Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨРХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Макс Жонсон Засгийн газрыг Арбитрт өгч, 50 сая ам.долларын хохирол нэхэмжилжээ

Борис Жонсоны дүү Макс Жонсон Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөх мэдэгдэл илгээснийхээ дараа Монголд ирж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзаад буцжээ.

Уг уулзалтын талаар Х.Нямбаатар сайд “Борис Жонсоны дүү сэтгэл хангалуун буцсан” гэж ярьсан. Харин Макс Жонсоны хувьд ойрын хугацаанд Монголын хууль, шүүхийн байгууллага хохирлыг нь барагдуулах чиглэлд дорвитой ажиллагаа явуулахгүй бол Арбитрын процессоо үргэлжлүүлнэ гэсэн байр суурь илэрхийлжээ.

Х.НЯМБААТАР САЙД МАКС ЖОНСОНЫГ НПГ, МӨРДӨХ БАЙЦААХ АЛБАНЫНХАНТАЙ УУЛЗУУЛЖЭЭ

Анх Макс Жонсон  2016 онд Хонгконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн  “Засаг Чандмань Майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч “Засаг Чандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох нэр бүхий иргэдтэй үгсэн хуйвалдах замаар 19 сая ам.долларыг хувьдаа ашигласан гэх үндэслэлээр Макс Жонсон Монголын шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн.

Улмаар Б.Буянтогтох хилийн хоригоо шүүхээр цуцлуулах замаар 2020 онд Монгол Улсын хилээр нэвтэрч, хэргийн явц удааширсаар өнөөг хүрсэн юм. Макс Жонсон уг асуудлаар Монголд хэд хэдэн удаа ирж, элчин сайдын яамныхаа тусламжтайгаар холбогдох уулзалтууд хийсээр ирсэн ч хэрэг нь шийдэгдэхгүй удааширсан байдаг.

Тиймээс АНУ-ын Вашингтон хот дахь хөрөнгө оруулалтын маргаан таслах арбитрын байгууллагад Монгол Улсын Засгийн газраас 50 сая ам.доллар нэхэмжлэх мэдэгдлээ хүргүүлсэн талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байв.

Вашингтоны арбитраас Монгол Улсын Засгийн газар буюу манай ХЗДХЯ-нд өнгөрөгч сард мэдэгдэл хүргүүлсэн. Зохицуулалтаараа мэдэгдэл хүргүүлснээс хойших гурван сарын хугацаанд уг маргаан шийдэгдэхгүй бол шүүхийн процессыг эхлүүлдэг аж.

Засгийн газраас гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэдгээ удаа дараа онцлон зарлаж буй. Энэ хүрээндээ Х.Нямбаатар сайд Макс Жонсонтой уулзаж, улмаар түүнийг НПГ, Улсын мөрдөн байцаах албадынхантай уулзуулсан аж. Тэдний зүгээс “Хохирлыг төлүүлэхэд анхаарсан” учраас хэрэг удааширсан гэх агуулгаар тайлбараа хийсэн аж.

Д.БУЯНТОГТОХ ОРОГНОЛ ХҮССЭН ТУЛ АНУ-ЫН ТАЛААС ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ

Уг хэргийн хариуцагч болох Д.Буянтогтох нь 2020 оны долдугаар сард хилээр гарч, эдүгээ АНУ-ын Чикаго хотноо байгаа аж. Түүнийг манай хуулийн байгууллагынхан олон улсын интерполын сүлжээнд хайх агуулгаар оруулаад нэлээд удаж буй. Харин Д.Буянтогтох АНУ-аас “Улс төрийн зорилгоор намайг яллах гээд байна” гэх үндэслэлээр орогнол хүссэн тул тус улсаас “хүчээр” авчрахыг зөвшөөрөхгүй байгаа аж.

