НИЙГЭМОРОН НУТАГСПОРТ

Тендер, ирээдүйн сангийн мөнгийг бөхчүүдэд барьж гүйдэг төрийнхөн

Улсын төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг бөхчүүдийн шагналд зарцуулдаг бид яг ухраад байна уу, урагшлаад байна уу.


Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сард Баян-Өлгийчүүд Н.Мустафад төрийн мөнгөөр байр авч өгөхөөр бүр тендер зарлаж байсан ичмээр үзэгдэл болж байв. Тодруулбал, аймгийн орон нутгийн өмчийн газраас төрийн наадамд тав даван, улсын начин цол хүртсэн Нурланы Мустафагийн цолыг мялаан, 110 сая төгрөгөөр хоёр өрөө байр авч өгөхийн тулд тендер зарласан байдаг.

Гэвч ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийнхөн манай сайтад нийтлэл гарсны дараа ичсэндээ ч тэр үү, айсандаа ч тэр үү тендерээ устгаж байсан билээ.

Н.Мустафа улсын начин цолтой л болохоос жирийн нэгэн иргэн. Хувь хүнд зориулж төрийн тендер зарладаг хууль, журам хаана ч байхгүй билээ.


Дээрхтэй ижилхэн үйл явдал О.Хангай аваргын мялаалга наадмын үеэр болов. Түүнд нутгийнхан нь "орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгөнөөс 200 сая төгрөг өгсөн нь өдгөө хэл ам дагуулаад байгаа юм.

Тодруулбал, “Мон-Энко” ХХК нь "Хөшөөтийн уурхай"-н лицензийг эзэмшдэг Хонгконгийн хөрөнгө оруулалттай ХХК. Уул уурхай эрхлэхдээ орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, орон нутагт бүтээн байгуулалтын мөнгө гарган өгдөг ба энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээр "Хөшөөт хөгжил сан"-г байгуулсан.

Энэ сангийн мөнгө ийнхүү зүй бусаар зарцуулагдаж байгаад л учир буй. Ирээдүйд эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагдах дүрэмтэй мөнгө гэдгээрээ шүүмжлэл дагуулж буй. Хандив, шагналд зарцуулах нь зүй бус гэдэг асуудал хөндөгдөж байна.

Түүнчлэн сангийн мөнгө биш О.Хангай аваргад олгосон 200 сая төгрөгийн батламжын мөнгийг сум бүрээс цуглуулна гэх мэдээлэл ч явж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн сум бүрийг 10-15 сая төгрөг цуглуулж өгөхийг үүрэгдсэн гэх.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үүгээр Н.Мустафа, О.Хангай нарыг буруутгаж байгаа юм биш. Өөрийн эр бяраараа амжилт гаргасан бөхчүүдийг буруутгах гэсэнгүй. Шагнаж, урамшуулж байна гээд төрийн мөнгөөр тендер зарлаж, ирээдүйн сангийн мөнгийг бөхчүүд рүү бариад гүйдэг төрийнхөнд асуудал бий.

Бөх гэхээр л байдагаа шувтлаад барьж гүйдэг соёл тогтож байгаа нь харамсалтай. Жалга довны үзэлтнүүд толгой эргэм их шагнал цацахаа л больчихвол Монгол яг хөгжих гээд байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-16 09:22

Шагнуулж буй бөхчүүдийн буруу гэж юу байхав дээ. Тэд ийм сангаас авч буйгаа мэдэхгүй шдээ

