Б.Жавхлан: Цементийн үйлдвэрүүдээ тултал дэмжсэн, энэ удаад өөр арга алга
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.09.14/ болж, импортын цементийн татварыг арванхоёрдугаар сарын 31 хүртэл тэглэх шийдвэр гаргажээ. Дотоодын цементийн хэрэгцээгээ бүрэн хангах үйлдвэрүүдтэй мөртлөө тэднийг дэмжих бус, импортын бүтээгдэхүүний татварыг тэглэж буй нь шүүмжлэл хүлээж байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Тооцоолсноор, энэ шийдвэр хэрэгжсэнээр зах зээлд үүсээд буй 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянга орчимд очих бүрэн боломжтой. Монцемент, Макцемент бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Үүнд Хөтөлийн цементийн үйлдвэр зогссон нь ч нөлөөлж буй. Хөтөл, Монцемент, Макцемент тус бүр 1 сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой. Гэвчиг бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоо байхгүй байгаа тул богино хугацааны, түр зуурын арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Эцсийн эцэст нийтийн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр юм.
Хөтөлийн хувьд төлөвлөгөөний дагуу, техникийн шинэчлэлийн улмаас зогссон гэдэг тайлбар өгч байгаа.
Нийт 30 хувийн татвар гэдэг дотоодын үйлдвэрүүдээ тултад дэмжиж ирсэн бодлого. Гэтэл эцсийн дүндээ зах зээлийн хэт савлагаанаас хамгаалах ийм арга хэмжээ авахаас өөр арга байхгүй боллоо. Хугацаа он дуустал гарлаа, цаашид яахыг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ” гэсэн тайлбар өглөө.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв
Оймс Л.Наранбаатраа зайлуулчихвал ажил жигдэрч цементийн тасалдаг алга болно доо.Наадах чинь архидаад алга болсон доо
Jinhene төр..Одоо тултал нь шалга..монпол..МАк нарыг...өгсөн мөнгөө өв..татвар шалга..зээл бага хүүтэй авдаг улс төр танил бн тогтолцоог өөрчилье
Эрт ингэхгүй оройтсон л бороо боллоо..одоо хүйтний улирал наашаа...
hojimdson shiidver bn doo. on duustal bish bur ter chigeer n tatvariig tegelee
Дажгүй шийдвэр гаргажээ. Цементээр гачигдахгүй л юм байна. Оройтсон гэх юм овсгоотой хүмүүс бол шууд авах байх.
Zov shiidver bn. Dotoodiin uildveruudiig zondoo demjsen. Getel ugsen huivaldana, zohiomol homstol bii bolgono, chenjilne unekheer hetsuu.
Төр өөрөө цементийн салбарыг тогторгүй болгож үнийн хөөрөгдөл үүсгээд дараа нь нэрээ цэвэрлэж уснаас хуурай гарахын тулд Төр өөрөө хятад цемент оруулж ирэх шийдвэр гаргалаа. Одоо төр өөрөө харин импортын цеметийн чанартаа хяналт тавьж, барьсан барилга нь нурахгүй гэсэн батлгаа гаргаж өгөөрэй дөө.
Demjeed bhad yaahaaraa buren huchin chadlaaraa ajillaj chaddui blee,hen n hudlaa yariad bga bol...
Зөв зөв. Өөр арга одоохондоо угаасаа байхгүй. Хөтөл ажиллаад үндэсний үйлдвэрүүд дотоодын зах зээлийг бүрэн хангаад ирэхээр импортын цементийг эргээд татвартай болгочихно биз.
Тийм байлгүйдээ. Хувийн хэвшилтэй дэмжихгүй байна л гэж олон нийтэд ойлгогдсон шүү.
hetsuuhen l shiidver bna daa
undesnii uildveruudee tatan unagachihaad odoo uilan dugaraad bh um