Сэтгэлтэй СӨХ

Барилга байгууламж нь хэрээс хэтэрч, хот төлөвлөлт алдагдаад удаж буй.
Өндөр өндөр цементэн ширэнгэн дунд ганц нэгхэн мод, ганцхан хоёрхон тоглоомын талбай тааралдах нь бараг аз. Энэ нь хүүхдүүдийн тоглох орон зай хумигдсаар байгаагийн хамгийн том илэрхийлэл.
Байрнуудын дунд алгын чинээхэн газарт тоглоомын талбай хийдэг ч тэр нь стандарт бус. Хүүхдийн эрүүл мэнд амь насыг хангаж чадах хэмжээний хангалттай ч бус. Дээр нь бохир, завааны туйл байх нь элбэг. Алгын чинээхэн тоглоомын талбайг угааж цэвэрлэдэг эцэг эх, СӨХ ч ховор.
Тэгвэл цахим орчинд нэгэн СӨХ хүүхдүүдийн тоглоомын талбайг цэвэрлэж буй дүр зураг магтаал дагуулж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Time Tower" хотхоны СӨХ-ны ажилчид тоглоомын талбайг нямбайлан угаадаг аж.
Иргэд, олон нийт "Хүүхдэд хайртай ийм СӨХ олон байгаасай" хэмээжээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санаачлагатай сэтгэл дүүрэн СӨХ байна шүү. Баярлалаа
Ямар сэтгэлтэй хүмүүүс вэ харин манай байранд цонхоороо хогоо хаяхгүй байгаад нь л баярладаг даа заримдаа цонхоороо хогоо хаяад бүр овоорчихдог
Үнэхээр мундаг хамт олон байна
Хөөрхөн юмбэ бөөн сэтгэл
СӨХ-үүд барилгын компаниудтай хамтарч, орон сууцны газрууд дээр барилгууд бариулж, оршин суугчдыг салхилах газаргүй болгодог. Барилгын компаниуд Монголд ноёрхдог шүү дээ.
Үнэхээр зайгүй, бага насны хүүхдэд зориулсан ганц гулсууртай.
Busad SOHuud ulger jisheee awaasai