Д.Буянтогтох нь манай редакцын өмнөх баримтат нийтлэлдээ бичиж байсанчлан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэрийн ТӨРСӨН АХ. Д.Буянтогтохын эхнэр П.Инж-Улбаа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын ойрын хамаатан юм. Д.Буянтогтох Хөгжлийн банк, бусад арилжааны банкуудаас зээл авах, хууль шүүхийн байгууллагатай холбоотой зарим асуудлаараа дээрх эрхмүүдээс нөлөөллийн дэмжлэг авч байсан гэгддэг.

Хэргийг мөрдөн шалгах явц удааширч гацсан гол шалтгааны нэгээр Д.Буянтогтохын зориудаар шүүхэд “нөлөөлөх” замаар хилийн хоригоо цуцлуулж, улмаар эх орондоо ирэхгүй “зугатаж” буй шалтгаан ордог.

ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР МАКС ЖОНСОН ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАРИУЦАГЧААР ТАТАХ НЭХЭМЖЛЭЛ АРБИТРТ ӨГСӨН БЭ

Макс Жонсон анхнаасаа Засгийн газарт хөрөнгө оруулаагүй. Монгол Улсын хувийн ААН-д өөрийн саналаар хөрөнгө оруулсан. Тэгэхээр эдүгээ яагаад Засгийн газрыг хариуцагчаар арбитрт дуудав гэдэг асуулт эндээс үүсч буй. Үүнийхээ үндэслэлийг:

Нэгдүгээрт,

Хэргийн үндсэн хариуцагч Д.Буянтогтох хилээр гараад удсан ч түүнийг эх оронд нь авчрах асуудлаар хуулийн байгууллагууд дорвитой алхам хийхгүй байсаар ч түүнийг орогнол хүсэхэд хүргэсэн. Мөн анхнаасаа хилийн хоригийг шүүхэд нөлөөлөх замаар цуцалсан гэх үндэслэл.

Хоёрдугаарт,

Өнгөрөгч хоёрдугаар сард Д.Буянтогтох нарыг яллагдагчаар татах тогтоолыг прокуророос гаргасан ч шүүх рүү шилжүүлэхгүй дарж байснаа хэрэгсэхгүй болгосон. Яллах тогтоолыг прокурорын шатанд буцаах тохиолдол харьцангуй цөөн гардаг. Үүнд улс төрийн нөлөөлөл орсон байж болох.

Эдгээр үндэслэлүүдээр эш татаж, Макс Жонсоны зүгээс Монгол Улсын Засгийн газар нь баталсан хуулийн тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэн, хариуцагчаар татах хүсэлт арбитрт өгчээ.

Өөрөөр хэлбэл, Макс Жонсон “Хууль хэрэгжүүлэгчид нь хуулийн биелэлтийг завхруулж байхад Засгийн газар нь үүнийг тоосонгүй” гэж үзсэн агуулга эндээс харагдана.

Д.Буянтогтох нарыг Эрүүгийн хуулийн,

Залилах зүйлчлэлээр,

17.3.2.2: Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөнгө угаах зүйлчлэлээр,

18.6.2.2: Байнга тогтвортой үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан татан шалгаж буй юм.

Ж.МЯДАГБАДАМ


Энэ агуулгаарх өмнөх контент:

БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 14, 2022 08:15

Монголыг гутаасан з�##�илагчид

Зочин
Зочин
9 сар 14, 2022 08:25

Хурц зээлийг нь бүтээж өгсөн луйварчин нөхөр шүү Буянтогтох

Зочин
Зочин
9 сар 14, 2022 08:49

мөнхбат тэргүүтэй хүмүүс орооцолдсон бол мөдгүй дээ.

Зочин
Зочин
9 сар 14, 2022 08:49

Оюутолгойг дээрэмдсэн дээрэмчин

Зочинhg hg
Зочинhg hg
9 сар 14, 2022 14:43
Reply to  Зочин

МӨНХБАТЫН 800 МЯНГАН ДОЛЛАРЫН 350 кВ.М ТОХИЛОГ СУУЦНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН МӨНГӨ ХААНААС ГАРСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮДЭЭ. хҮРГЭН АХ НЬ ТЭР УЙВРЫНХАА МӨНГНӨНӨӨС 1 САЯ ДОЛЛАР ӨГСӨН ГЭДЭГ СУРАГ БАЙДАГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. МАН НЭГ ИЙМЭРХҮҮ ГАРУУДААС Л БҮРДЭЖ БАЙГАА ЮМДАА ХӨӨРХИЙС

Зочин
Зочин
9 сар 14, 2022 09:23

Монгол шүүдээ

Зочин
Зочин
9 сар 14, 2022 09:24

Эх орны нэр нүүрийг шавартай нь хутгаж бна до.