Зочин
Зочин
2022-09-16 09:23

Энэ манай улс төрчидын хийж байгаа ажил шүү дээ цэвэр

Зочин
Зочин
2022-09-16 09:25

Bohchuuud maani ymarch buruugvi shvvv vvnd

Зочин
Зочин
2022-09-16 09:26

Сангийн мөнгийг зарцуулах ёстой газар нь л зарцуул#### даа

Зочин
Зочин
2022-09-16 09:28

ингээд манай орон нутагууд хөгждөггүй юм байна шдээ

Зочин
Зочин
2022-09-16 09:28

arai arai arai

Зочин
Зочин
2022-09-16 09:29

Шинэ засаг дарга маань ийм юмтай эвлэрээд

Зочин
Зочин
2022-09-17 09:45
Reply to  Зочин

Шинэ засаг дарга өөрийнхөө хөрөнгө орлого шиг л аймгийнхаа хөгжлийн сангийн МӨНГӨӨР гараа угааж дураараа дургаж эхэлж байх шив дээ яаж ингэж толгой нь ажиллаж бна гайхаммаар мундаг гээд ЕС засаг даргад өргөмөлөөгүй бил үү? ийм хүн Ховд нутгийг яаж хөгжил дэвшилд хүргэнэ гэж дарга болохдоо ярьж байлаа мэдлэг мэдрэмжийн хэмжээ бяд нь ийм юм болов уу !!!!

Зочин
Зочин
2022-09-16 09:32

Энэ нээрэн болимоор юм. Их спортоор з####уус хичээллэхгүй байгаа учир энэ их ж####га довны үзэлтнүүдийн толгой эргэм их шагн####

Зочин
Зочин
2022-09-16 09:32

Хандивыг иргэдийн имоци дээр тулгуурлаж цуглуулсан бол ам####сан бас жишиг болсон жипээ өгөх байв гэж бодно
Хангай эргээд аймагтай юм хийнэ л дээ

Зочин
Зочин
2022-09-16 09:32

Ингээд байхаар хэн хөлс хүчээ шавхаж барилдахыг хүсхэвдээ. Улам л амар хялбар баяжиж, бэлтгэл хийлгүй байж байгаад барилдсан болж өвдгөндөө хэдэн төгрөгийн үнтэй шороо наахаа л бодношдээ.

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
2022-09-16 09:38

Энэ муухай бялдууч зусарч зангаа болиоч төрийн жижиг бөөснүүд яагаад толгой муутай хүмүүсээр дүүрчихвээ зүгээр байгаа нэгнээ долигонож хэл аманд хутгахаа болиөч Хангай аварга мөнгөөр дутаагүйг хүн бүр мэднэ.Энэ муухай үйлдэл жишиг болоогүй дээр больцгоо одоо нөгөө атаархуу хурган засагууд бие биенээсээ илүү гарах гээд ард түмний мөнгөөр тоглож эхэлнэ .Өгсөнч улсын наадмын бай шагн####аас дээгүүр байж болохгүй журам төрөөс тогтоох хэрэгтэй. Харин хувь хүмүүс юугаа өгөх нь хамаагүй хэрэг.

Иргэн
Иргэн
2022-09-16 10:54

Өөрийгөө бусдын хавсарга мэтээр төсөөлдөг хүмүүс , бусдын амжилт ,бүтээлээр бахархаад , долдойдоод амьдардаг хүмүүс үнэхээр их болжээ.

Зочин
Зочин
2022-09-16 10:59

Сургууль цэцэрлэг, эмнэлэг барих гэхээр мөнгө байхгүй мөртлөө хаанаас их мөнгө гараад ирдэг юм бол? Татварын газраас ш####гамаар юм. Ийм их мөнгө авсан бөх ирээдүй хойч үедээ сайн үйлс бүтээгээсэй

Зочин
Зочин
2022-09-16 11:00

Хамаг хөрөнгөө бөхдөө л өгч бвл болоодоо энэ хүн л сайхан амьдраад энэ хүний л зурагтаар сайн сайхан явж байгаан гара#### байж байхад бусад нь яахав ээ тийм ээ тэнэг ард түмэн шүү

Зочин
Зочин
2022-09-16 11:00

Ховд тийм айхтар хөгжчихсөн аймаг юм уу. Аймаг сумдын хэмжээнд шийдэх асууд#### их л баймаар юм .Энэ бөх энэ шагн####тай шагн####гүй гаргадаг амжилтаа гаргаад байх байлгүй дээ. Нутаг орон иргэддээ энэ энэ их шагн####ын мөнгөө зарцуулб#### нутгийн хөгжилд нэмэр болох байлаа.

Зочин
Зочин
2022-09-16 13:24

Үзэл бодлоо өөрчлөхгүй бол ч

Холбоотой мэдээ

Back to top button
17
0
Would love your thoughts, please comment.x
()
x