхойлж улсын нэрийг өргөж явах болохоос биш гудамжны 1 ТҮЦийг шалгаж, торгож явах захын нэг газар биш...Бодлогоо зөв тодорхойлж тусгйлсан баыгууллага нь хийнэ биз
ӨӨрсдийнхөн хувийн үйл ажиллагаа руу ороод байхаар МХБ тараахаас өөр арга алга л даа. Уг нь үнэн зөв асуудлыг гаргаад байхаар ингэж л байна. Цагдаа бусад байгууллагууд МХБ урдаа хийж шалгалтыг явуулдаг ш дээ . Нэр нь МХБ болоод байгаа нь сонирхолтой байна.
Хууль дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулж ажилладаг агентлагаа төр нь өөрөө иргэдийг дарамталдаг байгууллага гэж олон нийтэд ойлголт өгөөд одоо хэдэн яамдад хувааж өгөх нэрээр тарааж хаяж байгаа юм байна. Ямарч хяналт байхгүй, дур зоргоороо болох нь дээ. Ард түмэн минь та нар одоо мэргэжлийн хяналт байхгүй амар боллоо. Та нарын толгой дээр чинь дур зоргоороо хэнд ч юунд ч захирагдахгүй аашилсан тийм аймшигтай нийгэм бий болно. Тэр үед мэргэжлийн хяналт байх нь зөв байж гэж ойлгох байх. Гэв гэнэт хорхойд хатгуулсан юм шиг яаран сандран тараах нь ямар учир шалтгаан байв. Лав л улс орны төлөө биш.
Хэлэж.хийж.байгаа.нь.үнэн.байх.болтугай.ард.иргэдийнхээ.үгийг.сонсож.зөв.ойлгоосой.шийдвэ.нь.зөв.байгаасай
Сайн болох болтугай.Ер нь хуучин байранд нь буцааж тавьжээ.
Хянаж тэмцэж байсан иргэдээ барьж хорьж ухаан мэдрэлгүй болгож хаячхаад өөрсдөө өөрсдийгөө хянана гэж бгаа юмуу.
Нам дотроо авилагатай тэмцэж харагдаач яасан цэцэн мэргэн үгэнд нь хууртаж ханадаггүй ард иргэд вэ хөрсөн дээр яриад байгаагаасаа эсэргээр буулгахдаа мэргэжлийн гарууд
Танайхан сайхан хуцнаа хэн ч ялгаагүй одоо хүссэн газраа очлоо дугаараараа хэдэн сар яаж хэдэн юм цогзуулаад дараагийн хэддээ ажилаа өгнө Манай ард түмэн үнэн хөөрхөн ёстой ухаантай одоо дэмжээд сонгоод бай
Ямар хэлж ярьж дуусдаггүй юм вэ хийгээчээ
зөв шийдвэр.Ажлаа хйидэггүй.Түрийвчин дотор орж ажилладаг
Гаалийн ажилчдыг бас цэгцлэх хэрэгтэй бөөн авилга хээл хахууль , хүнд суртал !!!
нийгмийн массаар буруу ойлгож бхгүй байхаа , олон дотор сайн муу , чадвартай чадваргүй олон л хүн бүх хувь , хувьсгалын салбарт бдаг, үнэхээр буруу хүмүүс бгаа бол тодорхой баримт нотолгоотой байх хэрэгтэй байх
Mergejliin yam agentlaguud ni baihad ted l shalgah tsagdah ajlaa hiihed boloo
Reply1w
Ажил нэрээр алдаршсан авилгачид татан буулгах нь зөв
Оймс мөнгөгүй болж яамд хяналтаа хийвэл авилга бага зэрэг багасах...
Зөв шийдвэр. Авилгалын үүр.
Hahaha ta nariin gants chaddag yum chin ene shd daraagiin eeljiin hoolnii savnuud ireed butetsiin uurchlult nertei ungiig ni huvurgaad aguulga ni yag adilhan neg agentlag gazart ni naaj orihood terendee baahan mungu tusuvluj tusuviin mungu ugaaj gudarah l 1 arga shd hahaha bur aguulgaar ni avaad haychih harya bs standart yarisan standartgui standariin gazaraa avaad hyachihaarai
Авилгал хээл хахуулийн үүр уурхай, салбар яамдад нь өгөх хэрэгтэй
Ямарч байсан байдал дээрдэх дүр зураг харагдаж бна.
Мэргэжлийн хяналтын стандарт тогтоодоггүй.
Чиглэлийн яамдад нь хянаотыг өгсөн нь дээр дээ. Харин тэр чанарын хяналт гэж баахан хүн авч газар болгрнд ажиллуулёан нь маш буруу байсан шүү. Мэргэжлийн чиглэл болгонд өөрсдийн мөрддөг стандарт байдаг. Үүнийг тухайн мэргэжлийн байцаагч л хянаад явахад хангалттай байдаг. Гэтнл чанар, стандартын хяналт гэж өөр өөр мэргэжлийн баахан хүмүүсээр дүүргэсэн дээ Үүнд хилийн хяналт. Хүнсний хяналтуудад, бүр барилгын стандартын байцаагч чгжх шиг утгаа алдсан. Салбарын биш хүн нарийн мэргэжлийн стандартад хяналт тавина гэж юу байхав.
