ЭДИЙН ЗАСАГ
Хөдөө шилжин суурьших иргэдэд 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно гэлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдэд ипотекийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгоно хэмээж байсан. Харин өнөөдөр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг энэ талаарх шийдвэрийг эхний байдлаар мэдээлсэн байна.
Тодруулбал: Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд ба тухайн орон нутагтаа амьдардаг, анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн,
- 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож
- Урьдчилгаа төлбөрийн 60 хувийг даана гэлээ.
Ипотекийн зээлийн хүү 6 хувь байдаг ба урьдчилгаанд 30 хувийн төлбөрийг нь авдаг.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шал дэмий санал байна.Орон сууцны ипотекийн зээлээр амьжиргааны өртөг өндөр газарт очиж сууна гэж хаана ч байхгүй.УБ т А92=2390 төг,говь алтайгаас цааш 2900 түүнээс дээш ,НӨАТ нь тээврийн зардал шингээд бараа нь УБ аас 20-30% өндөр газар хэн очиж амьдрах юм бэ .Зальтай зайтай нөхөд л ашиглах шийдэл байна .Тэгээд тэр ипотекийн зээлийг ажил хийж төлдөг юм байгаа биз дээ .Тэр ажиллах газар үйлдвэр нь хаана байна.Үлгэр чинь төсвийн мөнгийг гарын салаагаар урсгах ажил болно доо.Орон нутаг УБ ыг бодвол амьдралын өртөг өндөр шүү.
Худлаа шилжээд хөдөөний хаягтай хотод ажиллаж амьдраад бхымдаа
Ajlaas ni yawuulaxgvi bna xaana xandax we
Bayarluuushtai medeee baih chineee
Чи хүрээд ирээ .Сүүлд нь буцнаа гэж балайрав.Амьдралын өртөг өндөр шүү.Ажлын байр хомс байхгүйтэй адил .
unen bol saihan l bna.
Saihan medeee baina