ЭДИЙН ЗАСАГ

СЗХ: Зээл авахдаа тусгай зөвшөөрөлтэй байгууллага эсэхийг нь нягтлаарай

Товч агуулга:

Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн бус этгээдүүд цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан хямд өртөг бүхий зээл амлаж, бусдыг төөрөгдүүлж байгаа талаар анхаарууллаа.

Дэлгэрэнгүй:

Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санхүүгийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг. Энэ нь санхүүгийн зах зээлд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн эрх ашиг хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах үндсэн суурь болдог.

Сүүлийн үед СЗХ-ноос олгодог дээр дурдсан зөвшөөрөл эрхлэгч санхүүгийн байгууллагуудаас өөр мэргэжлийн бус этгээдийн зүгээс цахим мэдээллийн  хэрэгслээр дамжуулан бизнесийн байгууллага, нийгмийг хамарсан төсөл болон иргэд, олон нийтэд чиглэсэн богино хугацаанд, хялбар аргаар өндөр өгөөжтэй эх үүсвэр хөрөнгө татан төвлөрүүлэх, хямд өртөг бүхий зээл санхүүжилтийг амласан бусдыг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа нэмэгдлээ.

Энэ нь ирээдүйд бий болох санхүү, төлбөрийн чадварын бодит эрсдэлийг дагуулж байна. Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал ялангуяа богино хугацаанд их хэмжээний ашиг олох, өндөр өгөөж хүртэх хүсэл сонирхолд хөтлөгдсөнөөр хохирогч болох эрсдэл ихсэж болзошгүй байна.

СЗХ хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн  10.11 дүгээр  зүйлийн 3, 11.10 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 болон 11.33 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж шалган, шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж ажилладаг. 

Иймд иргэн та аливаа хөрөнгө оруулалт хийх, зээл санхүүжилт авах шийдвэр гаргахдаа тухайн үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрөлд хамаарсан эсэх, ирээдүйд үүсч болзошгүй эрсдэлийн талаар санхүүгийн зах зээл дэх мэргэжлийн оролцогч байгууллагад хандан зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт нь авахыг зөвлөж байна.

Мөн санхүүгийн аливаа үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа болон эрхэлж байж болзошгүй этгээдийн талаарх мэдээллийг [email protected] цахим холбоос болон +51-261677 дугаарын утсаар мэдээлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тийм шүү сайн нягталж судлах хэрэгтэй

Зочин
Зочин

Хэрэгтэй мэдээлэл бусдад түгээж байгаад баярлалааа

Зочин
Зочин

Hun bur medej bsih heregtei medeeeelel bna

Зочин
Зочин

Zow zow zow

Зочин
Зочин

Yeeeeeeeeeeyeeeees

Холбоотой мэдээ

Back to top button