Бүтэц өөрчлөгдсөнөөр биш хариуцлага тооцож ажлаа сайн хийхгүйгээс өөрсдөө шудрага байдлаар манлайлахгүйгээс л бүх зүйл эхтэй. Өөрсдөө манлайлж бодитоор үлгэрлэхгүй бол дүр эсгээд байх юм бол бүх хүмүүс л ойлгож байгаа ямар ч дүрэм журам , өөрчлөлт хийсэн бахь байдгаараа л юм үргэлжлэх болно
Либералчлалыг нутагшуулахгүй бол төр гээч нэг их энэрэн тэтгэгч байгаад ямар ч үр дүн байхгүй эсрэгээрээ авлига хүнд суртал гаарч, улам л эрсдэлтэй, хумигдмал, боогдмол байдалд ордог гэдгийг бидэнд шинэ цагийн 30 жил ч, өмнөх цагийн 70 жил ч тодорхой харуулсан. Бүх зүйлийн ЭХ СУРВАЛЖ нь ЭДИЙН ЗАСАГ. Тиймийн хувьд иргэдийн ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ илүү ЛИБЕРАЛ бодлого хэрэгжүүлэхийн цагт түүнийг дагаад ОРГАНИКААР бүхий л үйлчилгээ ЧАНАРЖИХ зүй тогтолтой юм!
Үүнийг олж харж шийдэж чадах ахул сая бид цэнгэлийн манлайд хүрэх замдаа орно!
Бусдаар бол өнөө л ядарч зүдэрсэн ард түмэн, тэднийгээ "ТЭТГЭХ" гэсэн "ЧИН ХҮСЭЛТЭЙ" төр /зориуд хашилтанд хийв/ гээч тамын тогооны үлгэртээ л оршиссоор л байх болно!!!
Хуучин Барилгын яам барилгын технологийн стандарт,норомоор хянаж шалгадаг байсан одоо л зөв замдаа орох гэж байна. Дэмжиж байна.
ЗГХЭГын хахьяанд МХЕГ очихдоо хүний эрүүл мэнд,хүнсний аюулгүй байдал гэж ярьчихаад яг 17 яам агентлаг руу хамгийн чухал үүрэг гүйцэтгэх Эрүүл ахуйч нараа тараан бусниулж улмаар Эрүүл ахуйн шинжлэх ухааны бий болгож 100 жилийн түүхэн амжилт залгамж туршлага чадвар мэргэшсэн бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн ямар ойлголтгүй этгээдүүдийн гарт өгч нураан устгах шийдвэр гаргачихлаа. Эрүүл ахуйн шинжлэх ухаанаар хийгддэг ажлыг МХЕГын мэдлэггүй дарга нарын балгаар ямарч мэргэжилгүй ойлголтгүй чиглэл үүсгэн шалгалтуудыг хийлгэж байсны хор хөнөөл махны үйлдвэрүүдэд илэрчихээд шийдэж чадахгүй дүгнэлтээ гаргаж чадахгүй байгаа нь 1990 онд хийсэн алдааны илрэл юм. 22 жилийн өмнө эмхлэн сэргээсэн хяналт шалгалтын дахин устгах тэр тусмаа Эрүүл ахуйн шинжлэх ухааныг бий болсон ололт амжилтыг бүр мөсөн нурааж дахин Монгол хүнийг хамгаалах Эрүүл ахуйн шинжлэх ухаангүй болгож удмын генээр устгах аюулыг харахгүй аймшигт шийдвэр гаргаж байна. Энийгээ зас авч үлдэх шалгалт бол гагцхүү Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналт шүү. Эрүүл ахуйч нараа авч үлд бусдыг сэргээж болох ч Эрүүл ахуйг сэргээж чадахгүй аюул дагуулдагийг бүх нийтээрээ иргэн бүр хайртай дотны хүнээ алдаж мэдэрч байгаа шүү
Нэг аж ахуйн нэгжийг 17 яамнаас шалгадаг болохнээ????
Хохинээ хохино, нөгөө мэргэжлийн хяналт гэдэг 1 газар дарамтлаад байна гэсэн нөхөд 17 яамны дарамтанд орохнээ, ккк
Аймгийн м
Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар гэж огт ажилгүй, юу хийхээс мэдэигүй, шалгах зүйл нь их байхад хуулиа мэддэггүй найз нөхөд дарга баян хүмүүст тал засдаг, идэж ухаас аар юм иэддэггүй хүиүүм байдаг...Би лав хуулийн дагуу шалгаад тогтоосон нэг ч зөрчилд бичсэн хуулийн рэллэг бүхий албхн шаардлага дүгнэлт харж байгаагүй...байцаагч нарт гоё сайхан эрх мэдэл, ауоын байр өгөөд байхад сэтгэлээрээ хийдэггүй, чадваргүй хууль журам нь өөрчлөгдсөн байхад нөгөө 6 жилийн өмнөх нь хэвээрээ нэр төлий л явдаг,,Баасандорж дарга мэдлэгтэй, чадвартай хуульч хүн....Нэг талд нь гаргах бөйх гэж найдаж байна...ялангуя хүнсний аюулгүй байдал хэцүү л байна...зориуд шаогалт хийдэггүй, эсхүл зориуд зөрчил гэмт хэргийг нууж бөйгаа бол АТГ шалгах хэрэгтэй байна. Хууль журмыг а, в гүй ойлгуулах хэрэнтэй байна
Аймгуудын МХГазарт үйл ажиллагаанд шалгалт хийх хэрэгтэй .... иргэд хариуцлагагүй байцаагчаас болж хохирох ёсгүй,
Хүссэн юм хүзүү орооно гэж одоо олон салбартай нэг аж ахуй нэгж дээр 17 яамны 17 ааштай албан хаагч 17 хурган даргын аашыг олох гэж зовно доо. Дарга нарын бизнес ногоон гэрлээр жирийн иргэний бизнес дарга нарын тушаалаар хааж боогдоно. Гоё2 муусайнууд тэгүүлж байхдаа таарсан жаргал даахгүйн зовлон гэж