Зочин
Зочин
9 сар 14, 2022 09:25

Манлай занлайгаас эхлээд хөврөх байхдаа

Зочин
Зочин
9 сар 14, 2022 09:25

Шившигтэй новшнууд

Санал
Санал
9 сар 14, 2022 09:42

Мөнхбат л төлнө шүүдээ

Зочин
Зочин
9 сар 14, 2022 10:35

даанч хувийн өмч яриад дөвчигнөөд байсан юм ийм учиртай новш байж

Зочин
Зочин
9 сар 14, 2022 11:05

Дахиад л Мөнхбат Хурц гэсэн нөхдүүд оролцсон хэрэг. Улаан Луйварчид төрд үүрэлжээ

Зочин
Зочин
9 сар 14, 2022 11:06

Наад хар тамхичныхаа хууль бус луйвараар олсон мөнгийг улсын орлого болгосугай

Зочин
Зочин
9 сар 14, 2022 11:06

Хурц зээлийг нь бүтээж өгсөн луйварчин нөхөр шүү Буянтогтох

Зочин
Зочин
9 сар 14, 2022 11:08

Монголын луйварчидыг шүүхэд өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
9 сар 14, 2022 11:09

Хатан ижий чинь сэгсэр гээд бсан бишүү

Зочин
Зочин
9 сар 14, 2022 11:09

Uguh hereggui l dee

Зочин
Зочин
9 сар 14, 2022 11:10

YANA DAAAA HOOORHIII

зочин
зочин
9 сар 14, 2022 11:59

Дарга нар хамга�##�аад байгаа юмаа

delgersaikhan
delgersaikhan
9 сар 14, 2022 12:08

myadagmadamaa, delgersaikhani dorniin gobi compant zahiralaahiivel ysiin be , tomor Mongoliin 1araa huja nrtai grgad Nymbaatar saidaaexport hiigeed busad compaby drmdeed bh iin maa, tgx 1 mu 1 site ajilluydag fnda zahyalgat um bivhne, iim site haaval trna, tgd bs setgegdel hrhi ustgaad bn chavaas delgersaikhan 1 taarna chmtai.Mongoliin Selengiin min tomoriig uhaad 15 jil zooj bn da odor shonogui, chi Dorniin gobi hujaa Delgersaikhan 2 l Monholoos tomor zoono gd bicheech 1 mor eguur dre xaxaxaxa erguu dagz.

delgersaikhan
delgersaikhan
9 сар 14, 2022 12:11
Reply to  delgersaikhan

myadagmadamaa, delgersaikhani dorniin gobi company zahiralaa hiivel ysiin be , tomor Mongoliin 1 araa huja nrtai grgad Nymbaatar saidaa export hiigeed busad company dreremdeed bh iin maa,
tgd 1 mu 1 site ajilluydag dnda zahyalgat um bichne, iim site haaval trna, tgd bs setgegdel hrhi ustgaad bn chavaas delgersaikhan 1 taarna chmtai.Mongoliin Selengiin min tomoriig uhaad 15 jil zooj bn da odor shonogui, chi Dorniin gobi hujaa Delgersaikhan 2 l Mongoloos tomor zoono gd bicheech 1 mor eguur dre xaxaxaxa erguu dagz.

delgersaikhan
delgersaikhan
9 сар 14, 2022 12:15

Delgersain ooriinhoo zurag shaa, haa hmagui Angli manhle, Nyambaatar said zurag yana, shantaajlaad bg muu saidig, ooriinhoo zurag tav l daa, bi delfwrsaikhan dornin gobi hujaa mini hamaaral buhii company Mongoliin buh yomoriig bi gargana gd bicheech. eguur dree.

delgersaikhan
delgersaikhan
9 сар 14, 2022 12:16
Reply to  delgersaikhan

delgersaikhan
2022-09-14 12:15
Delgersain ooriinhoo zurag shaa, haa hmagui Angli mangle, Nyambaatar said zurag yana, shantaajlaad bg muu saidig, ooriinhoo zurag tav l daa, bi delfwrsaikhan dornin gobi hujaa,
mini hamaaral buhii company Mongoliin buh tomoriig bi export gargana gd bicheech. eguur dree.

Зочин
Зочин
9 сар 14, 2022 12:22

ХУУЛИЙН ГАРГАЛГАА ХЭЛЖ ӨГЬЕӨ ТААНУУДАД ЭХЛЭЭД БИТГИЙ ХУЦ ДОНГОС ГЭЖ ХЭЛЭЭТЭХ.ДАРАА НЬ НААД МӨНХБАТ ХУРЦ ХОЁРЫГ НЭГ ХУДАГТ ХИЙГЭЭД АЦЫГ НЬ ГОЗОЙЛГООД ХҮН ТАНИХАА БОЛИОД ИРЭНГҮҮТ НЬ ЛУЙВАРЧИН БУЯНТОГТОХОО МОНГОЛД ИРҮҮЛЭЭТЭХ ГЭЖ ХЭЛ ТЭР ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧИЙГ ТЭР ЖОНСОНД НЬ ӨГЧИХ ИНГЭЭД Л БОЛОО АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭЭ ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙНА. ЭНЭ МӨНХБАТАД ИХ УЧИР БИЙ МОНГОЛДОО ДЭЭГҮҮР ДАВХИХ МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАЙНА ЭНЭ НОВШ

Зочин
Зочин
9 сар 14, 2022 12:26
Reply to  Зочин

tgye tgye dra nyambaatar oyunerdene 2 iig, tgd khurelsukh genco 2 iig,
elbegee,enhbold 2 iig, tgd delgersaikhan tomor 1 araa gargay super sanaa bn,demjij bn

Ганаа
Ганаа
9 сар 14, 2022 14:07

Энэ Мөнхбат гэгч нарийн аргаар бусдыг ашиглан луйвар хийчихээд ард нь сугарч үлдээд гэмгүй цари�##�ж явдаг хулгайч бна аа гэнэт баяжсан нь ийм учиртай байж

Үнэн
Үнэн
9 сар 14, 2022 15:20

Луйвар хийсэн “Засаг Чандмань Майнз” компаний ард МАН-ын Ж.Мөнхбат, Мие Энхболд, АН-ын Б.Хурц, Ц.Элбэгдорж нар байдаг. МАНАН бүлэглэл гэдэг чинь энэ. Одоо олон улсын арбитрийн шүүх дээр Элбэгдорж, Макс Жонсон нар тулж дээ. Монголыг гутаасан дээрэмчдэд ял өгөх ёстой.

иргэн
иргэн
9 сар 14, 2022 17:07

МАН-ы дарга нар луйварт нь оролцсон юм байна,

Зочин
Зочин
9 сар 14, 2022 20:19

ГЭМТ ХЭРГИЙГ ХИЙДЭГ ГОЛ ЭЗДҮҮД НЬ ДЭЭГҮҮР ШИГЧИХСЭН ЭНЭ ҮЁД ЮУ Ч ШИЙДЭГДЭХГҮЙ НӨГӨӨ АЛААД ӨГНӨ ГЭЭД ЕР. БОЛСОН НӨХӨР ХУВИЙНХАА АЖ АХУЙГ ЗОХИЦУУЛААД НАМ ГҮМ. МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙ

Зочин
Зочин
9 сар 15, 2022 11:30

өмхий хулгайчийг авчраад шоронд хиягээч ээ

Холбоотой мэдээ

Back to top button